Хятад, тайвань цэргүүдийг ялгах гарын авлага гаргажээ

Хятад, тайвань цэргүүдийг ялгах гарын авлага гаргажээ

Хятад, тайвань цэргүүдийг ялгах гарын авлага гаргажээ

Тайванийн арми өнөөдөр /2023.06.13/ иргэний хамгаалалтын шинэчилсэн гарын авлагыг гаргажээ. Энэхүү гарын авлагад анх удаа хятад, тайвань цэргүүдийг дүрэмт хувцас, өнгөлөн далдлалт, таних тэмдэг зэргээр нь хэрхэн ялгах тухай дурдсан байна.

Орос улсаас Украинд түрэмгийлсний дараа Тайвань анх ийм гарын авлага гаргасан. Бээжинтэй хурцадмал харилцаатай үед гарсан уг гарын авлагад ухаалаг гар утасны программ ашиглан тэсрэх бөмбөгнөөс хамгаалах байр, ус, хүнсний хангамжийг хэрхэн олох, мөн яаралтай тусламжийн иж бүрдэл бэлтгэх зөвлөмж багтжээ. Украин дахь мөргөлдөөний нөхцөл байдлыг харгалзан Тайванийн Батлан хамгаалах яам гарын авлагаа шинэчлэн сайжруулах болсон аж.

Шинэчлэлтэд багтсан өөрчлөлтүүдийн нэг нь Тайванийн цэргийн алба хаагчид болон хятад цэргүүдийн зураглалыг багтаасан явдал байв. "Тэднийг ялгахад үнэхээр хэцүү" гэж Тайванийн Бүгд найрамдах Батлан хамгаалахын дайчилгааны агентлагийн дарга Шэн Вэй Чи хэлжээ. Хятад цэргүүд Ардын чөлөөлөх армийн дүрэмт хувцас өмсдөг хэдий ч Тайваньд довтолбол өөр хувцас өмсөж магадгүй гэж үзэж байна. 

Түүнчлэн гарын авлагад Тайванийн яаралтай тусламжийн ажилтнууд, цагдаа нарыг харуулжээ. Гарын авлага шинэчлэх ажлын хүрээнд тэсрэх бөмбөгнөөс хоргодох байруудыг мөн шалгаж байна. Тодруулбал, иргэд олоход хялбар гэдэг үүднээс тэмдэг тэмдэглэгээг нь шинэчилж байгаа бөгөөд анивчдаг гэрлээр солиж магадгүй аж. 

Эх сурвалж: REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-06-13 213.87.149.236

~~~~~ Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Зочин 2023-06-13 103.229.123.245

Хятадууд тайванийн цэргийн хувцсыг өмссөн байхад ялгах уу? Хэл аялгуугаар л ялгана уу гэхээс…

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж