Хэдэн мянган км-ийн цаана суучихаад геополитик ярьж байна

Хуучирсан мэдээ: 2023.06.13-нд нийтлэгдсэн

Хэдэн мянган км-ийн цаана суучихаад геополитик ярьж байна

Хэдэн мянган км-ийн цаана суучихаад геополитик ярьж байна

ОХУ-ын арми өнгөрсөн шөнө /2023.06.13/ Украины төв хэсгийн Кривой Рог хот руу пуужингаар довтоллоо. Довтолгооны улмаас дор хаяж зургаан хүн нас барж, 25 хүн гэмтэж бэртжээ. Мөн иргэний дэд бүтцэд багагүй хохирол учирсан байна. Орон сууцны барилгын нуранги доор дахиад ч хүмүүс байх магадлалтай гэдгийг хотын дарга Олександр Вилкул хэлэв.

Мягмар гаригийн өглөөгүүр Украин даяар агаарын довтолгооноос хамгаалах дуут дохио хангинасан. Албаныхны мэдэгдсэнээр Украины агаарын довтолгооноос хамгаалах систем 14 далавчит пуужингийн 10-ыг нь устгаж чаджээ. Мөн Иранд үйлдвэрлэсэн дөрвөн дроныг устгасан байна.

"Удаан хүлээсэн сөрөг довтолгоо амаргүй байгаа ч Украины арми урагшилсаар л байна" гэж ерөнхийлөгч Зеленский хэллээ. Сүүлийн долоо хоногийн байдлаар Украины арми Донецк мужид долоон сууринг чөлөөлөөд байна. Мөн Мокри Ялы голын дагуу орших Блаходатне, Нескучне, Макаривка, Сторожеве зэрэг хэдэн хэдэн сууринг чөлөөлжээ.

Украины ерөнхийлөгчийн зөвлөх Михайло Подоляк өнгөрсөн шөнийн довтолгооны талаар твиттертээ дурдахын зэрэгцээ олон улсын хамтын нийгэмлэг амин чухал шийдвэрүүдийг гаргах хэрэгтэй байна гэлээ. "Кривой Рогт орон сууцны барилга цохилтод өртлөө. Хэчнээн хүн нуранги дор байгааг мэдэхгүй байна. Иймэрхүү зүйл шөнө бүр болж байна. ОХУ яах аргагүй Украиныг устгаж байна. Украинаас хэдэн мянган км-ийн цаана суучихаад геополитик, хурцадмал байдлын тухай яриж болно. Гэхдээ энд гол шийдвэрүүдийг гаргах хэрэгцээ байсаар л байна"  гэж тэр хэлжээ.

Эх сурвалж: THE GUARDIAN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
БурууБуруу
7
ХахаХаха
4
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж