АН-ын бүлгийн ажлын албаны даргаар Б.Энхмөнхийг томилжээ

Хуучирсан мэдээ: 2023.06.13-нд нийтлэгдсэн

АН-ын бүлгийн ажлын албаны даргаар Б.Энхмөнхийг томилжээ

АН-ын бүлгийн ажлын албаны даргаар Б.Энхмөнхийг томилжээ

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн Ажлын албаны даргаар Б.Энхмөнхийг томилжээ. Тэрбээр энэхүү албан тушаалд томилогдох хүртлээ тус бүлгийн Ажлын албаны дэд даргаар ажиллаж байсан аж.

Б.Энхмөнх нь сэтгүүлч мэргэжилтэй, 2016-2017 онд Ардчилсан залуучуудын холбооны дэд ерөнхийлөгч, 2017 оноос Нийслэлийн Ардчилсан намын хорооны гишүүн, 2018 оноос Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны гишүүнээр сонгогдон ажиллаж байгаа. Мөн 2019-2021 онд Өмнөговь аймгийн Ардчилсан намын Улс төрийн бодлого хариуцсан дэд дарга, 2021-2022 онд Ардчилсан намын Хэрэг эрхлэх газарт Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсийг хариуцан ажиллажээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
2
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж