Засгийн газрын ээлжит /2023.06.14/ хуралдаан болно. Өнгөрөгч долоо хоногийн хуралдаанаар Боловсролын зээлийн сангийн үйл ажиллагаа, санхүүжилт олгох журам, хөрөнгийн зарцуулалтыг нээлттэй, ил тод болгох талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өгсөн юм.
Мөн “Тавантолгой төмөр зам” болон “Тавантолгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн хугацааг дуусгавар болгосон талаар мэдээлсэн билээ.
Өнөөдрийн хуралдаанаар:
– Монгол Улсын 2022 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл,
– Дархлаажуулалтын тухай хуулийн төсөл
– Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын төмөр замын талаар
– Боловсролын зээлийн сангийн талаар авах зарим арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоолын төсөл зэрэг 23 асуудлаар танилцах болон хэлэлцэхээр төлөвлөөд байна.
Холбоотой мэдээ