"Наадмын концертын төсвийг эцэслэн батлаагүй"

"Наадмын концертын төсвийг эцэслэн батлаагүй"

"Наадмын концертын төсвийг эцэслэн батлаагүй"

Энэ жил “Скин энтертайнмент”-ын найруулагч Б.Анар наадмын нээлт, хаалтын тоглолтыг найруулахаар болсон.  Түүний зөвлөхөөр Монгол Улсын Ардын багш С.Дуламыг ажиллуулахаар санал оруулж, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны гишүүд хэлэлцэн, баталсан юм. Уран бүтээлчид өчигдрөөс /2023.06.012/ Төв цэнгэлдэх хүрээлэнд наадмын нээлт, хаалтын бэлтгэл хийхээр хүлээн авсан байна.

Өнгөрсөн 2022 онд наадмын төсөвт гурван тэрбум төгрөг төсөвлөж, тодотголоор хасагдаж 2.3 тэрбум төгрөг болсон. Харин энэ жилийнх тодорхой болоогүй байна. Соёлын яамнаас эхний байдлаар тодорхой хэмжээний санхүүжилтыг шийдэж, баяр наадмын бэлтгэлээ эхлүүлэхээр болжээ.

Найруулагч Б.Анар нь Төрийн шагналт, Ардын жүжигчин, зохиолч, орчуулагч, найруулагч Э.Оюуны зээнцэр бөгөөд энэ тухайгаа олон нийтэд зарладаггүй.

Түүний үүсгэн байгуулсан “Скин энтертайнмент”-ын уран бүтээлчид сүүлийн үед "Харанга", "Ice Top", "Татар" хамтлаг, дуучин Т.Ариунаа зэрэг хамтлаг, дуучдын ойн тоглолт, клип хийхээс гадна реклам, соёл урлагийн олон арга хэмжээ зохион байгуулжээ.

Үндэсний их баяр наадмын найруулагчаар сүүлийн жилүүдэд Үндэсний урлагийн их театрын захирал Г.Цоггэрэл, УДЭТ-ын ерөнхий найруулагч Н.Наранбаатар, “Hero” энтертайнмент студийн захирал Б.Баатар нар ажилласан. Найруулагч Н.Наранбаатарын хувьд 2016, 2017, 2018 оны баяр наадмын найруулагчаар гурван жил дараалан ажилласан. Г.Цоггэрэл найруулагчийн хувьд 2019 оны наадмын ерөнхий найруулагчаар ажилласан. "Херо" Б.Баатар 2020 оны үзэгчгүй наадмын концертыг анх удаа найруулсан. Учир нь өнгөрсөн жил Үндэсний их баяр наадмаар хүний бөөгнөрөл үүсгэхгүй гэдэг үүднээс Улаанбаатар хотоос зүүн тийш 100 орчим км зайтай Төв аймгийн Эрдэнэ сумын нутагт орших XIII зуун цогцолборт үзэгчгүй наадам хийсэн нь олны шүүмжлэл дагуулсан юм.  

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2023-06-13 202.126.88.168

Оюуны зээ зээнцэр энд ямар хамаа бнаа
Шинэлэг өөр өнгө аяс дуу хоолой найруулга хэрэгтэй

Баахан бүжигчид нааш цаашаа гүйлдэж урдны юма давтвал хайран шүү

Avatar

Нэргүй 2023-06-13 213.87.149.236

!!!!!!! Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Нэргүй 2023-06-13 202.55.188.106

жил болгон балай юм хийдгээ болимоор юм

Avatar

РОМЫН ЛЕГИОН 2023-06-13 89.162.69.119

Монгол үндэстний онцлогийг агуулсан олигтойхон наадмын нээлт зохион байгуулахыг хүсье!
Нэг л олон улаан нэвсийсэн дээлтэй цэргүүд гүйлдээд, учир нь олдохгүй баахан морьтой хүмүүс тойроод л байдаг шүү! Шинэ технологи шинэлэг үзүүштэй нээлт хаалт хийгээрэй дээ!

Avatar

ОЛДОХ 2023-06-13 202.21.127.160

МАНАЙ ТҮҮХЭНД РОМЫН ЛЕГИОН ЦЭРЭГ ЯМАР ХАМААТАЙ ЮМ БЭ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж