“Тогтвортой санхүүгийн замын зураг боловсруулах” сургалт боллоо

Хуучирсан мэдээ: 2023.06.13-нд нийтлэгдсэн

“Тогтвортой санхүүгийн замын зураг боловсруулах” сургалт боллоо

“Тогтвортой санхүүгийн замын зураг боловсруулах” сургалт боллоо

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Тогтвортой санхүүгийн долоо хоног-2023 (ТоС долоо хоног)” олон улсын манлайллын хөтөлбөр, өндөр түвшний бодлогын хэлэлцүүлэг бүхий цуврал арга хэмжээг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын Газар, Монголын Тогтвортой Санхүүгийн Холбоо (ТоС Холбоо), Санхүү, тогтвортой байдлын институт (IFS), Олон улсын санхүүгийн корпорац (ОУСК), Тогтвортой банк санхүүгийн байгууллагуудын холбоо, Худалдаа, хөгжлийн банк болон бусад түнш дэмжигч байгууллагуудтай хамтран 2023 оны 6 дугаар сарын 13-16-ны өдрүүдэд зохион байгуулж байна.

ТоС долоо хоног нь Монгол Улсад Тогтвортой Санхүүгийн Хөтөлбөр хэрэгжиж эхэлсний 10 жилийн ой, ТоС Холбоо үүсгэн байгуулагдсаны 5 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдаж буй бөгөөд энэ өдрүүдэд дараах цуврал арга хэмжээнүүд зохион байгуулагдаж буй юм.

“ТоС долоо хоног” арга хэмжээ нь “Тогтвортой санхүүгийн замын зураг боловсруулах” сургалтаар эхэлсэн бөгөөд Тогтвортой банк санхүүгийн байгууллагуудын холбооны гишүүн орнуудын 40 орчим төлөөлөл оролцлоо. Сургалтаар Тогтвортой санхүүгийн замын зургийг хэрхэн боловсруулж, амжилттай хэрэгжүүлэх тухай Монгол, Гүрж, Индонези улсуудын бодит туршлагад үндэслэн танилцуулж, замын зураг боловсруулах арга хэрэгслүүдийг заасан юм.

Дэлгэрэнгүйг эндээс:

ХУДАЛДАА ХӨГЖЛИЙН БАНК

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж