Берлусконигийн үхэл Италийн ерөнхий сайдад хүч нэмнэ

Хуучирсан мэдээ: 2023.06.14-нд нийтлэгдсэн

Берлусконигийн үхэл Италийн ерөнхий сайдад хүч нэмнэ

Берлусконигийн үхэл Италийн ерөнхий сайдад хүч нэмнэ

 Сильвио Берлусконигийн оршуулгын ёслолд оролцохоор Лхагва гарагт Миланы гайхамшигт готик Дуомо сүмд цугласан олны дундаас Италийн анхын эмэгтэй Ерөнхий сайд Жоржиа Мелони тодорч байв. Италийн Засгийн газрыг тэргүүлэхэд Жоржиад хамгийн их тус болсон хүчин зүйл нь Берлусконигийн нөлөө байсан. Тэрбээр Жоржиаг 2008 онд 31 настайд нь Италийн түүхэн дэх хамгийн залуу засгийн газрын сайд болгож байв. Улмаар өнгөрсөн жил тансаг харшдаа барууны жигүүрийнхэнтэй тансаг оройн зоог барих үеэрээ Ерөнхий сайд Марио Драгиг Засгийн газрын тэргүүнээс унагаах ажлыг удирдан явуулсан. Мариог огцорсны дараа Берлусконигийн Форза Итали намаас Жоржиагийн хэт барууны бүлэгтэй эвслийн гэрээ байгуулж, түүнийг засгийн эрхэнд гаргасан юм.

Тэрбээр Жоржиагийн хувьд ашигтай хамтарч байгаад зогсохгүй өөрийн гэсэн улс төрийн загварыг бий болгоход нь тусалсан. "Тэд хоёулаа жирийн хүмүүсийн хэрэгцээ шаардлагыг  хэлүүлэлгүйгээр шийдвэрлэхийг хичээдэг" гэдгийг Ром дахь Луисын их сургуулийн профессор Орсина мэдэгджээ. Тухайлбал, Жоржиа өнгөрсөн жил Италийн сонгуульд сонгогчдын саналыг авахдаа татварыг бууруулж, жижиг бизнес эрхлэгчдэд туслахыг хүсч буй даруу нэгний дүр эсгэсэн нь Берлусконигийн арга барилтай тун ижил гэж тэрбээр тайлбарлав.

Берлусконигийн "Mediaset" телевизийн сувгууд нь түүнд 10 жилийн турш засгийн эрх барьж байхдаа олон нийтийн санаа бодолд нөлөөлөх боломжийг олгосон. Түүнчлэн эдгээр сувгууд нь баруун жигүүрийн популизмын давалгааг бий болгож, Жоржиаг хөгжих боломжийг олгосон ч энэ нь улс төрийн зохион байгуулалтаас илүү арилжааны зорилготой байв. 

1994 онд Италийн Мелонигийн ах дүүсийн пост-фашистыг авчирч баруун жигүүрийн эвсэл байгуулснаараа Берлускони бүлэглэлээ үндсэн урсгалд оруулах нөхцөлийг аль хэдийн бэлтгэсэн байв. "Берлускони байгаагүй бол Жоржиа байхгүй байх байсан" гэж Берлусконигийн засгийн газруудын Соёлын яамны сайд асан Витторио Сгарби ярьжээ. Үүний зэрэгцээ, Жоржиагийн одоогийн эвсэлд Форза Италиа байсан нь  Европ болон АНУ-д хүлээн зөвшөөрөгдөхөд түлхэц болсон байна. 

ХОЛБООТНУУД БАС ӨРСӨЛДӨГЧИД

Тэд эрх тэгш харилцаатай байсан ч хурцадмал байдал үүсэх үе ч байв. Жоржиа 2012 онд Берлусконигийн "Эрх чөлөөний хүмүүс" намаас салж, Италийн ах дүүс намтай нэгдсэн. 2016 онд Берлускони Ром хотын даргад нэр дэвшихэд Жоржиа жирэмсэн байсан гэх үндэслэлээр түүнийг эсэргүүцэж байсан. Жоржиа үүнийг мартсангүй. Берлускони 2017 онд долоо хоног тутмын "Темпи" сэтгүүлд өгсөн ярилцлагадаа, "Жоржиагийн шийдэмгий, ур чадвар, оюуны зориг, аналитик чадварыг үргэлж үнэлдэг" гэж хэлсэн. Гэвч түүнийг мэргэн ухаантай ахмад төрийн зүтгэлтэн гэж харж, түүнээс зөвлөгөө авахыг хүлээж байсан тул Жоржиа эрх мэдлийн шат ахих  тусам зөрчил үүсдэг байв. Харин Жоржиа телевизэд өгсөн ярилцлагадаа нэг удаа "Берлусконид ямар ч өргүй" гэж хэлснээсээ хойш хэсэгтээ зурагтаар гараагүй. Мөн өнгөрсөн жилийн сонгуулийн өдөр тэрбээр Берлусконигоос “бага зэрэг” айж байна гэж хэлснийг гэрчүүд дурсчээ. Сонгуулийн үеэр 46 настай Жоржиа "хөгшин эр"-ийн тусламжгүйгээр намынхаа удирдлагыг авч чадсан. Түүний нам сонгуульд 26 хувийн санал асван бол Берлусконигийнх 8 хувийн санал авчээ. Сонгуулийн үр дүнг Берлускони хүлээж авахад хэцүү байсан бололтой. Эвсэл байгуулах хэлэлцээний үеэр  Берлускони түүнийг "хэт даварсан, бардам, дээрэнгүй" гэж бичсэн цаасны хамт зургаа авахуулжээ. Форза Италиа эвслийн хүрээнд ч гэсэн засгийн газрын олон арга хэмжээг эсэргүүцэж байна. Үүнд, зөвшөөрөлгүй цугралттай тэмцэх тогтоол, бэлэн мөнгөний төлбөрийн хязгаарлалт, ногоон татаасыг нэмэгдүүлэх зэрэг багтаж байна. 

1990-ээд онд Берлускони Ерөнхий сайдаар сонгогдсон анхны бүрэн эрхийн хугацаанд Жоржиа Ром дахь бүлэг радикал найзуудын хамт хэт барууны үзэлтэй улс төрд суралцаж байсан өсвөр насны хүүхэд байжээ. Тэрээр тэмцэгч гэж харагдах дуртай популист удирдагч болж өссөн. 

Харин одоо Берлусконигийн үхэл Жоржиаг улам хүчирхэгжүүлнэ гэж ажиглагчид харж байна. Форза Италиагийн парламентын гишүүд эсвэл тэдний сонгогчдод өөр улс төрийн суудал цөөн байгаа тул үүсгэн байгуулагч удирдагчгүйгээр намын ирээдүй тодорхойгүй байна. Энэ үед Жоржиа нь Берлусконигоос илүү алс барууны үзэлтэй мэт харагддаг. Үнэндээ тэд нэг төрлийн сонгогчдын саналыг хуваадаг байсан юм.

ЭХ СУРВАЛЖ: POLITICO

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж