Энэ долоо хоногийн VS буландаа УИХ дахь эмэгтэйчүүдийн квотыэ талаарх УИХ-ын гишүүдийн байр суурийг онцолж байна. УИХ-ын гишүүн Д.Өнөрболор "Эмэгтэйчүүдийг эрх ямба гэдэг талаас харалгүй өнөөдрийн энэ завхрал болгон эмэгтэйчүүд олноор улс төрд байсан бол хямралд оруулах байсан уу гэдэг талаас авч үзэх хэрэгтэй гэсэн бол, МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн "Эрчүүдээс болоод өнөөдөр Монголын нийгэм ийм болсон гэж хэлж болохгүй. Бүх юмыг эрчүүд рүү чихэж, УИХ -ын индэр дээрээс ийм юм ярихаа гишүүд болимоор байна гэдэг байр суурийг илэрхийлсэн юм.
Д.Өнөрболор
УИХ-ын гишүүн
-Улс төр дэх эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх асуудал дээр дэмжлэг үзүүлсэн УИХ-ын дарга Г.Занданшатар, УИХ-ын гишүүн Ж.Сүхбатаар нартаа эмэгтэйчүүдийнхээ нэрийн өмнөөс талархал илэрхийлье. Байнгын хороогоор дэмжээгүй квотын саналыг дэмжихгүй байхыг та бүхнээсээ уриалж байна. Тэгш эрхийн мэдрэмжтэй байхыг хүсье. Хуулиараа нам, эвслээс нэр дэвшигчийн 20 хувь нь аль нэг хүйсийнх байна гэж заасан байдаг.
Хөрсөн дээрээ эмэгтэйчүүд 20 хувь, эрчүүд 80 хувь байгаа. Эрчүүдэд ашигтай, ээлтэй явж ирсэн.
Өнгөрсөн он жилүүдэд эрчүүд давамгайлсан төр засаг байж ирсэн. Өнгөрсөн 30 жилийн энэ тогтолцооны гажуудал, энэ шударга бус байдал, тэгш бус байдал, эдийн засгийн боломжийг орхигдуулсан энэ байдалдаа дүгнэлт хийх цаг болсон. Эмэгтэйчүүдийг эрх ямба гэдэг талаас харалгүй өнөөдрийн энэ завхрал болгон эмэгтэйчүүд олноор улс төрд байсан бол хямралд оруулах байсан уу гэдэг талаас авч үзэх хэрэгтэй байна.
Д.Тогтохсүрэн
УИХ дахь МАН-ын бүлгийн дарга, ажлын хэсгийн ахлагч
-УИХ-ын сонгуулийн хууль бол сонгууль зохион байгуулах журам. Сонгуулийг хэрхэн зохион байгуулах вэ гэдгийг тодорхойлсон тэгш өрсөлдөх боломжийг олгосон хууль. Ер нь эрчүүдээс болоод өнөөдөр Монголын нийгэм ийм болсон гэж хэлж болохгүй. Бүх юмыг эрчүүд рүү чихэж, УИХ -ын индэр дээрээс ийм юм ярихаа гишүүд болимоор байна. Хувь хүнтэй холбоотой асуудал байгаа. Яагаад өнөөдөр жендэрийн асуудал ярьж байгаа юм. Өнөөдөр надаас сэтгүүлч асууж байна лээ. Яагаад квот байдаггүй юм гэж. Бас зарим хүн яагаад нэг, нэгээр сөөлжилж оруулж ирэх гээд байгаа юм гэж дургүйцэж байгаа.
Жендэртэй холбоотой асуудлаар манай эмэгтэй гишүүд сошиалаар баахан юм явуулаад санал өгсөн гишүүдийн эрхэнд халдаад, нэг хэсгийг нь магтаад, ийм юм явуулдагаа боль.
УИХ ын гишүүн мандатынхаа горимын дагуу саналаа өгөх эрхтэй. Тэрнийхээ дагуу саналаа өгөөд явна. Сошиал ард түмэнд хэрэгтэй юм ярих хэрэгтэй шүү дээ. Нэг л их жендэр ярьсан хэдэн хүн байх юм.
Холбоотой мэдээ