Нээлттэй ажлын байрны зар

Нээлттэй ажлын байрны зар

Нээлттэй ажлын байрны зар

МОНГОЛЫН МЯНГАНЫ СОРИЛТЫН САН

(МОНГОЛЫН МСС)

Дуусах цаг, огноо: 2023 оны 6 дугаар сарын 23-ны 17.00 цаг

 

ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ АСУУДАЛ ХАРИУЦСАН ЗАХИРАЛ

Олон нийттэй харилцах асуудал хариуцсан захирал нь Монголын МСС-ийн Гүйцэтгэх захирлын шууд удирдлагад ажиллах бөгөөд Монголын МСС-ийн үйл ажиллагаа, Компакт гэрээний хөрөнгө оруулалтын ач холбогдол болон төсөл хөтөлбөрийн хэрэгжилтийг сурталчлан таниулах, хэвлэл мэдээлэл, олон нийтийн байгууллагуудтай хамтран ажиллаж, олон нийтийг мэдлэг, мэдээллээр хангах аливаа арга хэмжээ, үйл ажиллагааг удирдан зохион байгуулна. Үүний зэрэгцээ харилцагч талуудын хамтын ажиллагаа, оролцоог сайжруулах чиглэлээр Байгаль орчин, нийгмийн асуудал хариуцсан захиралтай, ус, усны үнэ цэнийн талаарх олон нийтийн хэвшил хандлагыг өөрчлөх чиглэлээр Усны салбарын тогтвортой байдлыг хангах төслийн захиралтай нягт хамтран ажиллана.

Үндсэн ажил үүрэг

  • Монголын МСС-ийн хэрэгжүүлж буй төсөл, үйл ажиллагаа болон Компакт гэрээний талаар олон нийтэд сурталчлан таниулж, үнэн зөв мэдээллийг цаг тухайд нь хүргэх стратеги, арга замыг боловсруулан нэвтрүүлж, үр дүнг тогтмол хянахын зэрэгцээ Монголын МСС-ийн олон нийттэй харилцах нийт үйл ажиллагааг удирдлага, зохион байгуулалтаар хангах
  • Байгууллагын цахим хуудсыг баяжуулан, хэвийн ажиллагааг хангаж, Монголын МСС-ийн үйл ажиллагаа болон Компакт гэрээгээр санхүүжүүлж буй төсөл, үйл ажиллагаа, түүний дотор худалдан авах ажиллагааны талаарх мэдээллийг олон нийтэд тогтмол хүргэх
  • Холбогдох байгууллага, оролцогч талуудын санал, байр суурь болон олон нийтийн байр суурь, хандлагын талаарх мэдээллийг цуглуулж, Монголын МСС-ийн удирдлагын багт танилцуулан, үйл ажиллагаандаа тусгах арга замыг боловсруулж нэвтрүүлэх.
  • Монголын МСС-ийн үйл ажиллагаа болон Компакт гэрээний талаар өргөн мэдлэгийг бий болгох замаар бат бөх харилцаа холбооны стратеги боловсруулж хэрэгжүүлэх; хөтөлбөрийн зорилго болон үр дүнгийн талаар цаг тухайд нь үнэн зөв мэдээллийг түгээх; гарсан амжилтыг тодорхойлж тайлагнах.
  • Хэвлэл мэдээллийн байгууллагууд, Засгийн газар, иргэний нийгмийн байгууллагуудтай өргөн хүрээний харилцаа, хамтын ажиллагааны сүлжээ үүсгэж, Компакт гэрээгээр хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрийн талаар хэвлэмэл байдлаар болон радио, телевиз, олон нийтийн сүлжээ зэрэг бүхий л хэлбэрээр сурталчлан таниулах боломжийг бий болгох
  • Түншлэл, хамтын ажиллагаа, худалдан авах ажиллагаатай холбоотой боломжуудыг олон нийтэд сурталчлан, хувийн хэвшлийн салбарын боломжит түншүүдийг тогтоож, хамтын ажиллагааны давуу талыг тусгасан стратегийг боловсруулан хэрэгжүүлэх.
  • МСК-ын Таних тэмдэг, брэндийг боловсруулах, таних тэмдэг бүхий аливаа эд зүйлс, материалыг боловсруулах ажлыг удирдан зохион байгуулж, Компакт гэрээтэй холбоотой бүхий л үйл ажиллагаанд МСК-ын Брэндийн удирдамжийг зохих ёсоор баримтлан нэвтрүүлэх ажилд хяналт тавих
  • Мониторинг, үнэлгээ болон төлөвлөлт, хяналтын чиглэлээр хамтран ажиллах иргэний нийгэм, төрийн бус байгууллагуудын оролцогч талуудын хороог зохион байгуулах буюу талуудын оролцоо, хамтын ажиллагааг хангах өөр бусад стратегийг боловсруулж, Монголын МСС-ийн талаас уялдаа холбоог хангаж ажиллах
  • Гүйцэтгэх захирал болон бусад удирдах албан тушаалтнуудын олон нийтийн арга хэмжээний үеэр хэлэх үг, илтгэл, шаардлагатай бусад материалыг боловсруулах
  • Засгийн газрын албан тушаалтнууд, өндөр дээд хэмжээний зочид, хэвлэл мэдээллийн салбарын төлөөлөл оролцох аливаа арга хэмжээг санаачлан, зохион байгуулах
  • Монголын МСС-ийн хэвлэлийн үндсэн төлөөлөгчийн үүргийг гүйцэтгэж, хэвлэл мэдээллийн хэрэгслээр болон олон нийтийн арга хэмжээ, холбогдох талуудад зориулан зохион байгуулж буй аливаа арга хэмжээнд Монголын МСС-г төлөөлөн оролцох.

Шалгуур үзүүлэлт

Боловсрол:

  • Олон нийтийн харилцаа, сэтгүүл зүй, бизнесийн удирдлага болон ижил төстэй бусад чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй байх. Магистр буюу түүнээс дээш зэрэгтэй бол давуу талд тооцно.

Ажлын туршлага:

  • Олон нийтийн харилцаа, хамтын ажиллагааны чиглэлээр стратегийн түвшинд найм (8)-аас дээш жил, үүнээс доод тал нь гурван (3) жил удирдах албан тушаалд ажилласан байх.
  • Мэдээ мэдээлэл боловсруулах, түншлэгч болон оролцогч талуудыг мэдээллээр хангах, олон нийтийн мэдээллийн кампанит ажлыг удирдан зохион байгуулах, хэвлэл мэдээллийн байгууллагуудтай хамтран ажиллаж байсан туршлагатай байх. Олон улсын болон хандивлагч байгууллагуудтай хамтран ажиллаж байсан бол давуу тал болно.
  • Төр, хувийн хэвшлийг хамарсан хамтын ажиллагааны өргөн хүрээний сүлжээг бий болгон хөгжүүлэх чадвартай байх.
  • Өндөр, дээд түвшний арга хэмжээ төлөвлөн зохион байгуулж байсан туршлагатай байх.

Хэлний мэдлэг:

  • Монгол, англи хэлний бичгийн болон ярианы өндөр чадвартай (англи хэлний ILR Level 4 буюу түүнээс дээш чадвартай) байх.

АЖЛЫН БАЙРАНД ХАМААРАХ ҮНДСЭН УР ЧАДВАР:

  • Засгийн газар, хувийн хэвшил, нийгмийн сайн сайхны төлөөх аливаа байгууллагад баг, хамт олныг удирдан ажиллаж, үр дүнд тулгуурласан манлайлал хэрэгжүүлж байсан туршлагатай.
  • Ажлын чанарыг сайжруулж, бүтээмжийг нэмэгдүүлэх, зорилгодоо хүрэхийн тулд багаа хөгжүүлэх, урамшуулах, шаардлагатай дэмжлэгийг үзүүлэх чиглэлээр бодитой үр дүн гарган ажиллаж байсан.
  • Зохион байгуулалт сайтай, үр дүнг чухалчилсан хандлагатай бөгөөд Компакт гэрээний стратеги, зорилтуудыг ажлын тодорхой төлөвлөгөө болгон буулгах.
  • Болзошгүй сорилтуудыг урьдчилан харж, оновчтой шийдэл санал болгох.
  • Нарийн мэргэжлийн асуудлаар монгол, англи хэл дээр хэлэлцээ хийх.
  • Цаг үеийн асуудлуудыг шуурхай ойлгож, мэдээлэлд суурилсан шийдвэр гаргах.
  • Ачаалал даах, ажлаа үр дүнтэйгээр зохион байгуулж, төлөвлөх.
  • Өөрийн болон бусдын ажлыг гүйцэтгэхэд шаардлагатай мэдээлэл, тоо баримтыг боловсруулан дүн шинжилгээ хийж, шийдвэр гаргах

ХОЛБОГДОХ ХАЯГ:

Англи хэл дээрх намтар (Curriculum Vitae), ажил горилох тухай захидал (“Cover Letter”), дипломын хуулбар болон шаардлагатай гэж үзсэн бусад материалыг hr@mca-mongolia.gov.mn э-шуудангаар ирүүлнэ. (АЖЛЫН БАЙРНЫ НЭРИЙГ ТОДОТГОНО).

Зөвхөн эхний шатны шалгаруулалтад тэнцсэн хүмүүстэй холбогдоно.

Сонгон шалгаруулалтын талаарх мэдээллийг ажлын цагаар 7711-1710 утсаар авна уу.

Сонгон шалгаруулалтын аливаа (өргөдөл гаргах, ярилцлагад орох, тайлан боловсруулах, сургалтад хамрагдах зэрэг) шатанд Монголын МСС болон түүний аливаа төлөөлөлд хураамж, төлбөр төлөхгүй болно.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж