"Lotte world" цамхгийн 72 давхар хүртэл авирчээ

Хуучирсан мэдээ: 2023.06.13-нд нийтлэгдсэн

"Lotte world" цамхгийн 72 давхар хүртэл авирчээ

"Lotte world" цамхгийн 72 давхар хүртэл авирчээ

Өмнөд Солонгосын нийслэл Сөүл дэх "Lotte World" цамхаг нь өндрийнхөө хэмжээгээр дэлхийд тавдугаарт ордог. Тодруулбал, тус цамхаг нь 123 давхар бөгөөд 555 метр өндөр.

Цамхаг руу олс ашиглахгүйгээр, нүцгэн гараараа авирч явсан британи эрийг өчигдөр /2023.06.12/ бизнесийн үйл ажиллагаанд саад учруулж, хууль бусаар байгууламжид нэвтэрсэн гэх үндэслэлээр баривчилсан байна. Жорж Кинг-Томпсон нэртэй 23 настай эрэгтэй 72 дугаар давхар хүртэл авирсан.

Сонгпа гал сөнөөх анги өглөөний 07:50 минутад дуудлага хүлээн авсан байна. Улмаар 11 галын машин, 54 албан хаагчтайгаар даалгавар гүйцэтгэхээр гарч, 08:03 минутад хэргийн газарт иржээ. Цагдаагийн 15 ажилтан мөн ажиллагаанд оролцсон. Дуудлагаас хойш нэг цагийн дараа дүүжин сагс ашиглан авирагчийг буулгажээ. Аврагчид ирсний дараа ч Жорж Кинг-Томпсон үргэлжлүүлэн дээш мацахыг оролдсон байна.

Жорж Кинг-Томпсон өнгөрсөн Баасан гаригт Өмнөд Солонгост ирсэн. Тэрбээр "Lotte World" цамхгаас шүхрээр буух санаатай ирсэн гэж Сөүлийн Сонгпа цагдаагийн газраас мэдэгджээ. Тэнгэр баганадсан өндөр барилга өөд авирч, тэндээсээ шүхрээр буух нь түүний мөрөөдөл байсан бөгөөд үүнийгээ зургаан сар төлөвлөсөн аж. Тэр өмнө нь Их Британи дахь 72 давхар барилга руу авирч байсан.

Францын хүн аалз гэж нэрлэгддэг Алайн Роберт 2018 онд зөвшөөрөлгүйгээр "Lotte World" цамхаг руу авирч байгаад баригдаж байв.

Эх сурвалж: KOREA HERALD

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ГайхмаарГайхмаар
2
ХахаХаха
1
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж