Иргэний зориг ногоон нам (ИЗНН)-аас өнөөдөр 2023.06.13/ Улсын дээд шүүхэд өргөдөл ирүүлжээ.
Уг өргөдөл нь “Иргэний зориг ногоон нам (ИЗНН)-ын дүрмийн өөрчлөлт, мөн намын даргаар Б.Батбаатар сонгогдсоныг тус тус бүртгүүлэх” агуулгатай юм байна.
ИЗНН-ын Улс төрийн зөвлөл зургадугаар сарын 5-нд хуралдаж, намын удирдлагаа өөрчлөөд зогсохгүй намын дүрмээ өөрчилсөн юм. Тухайлбал, намын дүрэмдээ “Авлигын хэрэг нь шүүхээр орж ял шийтгэл авсан нь тогтоогдсон хүнийг намын даргаар сонгохыг хориглоно” гэсэн заалтыг нэмж тусгасан байдаг.
Сануулахад, ИЗНН-ын даргын албыг Ц.Ганхуяг ажиллаж байгаад Б.Батбаатарт шилжүүлсэн юм.
Б.Батбаатар нь Ардчилсан намын гишүүн байсан бөгөөд 2004-2008 онд тус намын нэрээр Чингэлтэй дүүрэгт өрсөлдөн, УИХ-ын гишүүнээр сонгогдож байв. Харин 2016 оны УИХ-ын сонгуульд өрсөлдөх болоход тойрог олдоогүй тул Ардчилсан намаас гарч байсан түүхтэй.
Г.ХОРОЛ
Холбоотой мэдээ