Байнгын хороо: Махны үнэ 1 кг нь 26 мянган төгрөгт хүрлээ

Байнгын хороо: Махны үнэ 1 кг нь 26 мянган төгрөгт хүрлээ

Байнгын хороо: Махны үнэ 1 кг нь 26 мянган төгрөгт хүрлээ

УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо өнөөдөр /2023.06.13/ хуралдаж, Монгол Улсын 2023 оны төсвийн тодотголын хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна.

УИХ-ын гишүүн Б.БАТТӨМӨР:

-Бүх инфляцыг гадаад руу чихчихээд сууж болохгүй. Хүнсний бүтээгдэхүүний голлох инфляц явж байна. Монгол Улс 71 сая толгой малтай хэрнээ махны үнэ 1 кг нь 26 мянган төгрөгт хүрлээ. Инфляци бууруулах арга хэмжээ авах шаардлагатай.

Хоёрт, төсвийн нийт зарлагын 79 орчим хувийг урсгал зардал эзэлж байна.  Төсөвт тодотгол хийснээр энэ зарлагын хэмжээ буурах уу.

Тендер зарлаад хамгийн муу гүйцэтгэгчийг шалгаруулдаг. Гэтэл дэлхийн улс орнууд тухайн жилүүдэд хийсэн ажлаар нь сайн гүйцэтгэгч, сайн нийлүүлэгчийг шалгаруулаад,  төсөвт өртөгтэй нь уялдуулаад тодорхой хэмжээний хэнмэлтүүдийг тохиролцоод хийдэг туршлага бий болжээ. Манайд тендер зарладаг, заримдаа компани орж ирдэг, зарим тохиолдолд компани орж ирдэггүй. Компани орж ирлээ гэхэд хоорондоо маргалддаг, шүүхээр явсаар байгаад дуусдаг. Нийслэлд хувьцаа гаргаж байгааг хоёр гараа өргөөд дэмжиж байна. Цаашдаа хувьцааг банкууд авчихдаг юм гэж суух биш Засгийн газрын төвшинд IPO гаргаж, хөгжлөө дэмжиж ажиллах шаардлагатай.

Сангийн сайд Б.ЖАВХЛАН:

-Дэлхий нийтээрээ ковидын үед нийлүүлэлтийн инфляцтай явж ирсэн. Хилийн хориг тавигдаж, бүгд нээгдсэн. Хилийн хориотой холбоотойгоор нийлүүлэлтийн инфляц дуусан. Эрэлтийн инфляц руу шилсэн. Тийм ч учраас төсөв мөнггөний хатуу бодлого үргэлжилж байна. Энэ удаагийн 2023 оны төсвийн тодотголоор орлого, зарлага хоёр зэрэг нэмэгдэж байгаа. Инфляцын хувьд гадаад хүчин зүйлээс нөлөөлж байна гэдэг нь инфляцыг тооцдог 300 гаруй бүтээгдэхүүнээс бүрддэг сагсны 51 хувийг гадаадаас импортоор авдаг. 25 хувь нь орц. Нийлээд 75 хувийн инфляцыг импортоор авч байна. Энэ бол Үндэсний статистикийн хорооноос гаргаж байгаа мэдээ.

Засгийн газраасТөрийн худалдан авах ажиллагааны тухай хуулийг өргөн бариад гурав дахь хэлэлцүүлэг дээрээ явж байна. Яаж гаргах нь УИХ -ын бүрэн эрхийн асуудал.

Нийслэл бонд гаргана. Засгийн газрын хувьд IPO гэх юм бол 30-аад төрийн өмчийн үйлдвэр газрыг нээлттэй хувьцаат компани болгож, дотоодын биржээр хувьцааг нь арилжаалж бүтцийн өрөчлөлт хийхээр УИХ-аар шийдвэр гаргуулсан. Энэ хүрээнд ажиллаад явж байна. Одоогоор Төрийн банк, Монголын хөрөнгийн бирж гэсэн компаниуд IPO-гоо амжилттай гаргаад явж байгаа. Хөрөнгийн зах зээлийн боломжийг харж байгаад цуваад IPO гараад явна. Давхар даатgглын компани удахгүй Сангийн яамны удирдлага дор IPO хийнэ.

УИХ-ын гишүүн Д.ӨНӨРБОЛОР:

-Төсөв эдийн засагт бодит дэмжлэг үзүүлдэг байх ёстой. Тухайлбал, инфляц саарах ёстой, ард иргэдэд ирэх санхүүгийн дарамт буурах ёстой. Харамсалтай нь, эдийн засаг өслөө гээд байгаа боловч хүмүүсийн амьдралд мэдрэгдэхгүй байгаа учраас шүүмжлэлтэй хандаад байна. Судлаачид энэ эдийн засгийн өсөлт мөн үү гэж асууж байна. Нүүрсний экспортоо 50 сая тонн гэж тооцсон нь хэт өөдрөг төсөөлж байгаа юм биш үү. Сүүлийн саруудад нүүрсний экспорт буурч байна. Гэтэл геополитикийн тодорхойгүй нөхцөл байдал үргэлжилсэн хэвээр байна, Дэлхийн эдийн засгийн өсөлт 2 хувиас бага байж болзошгүй байна.

Төсвийн орлогын эх үүсвэрийг дагаад маш олон урсгал зардлыг төлөвлөсөн. Биелэхгүй тохиолдолд яах вэ, хариуцлагыг хэн хүлээх вэ.

Сангийн сайд Б.ЖАВХЛАН:

-Эрсдэлгүй зүйл гэж юу байх вэ. Биднээс шалтгаалахгүй гадаад хүчин зүйлээс нөлөөлдөг эрсдэл өмнө ч байсан цаашдаа ч байна. Бид өөрсдөөсөө шалтгаалах зүйл дээр л сайн ажиллах хэрэгтэй. Ер нь бол төв банкны бодлогын хүү аливаа инфляцыг эрэлт талаас нөлөөлөл үзүүлдэг, Засгийн газар нийлүүлэлт талаас ажилладаг. Засгийн газрын талаас хүлээдэг үүрэг бол харьцангуй биелэлт сайтай, хилийн нэвтрэн өнгөрүүлэх чадвар, бараа материалын эрсдэл арилчихаад байна. Гадаад зах зээлээс орж ирж байгаа, гадаад талдаа үнэтэй байгаа зүйлд нөлөөлж чадахгүй, .

Нүүрсний хувьд эхний хагас жилд экспортолсноо л сүүлийн хагас жилд гаргая. Энэ бол маш боломжтой тоо. Хятадын зах зээлийн эрэлт бол коксжсон нүүрс, эрчим хүчний нүүрс нийлээд 400-500 сая тонн. Бидний хувьд 50 сая тонн нүүрс гаргана гэж байгаа нь бусад өрсөлдөгч нараа оруулаад хангалттай зах зээл байгаа гэдгийг Хятадын талаас мэдэгдэж байгаа. Үнийн хувьд биднээс шалтгаалахгүй, харин экспортлох биет хэмжээний хувьд биднээс шалтгаална. Амжихгүй зорилт биш.

Хариуцлагын асуудлыг УИХ дээр шийднэ биз. Механик эрсдлүүд хилийн нэвтрэн өнгөрүүлэх чадвар энэ бүхэн Засгийн газар талаас, гадаад харилцаа, техник ложистикийн асуудлууд ч байна. Засгийн газар бүх талаар эрсдэлгүй байх талаас л ажиллаж байна даа.

УИХ-ын гишүүн Д.ӨНӨРБОЛОР:

-Үнийн өсөлт инфляцын өсөлт дээр авч хэрэгжүүлэх арга хэмжээ юу вэ. Дэлхийн улс орнууд үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, хөрөнгө оруулалтыг татахаас гадна дотоодынхоо аж ахуй нэгж бизнес эрхлэгчийн засаглалыг сайжруулах эрсдэл даах чадварыг сайжруулах арга хэмжээ авч хэрэгжүүлж байна. Засгийн газар ямар арга хэмжээ авч ажиллаж байна вэ?

Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.ХҮРЭЛБААТАР:

-Инфляцын эсрэг хэрэгжүүлж байгаа арга хэмжээ нь Мөнгөний бодлого. Мөнгөний бодлогын арга хэрэгслээр инфляцыг барихаас өөр аргагүй. Дэлхийн зарим улс орнууд Мөнгөний бодлогоос өөр арга хэмжээ аваад бүтэлгүйтсэн. Энэ дээр өөр сонголт байхгүй. Төсвийн нийт зардал 1.8 их наяд төгрөгөөр нэмэгдсэн байхад бараа бүтээгдэхүүний үнэд нөлөөлөхгүй гэж худлаа ярьж болохгүй. Тэгэхээр бидэнд Мөнгөний бодлогоо эргэн харж, авч үзэх шаардлага бий болж магадгүй. Мөн бараа, бүтээгдэхүүнүүдийн өрсөлдөөнийг сайжруулах, нэмэгдүүлэх арга хэмжээнүүдийг авах шаардлагатай байна. Тухайлбал, махыг малчны хотноос дэлгүүрийн лангуун дээр очих хугацаан дахь төрийн зүгээс учруулдаг бүх төрлийн саад бэрхшээлүүдийг арилгавал нийлүүлэлт нэмэгдэнэ. Өөрөөр хэлбэл, бараа бүтээгдэхүүний нийлүүлэлтийг нэмэгдүүлэх арга хэмжээг Засгийн газраас авч хэрэгжүүлэх учиртай. Үүнтэй холбоотой асуудлуудыг маргаашийн Засгийн газрын хуралдаанаар ярихаар төлөвлөж байна.

Эцэст УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-ын Төсвийн байнгын хороонд танилцуулахаар болж, шийдвэрлэв.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ТэнэглэлТэнэглэл
3
БурууБуруу
2
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

30 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2023-06-13 66.181.161.237

Зайсангийн дэлгүүрийн үнэ байна.

Avatar

Ygd bn hmm 2023-06-13 202.126.89.80

Malchid unee nemeed bnu

Avatar

Нэргүй 2023-06-13 213.87.149.236

!!!!!! Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Нэргүй 2023-06-13 103.229.120.6

МАНАЙХАН ХЭДЭН ТӨГРӨГИЙН ЦАЛИН АВДАГ БИЛЭЭ, ГЭТЭЛ БИД 70 ГАРУЙ САЯ МАЛТАЙ МӨРТЛӨӨ АМЕРИК, ЕВРОПЫН ОРНУУДААС ИЛҮҮ ҮНЭТЭЙ МАХ ХЭРЭГЛЭЖ БАЙНА. АРД ТҮМНИЙ АМЬДРАЛ ХҮНД БАЙГААГ ОЙЛГОЖ ТОДОРХОЙ ХУГАЦААГААР МАХНЫ ҮНИЙН ДЭЭД ХЯЗГААРЫГ ТОГТООЖ ӨГӨХ ХРЭГТЭЙ БАЙНА. МАНАЙД НЭГ ХАЧИН ЗҮЙЛ БАЙДАГ НЬ БЕНЗИН ШАТАХУУНЫ ҮНЭ ӨСӨХӨД ДАГААД ӨРГӨН ХЭРЭГЛЭЭНИЙ ХҮНСНИЙ ҮНЭ ӨСДӨГ, БЕНЗИН ШАТАХУУНЫ ҮНЭ ЭРГЭЭД БУУРХАД БАРААНЫ ҮНЭ БУУРДАГГҮЙ ХЭВЭЭР ҮЛДДЭГ. ҮҮНИЙГ ТӨРИЙН ЯМАР БАЙГУУЛЛАГА ХАРИУЦАХ ВЭ ?

Avatar

Нэргүй 2023-06-13 202.55.188.81

Малчид өөрсдөө ченж болсон бөөн урамшуулал татаас хөнгөлөлт эдэлж архидан суугаа хүмүүсийг шоронд бантан идүүлж ажилд сургах хэрэгтэй

Avatar

Гадаадад гарах махны экспорт нэмэгдсэн 2023-06-13 64.119.20.218

Махны үнэ 1. Гадаадад гарах махны экспорт нэмэгдсэн 2. Нөөцийн махны үнийг өндөр нэмсэн 3. Малын хорогдол бага зэрэг нэмэгдсэн шалтгаанс болж үнэ нэмэгдсэн шүү дээ

Avatar

Нэргүй 2023-06-13 202.9.40.175

Төр бизнест битгий оролц гээд л донгосцгоогоод байсныг горыг одоо та нар амсаж байх шив. Төр аливаа зүйлд оролцож хяналт тавьж байх нь зөв юм. манайхан төрийг холдуулж байгаад хулгай луйвар баяжих бүх зүйлээ хийдэг зантай. Махны үнэ нэмэгдэх нь зах зээлийнхээ жамаар л явж байна. Гэтэл АН-ын бололтой хүмүүс МАН-ыг иргэд сонгосон учир махны үнэ нэмэгдэж байгаа юм гэж тэнэгтэж ярьж сэтгэгдлээ бичиж байх юм. Далимдуулахаа тэд мартахгүй нь бололтой

Avatar

ЗОЧИН 2023-06-13 202.9.46.124

ченжүүдэд дарлуулсан монголын төрийг яах вэ??????????????????

Avatar

зочин 2023-06-13 66.181.182.37

үнэхээр н**ш юм даа

Avatar

Зочин 2023-06-13 64.119.25.231

Сайд нарын зүгээс зөв л ярьсан байна. Харин чи л үнэхээр н**ш байна

Avatar

Нэргүй 2023-06-13 203.91.115.49

Малын хөлийн татвар тогтоох, малчдын НД болон ЭМД, мөн вакциныг төр хариуцахаа зогсоо. Нэмж байгаль орчин нөхөн сэргээх татвар, ус ашигласны татвар, бэлчээрийн татвар ав

Avatar

Зочин 2023-06-13 64.119.25.231

Хүнд нөхцөлд ажиллаж,улс орноо ард иргэдээ хүнсний гол бүтээгдэхүүнээр хангаж байгаа малчдын эсрэг жадны үзүүр чиглүүлж болохгүй. Энэ бол эх орны эсрэг дайсагнагч ардчилагч гэгч хулгайчиидын л санаачлага б**х.Малчдад аль болохоор хөнгөлөлт үзүүлж бүх талаар бололцоогоороо дэмжих хэрэгтэй

Avatar

Нэргүй 2023-06-13 203.91.115.49

Австралид хонины мах 6-9 ав.доллар. Австралиас импортоор авч өө. Наад хэд чинь үндэсний үйлдвэрлэлээ дэмжихгүй гэж жаахан уйлагнан биз

Avatar

Нэргүй 2023-06-13 202.126.88.157

Хэдэн толгой малтай шүү дээ гээд л ярих юм. Баталгаатай тоо эсэх нь эргэлзээтэй.Сүргийн бүтэц гэж байна.Байгалийн эрс тэс уур амьсгалд мал маллаж яваа хэдэн малчидаа хар. Ямарч амьдралын баталгаа байхгүй.Дэлхийн жишгээс дээгүүр үнэтэй байх хэрэгтэй. Тасалгааны мал биш бэлчээрийн малын мах. Сарвайсан бүхэн нь хямд иддэг бензин,гурил биш гэдгийг МАЛГҮЙ иргэдэд ойлгуулах хэрэгтэй.

Avatar

Нэргүй 2023-06-13 202.131.238.26

хүн малгүй бөөн татаас тэмжлэг үнэгүй цусалдаг биз дээ

Avatar

МАЛЧИН 2023-06-13 66.181.177.226

Хотынхон та нар махны үнэ өндө байна гэж гоншигнох хэрэггүй. Наад махыг чинь үйлдвэрлэх гэж малчин бид хүйтэнд хөрч, халуунд халж зовж байж хийдэг ажил. Мах их идмээр байвал хотынхон та нар хөдөө гараад малаа аллаад махаа ид. ДӨРВӨН УУЛЫНХАА ХОТГОРТ ЖООМ ШИГ ЖИГДЧИХЭЭД ҮНЭГҮЙ МАХ ИДНЭ ГЭВЭЛ САНАСНЫ ГАРЗ ШҮҮ.

Avatar

Зочин 2023-06-13 66.181.182.37

Хуцдаг хар мал вэ бүгд хѳдѳѳ мал маллаад улс орон хогжхүү,боловсрол муутайгаа битгий гайхуул.Хотын хүмүүс үнэгүй мах авах гээд байнуу тэ.Яг үнэндээ та нар мориоч олигтой унаж чадахгүй автомашин мотоциклоор мал малалдаг чинь үнэн биздээ.Мал сүргийн бүтэц гэж донгодх юм.Та нар шуналтаж ямаагаа ихээр үржүүлж бэлчээр нутгаа талхалж багаашдээ.Зуд ган болхоор тѳрѳѳс татаас,тусламж авна.Мэдээж хэцүү ажил Монголчууд мэдэж байна.Мал малалхаас бусад ажилыг амархан гэж бодож байгаа бол малаа зараад энд ир.

Avatar

Монголын хөдөөнөөс илүү амтлаг цэвэр эрүүл мэндийн гэрчилгээтэй мах байдаг шүү 2023-06-13 64.119.20.218

Шинэ Зеланди Авсралиас гарал үүслийн гэрчилгээтэй эрүүл мэндийн серификатат бүхий ангилан вакуумжилсан махыг удахгүй оруулж ирэх хэрэгтэй. Махны үнэ Монголын зах зээлийн үнээс хямдхан шүү дээ. Монгол малын таваарлаг чанар маш сул кг махны тал нь яс .

Avatar

Нэргүй 2023-06-13 122.201.23.83

болж залхуу ажилгүй монгочууд

Avatar

Нэргүй 2023-06-13 124.158.120.30

доларын ханш аа сайн буулгах хэрэгтэйзасаг монгол банк хоёр тохирдог учраас буулгахгүй л байна

Avatar

Нэргүй 2023-06-13 202.9.46.224

Мах идэхээ л багасгана ш дээ, өөр яахын эрэлт багасвал үнэ бууна. Өвөл зунгүй ингэж их мах идээд монголчууд өвчний үүр боллоо, бараг бүх хүн эрүүл мэндийн ямар нэг асуудалтай. Бүгд тарган, сахартай, даралт ихэддэг, зүрх, ходоод, эсвэл элэг бөөр нь өвддөг,

Avatar

Нэргүй 2023-06-13 202.131.226.226

Хохь нь. МАН-ыг төрдөө залаад байгаагийн горыг амс. АН-ын үед махны үнэ 6000 төгрөг байсан шүү. Одоо 26000 төгрөгөөр мах авч идээд ядуураад байж дээ монголчуудаа

Avatar

Нэргүй 2023-06-13 66.181.189.36

МОНГОЛД МАХНЫ ҮНИЙГ МАШ НАЙДВАРТАЙ БАРИХ АРГА БОЛ ГАХАЙН АЖ АХУЙГ ДЭМЖИХ ЯВДАЛ ЮМ .ГАХАЙ ҮХЭРНЭЭС ХЭД ДАХИН ХУРДАН ҮРЖДЭГ АМЬТАН .МОНГОЛ УЛС ДАРУЙ 5 САЯ ГАХАЙТАЙ БОЛЧИХВОЛ ХАВАР МАХНЫ ҮНЭ ТЭНГЭРТ ГАРАХГҮЙ.

Avatar

Zochin 2023-06-13 192.82.67.107

mahniihaa uniig zohitsuulaachee.

Avatar

Нэргүй 2023-06-13 202.55.188.124

Зхлхуу Малчидаас үхтэл нь татвар авч шоронг дүүргэх хэрэгтэй

Avatar

Нэргүй 2023-06-13 150.129.141.217

явдаг жорлон минь харин ч хэдэн малчдынхаа хүчээр Монголчууд ямарч хямралыг өлсөхгүй давдаг шүү. Буянт мал, малчиддаа дандаа залбирч явах ёстой. Их л удаж гар утас хулгай хийдэг та нар шиг гайнууд хөдөө очоод хэд хоног мал маллаад үзээч!!!!

Avatar

Нэргүй 2023-06-13 122.201.23.83

Уб ийн ажилгүй гахайнууд тураасай

Avatar

Нэргүй 2023-06-13 203.91.115.49

татвар ав, тэтгэврийг өөрсдөөр нь төлүүл, вакцины мөнгө төрөөс гаргахаа боль. Үнэгүй бүх тэтгэмжийг нь зогсоо. юу ч авдаггүй юм шиг яриад байгаа хүмүүсийг

Avatar

Нэргүй 2023-06-13 150.129.141.217

ченжүүдтэй нийтээрээ тэмцье!!!

Avatar

Зочин 2023-06-13 202.126.90.33

Ченжүүдийг үнс болговол бүх зүйл журмандаа орно. Дамын наймааг шоронд хий. Дэлхийн ардчилсан улсуудад дамын наймааг бүрэн хориглодог.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж