1000 офицер Богд хан уул, Туул гол орчмыг цэвэрлэлээ

1000 офицер Богд хан уул, Туул гол орчмыг цэвэрлэлээ

1000 офицер Богд хан уул, Туул гол орчмыг цэвэрлэлээ

Шүүх шинжилгээний ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар хамтран Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн ивээл дор зохион байгуулагдах “Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын залуу офицеруудын чуулган”-ыг угтан хэрэгжүүлж буй “Залуу офицер-байгаль орчноо хамгаалъя” сэдэвт Туул гол, Богд хан уул орчмыг цэвэрлэх арга хэмжээг энэ оны 06 дугаар сарын 14-ний өдөр амжилттай зохион байгууллаа. Тус арга хэмжээний нээлтийн үйл ажиллагаанд Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний жанжин штаб, Төрлийн цэргийн командлал, Хил хамгаалах ерөнхий газар, Тагнуулын ерөнхий газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Онцгой байдлын ерөнхий газар, Төрийн тусгай хамгаалалтын газар, Дотоодын цэрэг, Нийслэлийн захирагчийн ажлын хамт олон, Туул голын сав газрын захиргаа, Богдхан уул Дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа зэрэг байгууллагуудын удирдах албан тушаалтнууд оролцсон.

Мөн Шүүх шинжилгээний ерөнхий газрын Дэд дарга, цагдаагийн хурандаа Э.Халиунбаяр нь “Нийслэл хотын иргэдийн гадаргын ундны усны нөөцийн эх сурвалж, аялал зугаалгын орчин, байгаль, эко-системийн хамгийн чухал объект болох “Хатан Туул гол”-ын бохирдлыг багасгах, урсцыг сайжруулах, залуу офицеруудын нийгмийн хариуцлагыг дээшлүүлэн, эх оронч үзэл, байгаль орчноо хамгаалах сэтгэлгээг төлөвшүүлэх зэрэг нэн ач холбогдолтой” талаар цохон тэмдэглэсэн юм. Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын залуу офицеруудын төлөөлөл болох 1000 алба хаагч байгаль хамгааллын мэргэжилтнүүдтэй хамтран Богд хан уул, Туул гол, Зайсан толгой, Яармаг чиглэлд цэвэрлэгээг хийж ажиллалаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

10 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Цэвэрлэгээ 2023-06-13 99.230.64.174

Жил болгон цэвэрлээд ч нэмэргүй юм даа! Хог хаядаг малнуудын толгойд мэдлэггүй бол дараа жил дахиад л цэвэрлэнэ шдээ,! ухамсаргүй хог хаядаг, голын эрэгт ялгадасаа гаргадаг хүмүүсийг байнга олж торгож байх шаардлагатай байнаа!!!!!

Avatar

Нэргүй 2023-06-13 150.129.140.195

Эвий дээ, эр цэргийнхэн хаана л бол хаана дайчлагдан ажиллах юм даа. Энэ тэндгүй архи уугаад явах идэр насны ажилгүй эрчүүдээ яана даа.

Avatar

Нэргүй 2023-06-13 66.181.178.128

Хог ч бас яах вэ цэвэрлэж болно тэр бөө нарын зан үйлээ хийсэн нэг том тойроод олон жижиг гал түлсэн үнсэн нурамнууд энд тэндгүй муухай харлаад ногоо зүлэг ургахаа байцан

Avatar

зочин 2023-06-13 202.21.100.210

Миний цагдаа намайг хамгаална
Манай цагдаа тушаалаар хог цэвэрлэнэ

Avatar

зочин 2023-06-13 192.82.89.82

сонгууль дөхөхөөр хүчний байгууллагыг янз бүрийн иймэрхүү ажилд дайчилдагаа болимоор юм.

Avatar

Нэргүй 2023-06-13 213.87.149.236

Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Нэргүй 2023-06-13 66.181.178.166

өнөөдөр хэдэн бэ

Avatar

зочин 2023-06-13 139.5.217.240

Ийм компанчилсан арга хэмжээ зохион байгуулахын оронд иргэддээ хог новшоо хаядаггүй байх зан үйлийг
бага наснаас нь хэвшүүлэх хэрэгтэй. Хүмүүжил шүү дээ. Хожим нь ингэж туг бариад маршаар
хог цэвэрлэх шаардлага ч үүсэхгүй.

Avatar

Зочин 2023-06-13 64.119.25.231

Социолизмийн үед хот тохижуулах цэвэрлэгээ хийх ажлыг зохион байгуулалттай сайн хийдэг байжээ. Нийгмийн дэг журам одооноос хамаагүй илүү, орчноо цэвэр цэмцгэр байлгах соёлтой байж .Зах зээл эхлэснээс хойш бүх зүйл эх захаа алдаж,хүмүүс хонь чоно болцгоосон. Хэн ч ямар ч шаардлага тавиад нэмэргүй хүлээж авахгүй эцэг эхээ бараг хүн гэж тоохоо байсан.Дураараа..Юун хүмүүжил. Юун зан үйлд хүүхдийг багаас нь сургах.Ардчилагч гэх хулгайчуудын яриад байгаа замаар явбал одоохон бид сүйрнэ.

Avatar

Нэргүй 2023-06-13 192.82.90.13

hodoo sumdad bga MAH n zasag darga nariin gol tailagnadag ajil n ih tseverlegee subbotnik bdg. kommunism ooroo uussen gazartaa suirj mohood alga bolson bhd mongolchuudad uurd uldjee haramsaltai. orosuud mongoliin soruudiig sain alj ustgasnii ur dun l bh da

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж