Байнгын хороо: Махны үнэ 1 кг нь 26 мянган төгрөгт хүрлээ

Хуучирсан мэдээ: 2023.06.13-нд нийтлэгдсэн

Байнгын хороо: Махны үнэ 1 кг нь 26 мянган төгрөгт хүрлээ

Байнгын хороо: Махны үнэ 1 кг нь 26 мянган төгрөгт хүрлээ

УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо өнөөдөр /2023.06.13/ хуралдаж, Монгол Улсын 2023 оны төсвийн тодотголын хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна.

УИХ-ын гишүүн Б.БАТТӨМӨР:

-Бүх инфляцыг гадаад руу чихчихээд сууж болохгүй. Хүнсний бүтээгдэхүүний голлох инфляц явж байна. Монгол Улс 71 сая толгой малтай хэрнээ махны үнэ 1 кг нь 26 мянган төгрөгт хүрлээ. Инфляци бууруулах арга хэмжээ авах шаардлагатай.

Хоёрт, төсвийн нийт зарлагын 79 орчим хувийг урсгал зардал эзэлж байна.  Төсөвт тодотгол хийснээр энэ зарлагын хэмжээ буурах уу.

Тендер зарлаад хамгийн муу гүйцэтгэгчийг шалгаруулдаг. Гэтэл дэлхийн улс орнууд тухайн жилүүдэд хийсэн ажлаар нь сайн гүйцэтгэгч, сайн нийлүүлэгчийг шалгаруулаад,  төсөвт өртөгтэй нь уялдуулаад тодорхой хэмжээний хэнмэлтүүдийг тохиролцоод хийдэг туршлага бий болжээ. Манайд тендер зарладаг, заримдаа компани орж ирдэг, зарим тохиолдолд компани орж ирдэггүй. Компани орж ирлээ гэхэд хоорондоо маргалддаг, шүүхээр явсаар байгаад дуусдаг. Нийслэлд хувьцаа гаргаж байгааг хоёр гараа өргөөд дэмжиж байна. Цаашдаа хувьцааг банкууд авчихдаг юм гэж суух биш Засгийн газрын төвшинд IPO гаргаж, хөгжлөө дэмжиж ажиллах шаардлагатай.

Сангийн сайд Б.ЖАВХЛАН:

-Дэлхий нийтээрээ ковидын үед нийлүүлэлтийн инфляцтай явж ирсэн. Хилийн хориг тавигдаж, бүгд нээгдсэн. Хилийн хориотой холбоотойгоор нийлүүлэлтийн инфляц дуусан. Эрэлтийн инфляц руу шилсэн. Тийм ч учраас төсөв мөнггөний хатуу бодлого үргэлжилж байна. Энэ удаагийн 2023 оны төсвийн тодотголоор орлого, зарлага хоёр зэрэг нэмэгдэж байгаа. Инфляцын хувьд гадаад хүчин зүйлээс нөлөөлж байна гэдэг нь инфляцыг тооцдог 300 гаруй бүтээгдэхүүнээс бүрддэг сагсны 51 хувийг гадаадаас импортоор авдаг. 25 хувь нь орц. Нийлээд 75 хувийн инфляцыг импортоор авч байна. Энэ бол Үндэсний статистикийн хорооноос гаргаж байгаа мэдээ.

Засгийн газраасТөрийн худалдан авах ажиллагааны тухай хуулийг өргөн бариад гурав дахь хэлэлцүүлэг дээрээ явж байна. Яаж гаргах нь УИХ -ын бүрэн эрхийн асуудал.

Нийслэл бонд гаргана. Засгийн газрын хувьд IPO гэх юм бол 30-аад төрийн өмчийн үйлдвэр газрыг нээлттэй хувьцаат компани болгож, дотоодын биржээр хувьцааг нь арилжаалж бүтцийн өрөчлөлт хийхээр УИХ-аар шийдвэр гаргуулсан. Энэ хүрээнд ажиллаад явж байна. Одоогоор Төрийн банк, Монголын хөрөнгийн бирж гэсэн компаниуд IPO-гоо амжилттай гаргаад явж байгаа. Хөрөнгийн зах зээлийн боломжийг харж байгаад цуваад IPO гараад явна. Давхар даатgглын компани удахгүй Сангийн яамны удирдлага дор IPO хийнэ.

УИХ-ын гишүүн Д.ӨНӨРБОЛОР:

-Төсөв эдийн засагт бодит дэмжлэг үзүүлдэг байх ёстой. Тухайлбал, инфляц саарах ёстой, ард иргэдэд ирэх санхүүгийн дарамт буурах ёстой. Харамсалтай нь, эдийн засаг өслөө гээд байгаа боловч хүмүүсийн амьдралд мэдрэгдэхгүй байгаа учраас шүүмжлэлтэй хандаад байна. Судлаачид энэ эдийн засгийн өсөлт мөн үү гэж асууж байна. Нүүрсний экспортоо 50 сая тонн гэж тооцсон нь хэт өөдрөг төсөөлж байгаа юм биш үү. Сүүлийн саруудад нүүрсний экспорт буурч байна. Гэтэл геополитикийн тодорхойгүй нөхцөл байдал үргэлжилсэн хэвээр байна, Дэлхийн эдийн засгийн өсөлт 2 хувиас бага байж болзошгүй байна.

Төсвийн орлогын эх үүсвэрийг дагаад маш олон урсгал зардлыг төлөвлөсөн. Биелэхгүй тохиолдолд яах вэ, хариуцлагыг хэн хүлээх вэ.

Сангийн сайд Б.ЖАВХЛАН:

-Эрсдэлгүй зүйл гэж юу байх вэ. Биднээс шалтгаалахгүй гадаад хүчин зүйлээс нөлөөлдөг эрсдэл өмнө ч байсан цаашдаа ч байна. Бид өөрсдөөсөө шалтгаалах зүйл дээр л сайн ажиллах хэрэгтэй. Ер нь бол төв банкны бодлогын хүү аливаа инфляцыг эрэлт талаас нөлөөлөл үзүүлдэг, Засгийн газар нийлүүлэлт талаас ажилладаг. Засгийн газрын талаас хүлээдэг үүрэг бол харьцангуй биелэлт сайтай, хилийн нэвтрэн өнгөрүүлэх чадвар, бараа материалын эрсдэл арилчихаад байна. Гадаад зах зээлээс орж ирж байгаа, гадаад талдаа үнэтэй байгаа зүйлд нөлөөлж чадахгүй, .

Нүүрсний хувьд эхний хагас жилд экспортолсноо л сүүлийн хагас жилд гаргая. Энэ бол маш боломжтой тоо. Хятадын зах зээлийн эрэлт бол коксжсон нүүрс, эрчим хүчний нүүрс нийлээд 400-500 сая тонн. Бидний хувьд 50 сая тонн нүүрс гаргана гэж байгаа нь бусад өрсөлдөгч нараа оруулаад хангалттай зах зээл байгаа гэдгийг Хятадын талаас мэдэгдэж байгаа. Үнийн хувьд биднээс шалтгаалахгүй, харин экспортлох биет хэмжээний хувьд биднээс шалтгаална. Амжихгүй зорилт биш.

Хариуцлагын асуудлыг УИХ дээр шийднэ биз. Механик эрсдлүүд хилийн нэвтрэн өнгөрүүлэх чадвар энэ бүхэн Засгийн газар талаас, гадаад харилцаа, техник ложистикийн асуудлууд ч байна. Засгийн газар бүх талаар эрсдэлгүй байх талаас л ажиллаж байна даа.

УИХ-ын гишүүн Д.ӨНӨРБОЛОР:

-Үнийн өсөлт инфляцын өсөлт дээр авч хэрэгжүүлэх арга хэмжээ юу вэ. Дэлхийн улс орнууд үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, хөрөнгө оруулалтыг татахаас гадна дотоодынхоо аж ахуй нэгж бизнес эрхлэгчийн засаглалыг сайжруулах эрсдэл даах чадварыг сайжруулах арга хэмжээ авч хэрэгжүүлж байна. Засгийн газар ямар арга хэмжээ авч ажиллаж байна вэ?

Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.ХҮРЭЛБААТАР:

-Инфляцын эсрэг хэрэгжүүлж байгаа арга хэмжээ нь Мөнгөний бодлого. Мөнгөний бодлогын арга хэрэгслээр инфляцыг барихаас өөр аргагүй. Дэлхийн зарим улс орнууд Мөнгөний бодлогоос өөр арга хэмжээ аваад бүтэлгүйтсэн. Энэ дээр өөр сонголт байхгүй. Төсвийн нийт зардал 1.8 их наяд төгрөгөөр нэмэгдсэн байхад бараа бүтээгдэхүүний үнэд нөлөөлөхгүй гэж худлаа ярьж болохгүй. Тэгэхээр бидэнд Мөнгөний бодлогоо эргэн харж, авч үзэх шаардлага бий болж магадгүй. Мөн бараа, бүтээгдэхүүнүүдийн өрсөлдөөнийг сайжруулах, нэмэгдүүлэх арга хэмжээнүүдийг авах шаардлагатай байна. Тухайлбал, махыг малчны хотноос дэлгүүрийн лангуун дээр очих хугацаан дахь төрийн зүгээс учруулдаг бүх төрлийн саад бэрхшээлүүдийг арилгавал нийлүүлэлт нэмэгдэнэ. Өөрөөр хэлбэл, бараа бүтээгдэхүүний нийлүүлэлтийг нэмэгдүүлэх арга хэмжээг Засгийн газраас авч хэрэгжүүлэх учиртай. Үүнтэй холбоотой асуудлуудыг маргаашийн Засгийн газрын хуралдаанаар ярихаар төлөвлөж байна.

Эцэст УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-ын Төсвийн байнгын хороонд танилцуулахаар болж, шийдвэрлэв.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ТэнэглэлТэнэглэл
3
БурууБуруу
2
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж