ХААН Банк дотоодын зах зээлд анхны Ногоон бонд гаргах зөвшөөрлөө авлаа

ХААН Банк дотоодын зах зээлд анхны Ногоон бонд гаргах зөвшөөрлөө авлаа

ХААН Банк дотоодын зах зээлд анхны Ногоон бонд гаргах зөвшөөрлөө авлаа

Санхүүгийн зохицуулах хорооны 2023 оны 6-р сарын 13-ны өдрийн ээлжит хуралдаанаар ХААН Банкны “Ногоон бонд хөтөлбөр”-ийг батлан Монголын хөрөнгийн зах зээлд анхны ногоон бонд гаргах зөвшөөрлийг ХААН Банканд олгож, үнэт цаасны бүртгэлд бүртгэхээр шийдвэрлэлээ.

Банкны салбарын актив хөрөнгийн 32 хувийг дангаар бүрдүүлдэг үндэсний хэмжээний хамгийн том банк ХААН Банк байгаль орчинд ээлтэй үйл ажиллагааг санхүүжүүлэх ногоон санхүүжилтийн багцаа эрчимтэй нэмэгдүүлэх дунд хугацааны томоохон зорилтыг хэрэгжүүлж байна. Монгол Улс 2030 он гэхэд хүлэмжийн хийн ялгарлыг 22.7 хувиар бууруулах амлалт өгсөн бөгөөд НҮБ-аас гаргасан тогтвортой хөгжлийн зорилтуудыг биелүүлэхэд ногоон хөрөнгө оруулалтын эрэлт хэрэгцээ чухалд тооцогдож буй. Энэхүү зорилгын хүрээнд ХААН Банк байгальд ээлтэй үйл ажиллагааг дэмжих урт хугацаат эх үүсвэрийг татах зорилгоор дотоодын хөрөнгийн зах зээлд олон нийтэд нээлттэй бонд санал болгоход бэлэн болоод байна.

ХААН Банк дотооддоо анхны ногоон бонд гаргаснаар Монголын хөрөнгийн зах зээлд ногоон бүтээгдэхүүн нэмэгдэж, хөрөнгийн зах зээлийг тэлэх, дотоодын болон гадаадын хөрөнгө оруулагчид, олон улсын санхүүгийн байгууллагуудад хөрөнгө оруулалтын шинэ боломжийг бүрдүүлэх өндөр ач холбогдолтой юм.

Ногоон бондыг олон нийтэд танилцуулж, Хөрөнгийн бирж дээр анх удаа арилжаалах үйл ажиллагаанд “БиДиСек” ХК нь үндсэн андеррайтераар, “ХаанЛекс Партнерс” ХХН нь хууль зүйн зөвлөхөөр, “Эвиденсе Аудит” ХХК нь хөрөнгийн үнэлгээ, “ПрайсуотерхаусКуперс Аудит” ХХК нь санхүүгийн тайлангийн аудитын чиглэлээр тус тус хамтран ажиллаж байна.

ХААН Банк 2023 оны 3-р сард олон улсын зах зээл дээр хаалттай хүрээнд Монгол Улсаас анх удаа Ногоон бондыг амжилттай гаргаж байсан бол энэ удаа Монголын хөрөнгийн бирж дээр анхны ногоон бондыг гаргах гэж байгаагаараа онцлог болж байна.

Үнэт цаасны тухай хуулийн 10.1 дэх заалтад тусгасан хугацаанд багтан ХААН Банк анхдагч зах зээлд Ногоон бонд арилжих тов зарласнаар олон нийтэд санал болгох үйл ажиллагаагаа албан ёсоор эхлүүлэх болно.

Хамтын өсөлт төгөлдөр- ХААН Банк

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж