С.Эрдэнэ: Би НДС-гаас нэг төгрөг ч идээгүй

С.Эрдэнэ: Би НДС-гаас нэг төгрөг ч идээгүй

С.Эрдэнэ: Би НДС-гаас нэг төгрөг ч идээгүй

Ардчилсан намын дарга асан С.Эрдэнэтэй ярилцлаа.


-Хуулийн байгууллагаас танд хилийн хорих тавьсан байна. Ямар үндэслэлээр эрхээ хязгаарлуулах болов?

-Намайг хуулийн байгууллагаас шалгаад дөрвөн жил болж байна. Намайг өнгөрсөн 2020 оны дөрөвдүгээр сараас шалгахдаа гурван удаа л байцаалт авсан. Ингээд л байлгаад байдаг. Би өнгөрсөн жил хилийн хоригоо цуцлуулсан юм. Тэгсэн сая дахиад хилийн хориг тавьлаа л гэнэ. Одоо энэ долоо хоногт шүүхээр шилжүүлэх юм гэсэн.

Ерөнхийлөгч асан Х.Баттулгын үүсгэсэн хоёр зохиомол хэргээр дөрвөн жилийн хугацаанд шалгалаа.

Хэргийн мөрдөн шалгах хугацаа нь аль хэдийнэ дуусчихсан. Х.Баттулга 2021 оны гуравдугаар сард хэргийн хэрэгсэхгүй болгож, намайг "Ардчилсан намын тамгаа өг" гэсэн. Би өгөхгүй гэсэн чинь хэргийг дахин сэргээчихсэн. Улс төрийн зорилготой хэрэг.

-Ерөнхийлөгч асан Х.Баттулгын үүсгэсэн хоёр зохиомол хэргээр дөрвөн жилийн хугацаанд шалгаж байна гэлээ. Хэргийн талаар тодруулбал?

-Би 2016 оны наймдугаар сард Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайдын ажлаа хүлээлгэн өгсөн. Тэр үед ямар ч банкин дээр эрсдэл үүсээгүй, Нийгмийн даатгалын санд хохирол учраагүй, ямар ч хууль бус үйл ажиллагаа явуулаагүй. Тухайн үед аудит, хууль хяналтын байгууллагаас шалгалт хийж, бүх ажлаа хүлээлгэж өгсөн. Гурван жилийн дараа 2019 онд "Капитал" банк дампуурахад дансанд нь 230 хэдэн тэрбум төгрөг байсан юм гэнэ лээ.

Тэрний 134 тэрбум нь Эрүүл мэндийн даатгалын сангийнх, 104 тэрбум төгрөг нь нийгмийн даатгалын байгууллагын мөнгө байсан.

Ажлаа хүлээлгэн өгснөөс хойшх гурван жилийн дараа "Капитал" банкинд байсан мөнгө надад ямар хамаатай юм бэ. Намайг анхнаасаа "Капитал" банкинд их хэмжээний мөнгө байршуулах ажиллагааг эхлүүлсэн гэсэн. Тийм юм гэж байхгүй. Надаас өмнө нь ч банкинд мөнгө байршуулж л байсан.

-Таны хувьд Нийгмийн даатгалын сангийн хөрөнгөөс банкинд хууль бусаар мөнгө байршуулаагүй гэсэн үг үү?

-Нийгмийн даатгалын хөрөнгө хоёр төрөл байдаг. Нийгмийн даатгалын чөлөөт үлдэгдэл гардаг Үйлдвэрлэлийн ослын сан, Тэтгэмжийн сан, Ажилгүйдлийн сан, Эрүүл мэндийн даатгалын сан бий. Энэ дөрвөн сангийн төсөв жил бүр батлагддаг. Жишээлбэл, Эрүүл мэндийн даатгалын санд энэ жил нэг тэрбум төгрөг баталсан бол орлого нь 1.2 тэрбум орно. Тэрбумаа батлагдсан төсвийн дагуу зарцуулж, 200 сая төгрөг нь сангийн чөлөөт үлдэгдэл юм.

Харин хуримтлалын сан үүсдэг ганцхан сан байдаг. Тэр нь Тэтгэврийн даатгалын сан. Энэ сангийн орлого 20-40 жил хуримтлал үүсгэж, тэтгэвэрт гарахдаа авдаг гэсэн үг.

Тэр мөнгөөр улсын болон олон улсын чанартай хөрөнгө оруулалт хийж болно. Өмнөд Солонгос, Тайланд зэрэг орнуудад тэтгэврийн насны иргэд яагаад баян байдаг вэ гэхээр тэтгэвэр авагчдын хуримтлалаар янз бүрийн хөрөнгө оруулалт хийж, хуримтлалын сангаа өсгөж, ашгаа хувааж хийдэг.

-Харин Монголд тийм систем хэрэгждэггүй?

-Монголд 1996 онд Нийгмийн даатгалын шинэ хууль хэрэгжиж эхэлсэн. Ингэхдээ иргэн төлсөн тэтгэврийн даатгалын шимтгэлийг өнөөдөр тэтгэвэрт гарч байгаа иргэдийн тэтгэвэр болгодог. Дэлхийн бусад орнуудад ийм системийг хэрэгжүүлж, эргээд нөхдөг. Монголд өнөөдрийг хүртэл Тэтгэврийн даатгалын санд иргэдийн шимтгэл төлсөн мөнгийг бодитоор хуримтлуулаагүй.

Энэ санд 1960 оноос хойш төрсөн иргэдийн байх ёстой 20-иод их наяд төгрөг байгаа.  Засгийн газар энэ мөнгийг Тэтгэврийн даатгалын санд байршуулах өртэй.

Одоо болтол өрөө төлөлгүй, дотоод авлага гэж бичигдээд, нуугаад хэлдэггүй. Нэг иргэнд 30 сая төгрөгийн өр ногдож байгаа дээр энэ сангийн өр нэмэгдвэл их хэмжээний өр төлбөр гарна. Би 2008 онд Нийгмийн даатгалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан. Уг нэмэлт өөрчлөлтөөр 1999 оны УИХ-ын тогтоолоор 2005 оноос Тэтгэврийн даатгалын санд хагас хуримтлалын тогтолцоо буюу иргэний нийгмийн даатгалын мөнгөний 50 хувиас доошгүй хувийг мөнгөжүүлэх тогтолцоог бий болгох, 2020 оноос 100 хувь мөнгөжүүлэх буюу бүрэн хуримтлалын тогтолцоог бий болгох тухай тусгасан. Одоо хүртэл мөнгө байхгүй учраас хуримтлал үүсгэж чадаагүй.

-Яагаад?

-Тухайн үед нэмэлт өөрчлөлтөөр Нийгмийн даатгалын тухай хуулийн 11.5 заалтаар "Хуримтлалын сан бий болбол яаж аривжуулах вэ" гэхээр арилжааны банкуудад байршуулж, гурван сайдын хамтарсан тушаалаар хуримтлалын мөнгийг "Капитал" банкинд байршуулна гэж тусгасан. Тэгээд 2005 онд хагас хуримтлалын тогтолцоо руу шилжиж чадаагүй. Дараа нь 2020 он болох гээд байдаг. Мөнгө байхгүй учраас 2015 онд УИХ-аас 53 тоот тогтоол гаргаж, хуримтлал үүсгэх нийгэм, эдийн засгийн таатай нөхцөл бүрдэхгүй байгаа учраас хуримтлалын хагас, бүрэн тогтолцоог 2030 оноос цааш авч үзнэ гэсэн.

Би сайд байх хугацаандаа чөлөөт мөнгөн хөрөнгийг байршуулж байсан.

Нийгмийн даатгалын санд олсон хүүгийн орлого 265 тэрбум төгрөгийн ашгийг оруулсан. Би Нийгмийн даатгалын санд хохирол учруулаагүй. Харин ч хүүгийн ашиг оруулж, үр дүнтэй ажилласан. Тэгээд 2016 онд сайдын ажлаа өгч, 2019 онд "Капитал" банк татан буугдахад дансанд нь байсан 238 тэрбум төгрөгийг С.Эрдэнэ банкуудад байршуулж, хууль зөрчих эх үүсвэрийг тавьсан гэдэг үндэслэлээр хэрэг нээсэн.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
27
ХахаХаха
9
ТэнэглэлТэнэглэл
5
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

49 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-06-13 66.181.161.162

худлаа хуцдаг, ахмадын амралт Санзайд байгаа хаус энэ тэр хөрөнгүүдээ юугаар барьснаа тодруулчих уу

Avatar

Нэргүй 2023-06-13 139.5.216.30

ичихгүй нүүртэй цайрчихсан бүдүүн бүдүүлэг бах мэлхий 🐸🐸🐸🐸🐸

Avatar

Хулгайч женко 2023-06-13 192.82.80.82

Гэдэс чинь гэнэт томорсон шдээ тгд би идээгүеы гэж ульхихаа оронд идсэн гээд ганцхан үг хнлчээч

Avatar

Нэргүй 2023-06-13 202.126.89.109

Хүүг банкнаас хувьдаа шууд авдаг байсанаа ярих хэрэгтэй

Avatar

Нэргүй 2023-06-13 66.181.184.154

битгий ш**

Avatar

Зочин 2023-06-13 202.126.89.240

Идсэн идсэн мартсан байх ха

Avatar

Нэргүй 2023-06-13 202.179.25.105

НД ын мөнгийг Капитал банкинд байршуулчаад хүүгий нь өөрөө хувьдаа цохидог байсан луйварчин

Avatar

Зочин 2023-06-13 66.181.161.224

Завхрал Элбэгдорж Эрдэнэ Бат Үүл гурваас эхэлнэ

Avatar

Зочин 2023-06-13 66.181.161.224

тэтгэвэрт гарахад нь бөөнөөр нь өгдөг болгохоос юунд дургүйцэж гар татна вэ төрийнхөн Энд гар татаад байх ямар ч шалтгаан байхгүй Гагцхүү төрийнхний дуртай цагтаа цөлмөж байдаг сан болж таарлаа Эрдэнэ эхэлж цөлмөсөн,цөлмүүлсэн

Avatar

Нэргүй 2023-06-13 103.57.92.168

Huuliin baiguullaga arai ch or undesgui shalgahgui biz

Avatar

Нэргүй 2023-06-13 202.179.11.230

Uuruu chuglel uguud hunii garaar hiisen baij bolno. Gardan hiisen humuus ni ilchilj bolno.

Avatar

иргэн 2023-06-13 103.111.68.3

Нийгмийн даатгалын санг самарч цөлмөсөн жинхэнэ хулгайч нь байх шүү. сайн шалгаж бүх хөрөнгийг нь хураах хэрэгтэй.

Avatar

Нэргүй 2023-06-13 43.242.243.44

Шонхор тауэр, 3 тамир сургуулиуд, ахмадын амралт, энд тэндэх эхнэр нуа-нууддаа өгсөн олон байруудынхаа эх үүсвэрээ тайлбарлана уу.

Avatar

Хулгайч женко 2023-06-13 192.82.67.75

Гэдсээ унжитал нь идчээд идээгүй гээд баыдаг тэгвл гэдэс чинь яагааад унжицй

Avatar

Нэргүй 2023-06-13 192.82.64.153

Үгүй идээгүй л гэдэг шалгахааар байж байгаа ш дээ новшийн улс төрч эх оронч ооооо

Avatar

ЗОЧИН 2023-06-13 66.181.184.112

ХАНДГАЙТАД ХЭДЭН АРВАН ТЭРБУМААР БАРЬСАН "АХМАДЫН АМРАЛТЫН ХОТХОН"-ОО ЯМАР ХӨРӨНГӨӨР БАРЬСНАА ЯРИАЧ, ҮҮНИЙГ ЗАСАГ ШАЛГАХ ЁСТОЙ. ЧИ ХЭЗЭЭ Ч БИЗНЕС ЭРХЭЛЖ БАЙГААГҮЙ ЮМ БИЛЭЭ.

Avatar

Нэргүй 2023-06-13 66.181.188.231

Бүгдээрээ ялахын тулд энэ шудрага бус явдлын өнгөрсөнийг ч эргэн санаж нийгмээрээ шудрагат тулгуурлан тэмцэх ёстой. Яаж хөрөнгөжсөн байх вэ? Хууль бус хулгай шүү дээ. Сонгуульд жагсаалтаар орох гэж оролдох л юм бол амьдралын хором бүхнийг түүний эсрэг зориулах үлдэнэ. Ямар аюултай этгээд гэж саннаа ЯЛ асуухгүй гэж үү?

Avatar

Нэргүй 2023-06-13 66.181.188.231

Олонч эмэгтэйчүүд ээж нарыг бузралсандаа. Монголын хүн амын тал хувь Эрдэнэ вангийн балгийг амссан. Маш аюултай этгээд дээ. Хүн бүхэн энэ хүнээс хохиролоо нэхэх ял асуух ёстой.

Avatar

Нэргүй 2023-06-13 124.158.65.54

С.Эрдэнэ АН -ыг Жэнко аюулаас хамгаалж чадсан сайн эр. Одоо нэг удаа жагсаалтаар сонгогдох боломжтой.

Avatar

nergui 2023-06-13 73.22.238.194

ene hun bol niigmiin daatgaliin mongiig jinkhene hulgailsan hulgaich shuu dee.deerees ni bas a*******n 2 hunii ami honooson hun shut dee..ehneree bas neg tsereg

Avatar

Нэргүй 2023-06-13 213.87.149.236

!! Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Нэргүй 2023-06-13 172.58.140.47

ял авч байсан хүн яахаараа юм идээгүй байдаг юм.Хулгайч хүн бий хулгайлсан гэж хэлдэггүй юм.ккк

Avatar

zochin 2023-06-13 202.55.188.43

yamar ch biznes huugeegui baij yaj tiim ih hurungtei bolsonool helchih tegeel boloo muu avilagch mine

Avatar

Баяр 2023-06-13 202.55.188.88

Эрдэнээ УИХ д жагсаалтаар гаргаж ирэх гэж АН тамгаа өгсөн шүү яиарч байсан энэ мэтийн луйварчидыг УИХ руул оруулж болохгүй шүү ард түмэн минээ Эрдэнэ Батүүл Элбэгдорж Халзан Ганболд Баярцогт Ц.Нямдорж Сү Батболд Гээл зөндөө төрлүү оруулж болохгүй зөндөө луывачид байгаа шүү болдог бол энэ төрд сууж бгаа хүмүүсийг сонгомооргүй бна шүү Эрдэнэ мэтийн луйварчид одоо бүгд энхийн цагаан тагтаа болоод Ард түмэндээ хайртай дүр эсгээд жүжиглээд гараад ирж бгаа нь энэ шууд шоронд явуулаад бүх хөрөнгийн хур

Avatar

Нэргүй 2023-06-13 202.126.88.150

энэ нөхөр ийм байхад Миний Монгол ямархан байх билээ дээ. АН ийм нөхөд эх орноо иймэрхүү болгосон доо.

Avatar

Зочин 2023-06-13 202.126.94.99

Ичихгуй худал ярих юм!

Avatar

Зочин 2023-06-13 66.181.160.111

Хээрээс олс олсон үзүүрт нь үхэр байсан гэх гээд байна уу даа. Идээгүй хулгайлсан

Avatar

Нэргүй 2023-06-13 202.126.88.96

Баянгол дүүргийн газрыг их зарж идсэн дээ!!! Битүү тоосгон гаражын зөвшөөрөл өгч баас шээс гэмт хэргийн газар болгож бузарласныг чинь харин эхнээс нь буулгаж тохижуулж байгаа

Avatar

Нэргүй 2023-06-13 64.119.27.222

Идэж болох бүхнийг идсэн бах

Avatar

Нэргүй 2023-06-13 66.181.188.231

Аан цалингаа цуглуулаад амралтын газар ан-ын байр барсан юмуу? Энэ мундаг туршлагаа ярьж өгөөч. Луйьарчингаа доромжлоод байна уу? Басаад байна уу? Шудрага нийгэмтэй байсан бол шууд шорон. Зүгээр орхино гэж байхгүй. Өдөр бүхэн сануулж байх болно!!!

Avatar

Иргэн 2023-06-13 66.181.187.110

Дүүргийнхээ ахмадуудыг Хандгайтад байдаг амралтын газраа амраагаад НДС-аас мөнгийг нь авдагаа мартчихаа юу даа??? Тэр амралтын газрыг бас ямар санхүүгийн эх үүсвэрээр байгуулсан нь бас сонин. Лав л бизнес эрхэлдэг гэж сонсоо ч үгүй юм байна

Avatar

Нэргүй 2023-06-13 202.9.40.175

Энэ хүн бол АН-ын гишүүдийн нийтлэг дүр төрх юм. Тэд ийм л юм ярьдаг. Хэдэн тэрбумаар тоологдох хөрөнгөтэй болсон олигархиуд нь тэр мөнгөө шударгар хөдөлмөрлөж байж олсон, албан тушаалаа ашиглаж улсын хөрөнгөнөөс нэг ч төгрөг аваагүй гэж ярих нь ойлгомжтой. Энэ намыг луйварчид олонтой нам гэж би боддог

Avatar

ЗОЧИН 2023-06-13 202.9.46.124

эрдэнэ ээ ……хандгайт хотхоныг ямар мөнгөөр барьсанаа талбарлахгүй юу ? чамайг 1 ш оймс зарсныг сонсоогүй юм байна.

Avatar

Нэргүй 2023-06-13 66.181.183.36

Луйварчин С.ЭРДЭНЭЭ чи битгий үлгэр ярьж, унгас алд.

Avatar

Нэргүй 2023-06-13 103.26.193.164

Халтар Баттулгаас дээр

Avatar

Нэргүй 2023-06-13 103.80.211.79

идэх гэж мөнгө баиршуула биздэ

Avatar

Иргэний бодол 2023-06-13 202.21.104.234

Үе үеийн нийгмийн даатгалын сангийн мөнгө ямар банкинд ямар хүүтэйгээр байршиж байсныг шалгах хэрэгтэй. Тухайн банкны нийтэд зарласан хадгаламжийн хүүнээс доогуур хүүгээр байршуулсан бол НО-той гэсэн үг, харин илүү өндөр хүүгээр байршуулсан бол НО-гүй гэсэн үг. Төрийн байгууллагуудын дарга нарыг энэ үзүүлэлтээр шалгахад болно доо.

Avatar

Зочин 2023-06-13 64.119.23.89

Байшин барилга болгоод ах дүү нартаа өгчихсөн , Та нар битгий х** гэсэн үг орчуулав

Avatar

Нэргүй 2023-06-13 202.21.108.17

Зүгээр сууж байгаад л баяждаг этгээдүүдийн нэг дээ сайн шалгаж шүүсийг шахах хэрэгтэй АН-ыг булшлагч энэ этгээдийг ард түмэн сайн мэднэ дээ

Avatar

Нэргүй 2023-06-13 139.5.217.245

Үхсэн хүний нэрээр тэтгэвэрийг нь өөрсдөө авч идсэн гэж Эрдэнэ согтуудаа хэлсэн удаатай. Шалгахаар барахгүй шууд бууд.

Avatar

зочин 2023-06-13 66.181.161.229

идээгүй ,хадгалмжинд хийснүү.хуцдаг халтар шүү.

Avatar

зочин 2023-06-13 103.57.93.226

АН-ыг устгаж өгөх коммунистуудад амласан амлалтаа биелүүлээгүй тул хийсэн хэрэг дээр нь өөрсдөө идсэн хийгээгүй хэргийг чинь нэмж насаараа шоронд суух ял өгөх байх чамд. угаасаа АН-ыг сүйрүүлж өгөх амлалт чинь биелэхгүй, монгол бол коммунист орос биш, ардчилал, хүний эрх, хувийн өмч, хэвлэлийн эрх чөлөөг дээдэлдэг хүн Монголд олонхи болсон гэдгийг тооцоогүй нь харамсалтай. манын коммунистууд хүний гараар могой бариулахдаа гарамгай гэдгийг ойлгоогүй нь харамсалтай. сонгуулиас өмнө үхэж дээ хөөхи

Avatar

ө 2023-06-13 202.21.104.66

өөр газраас бол гуссан гуссан гэж байх шиг байна

Avatar

Нэргүй 2023-06-13 103.26.193.109

Баянголын амралт, Хандгайтын орон сууцууд, нийгмийн даатгалаас саадаг амралтаа яриач хө.

Avatar

Нэргүй 2023-06-13 124.158.65.54

Ямарч намын амин чухал ажил нь Тэтгэвэрийн сан -г арвижуулах. Хамгийн түрүүнд анхаармаар…… Манай монголд үгүй юмаа. Шал тэнэг дарга нар НД -ийн мөнгийг үр ашиггүй байршуулдаг. Мэдээж хувьдаа хахууль авдаг. Хар л даа, яахаараа заавал жижигхэн хувийн банкинд байршуудаг билээ. Хахууль авах гэж л тэр. Яагаад Голомт, ХХБ, ХААН -д байршуулдаг юм бэ гэвэл тэд нар хуйвалдаанд оролцож хахууль авдаггүй чанга банкууд шдээ. Сайдыг тоож хахуульдахгүй.

Avatar

Нэргүй 2023-06-13 202.21.105.220

2016 он байршуулсан мөнгийг чинь авах гээд авч чадахгүй явсаар 2019 он болсон шүү!

Avatar

Зочин 2023-06-13 66.181.177.226

Эрдэнэ ван Намсрайн Тамгын өргөөний суурь Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын Тамгын хоолой гэдэг газар байдаг юм.Эрдэнэ минь тэнд очиж уул усанд нь мөргөж, идээ будаагаа өргөхгүй боо горьгүйнээ. Өөрөөр ч сэхэл авахгүй нь дээ янз нь.

Avatar

Нэргүй 2023-06-13 192.82.70.236

ХАНДГАЙТАД БҮХЭЛ БҮТЭН ХОТ ЯМАР АЦААРАА БАЙГУУЛСНАА НЭГ САЙХАН ХАЛААЧ ХАМ АА

Avatar

Нэргүй 2023-06-13 64.119.29.111

идээгүй авцан

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж