Үндэсний аюулгүй байдлын зөвлөл/ҮАБЗ/-ийг Их тэнгэр рүү шилжүүлэхээр болжээ. Одоогоор хэзээ Их тэнгэр рүү шилжүүлэх нь тодорхой бус байна. Тус газарт байдаг хуучин барилгуудад засвар хийснээр ҮАБЗ-ийг байршуулахаар болжээ.
УИХ Монгол Улсын Үндсэн хуульд өөрчлөлт оруулснаар 2024 оны УИХ-ын сонгууль холимог тогтолцоогоор зохион байгуулагдахаар болсон. Ингэхдээ УИХ-д 126 гишүүн сонгогдоно. Тодруулж хэлбэл, УИХ-ын гишүүдийн тоо одоогийнхоос 50-аар нэмэгдэх болж буй юм. Энэ асуудалтай холбоотойгоор эхний удаад Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг Их тэнгэр лүү шилжүүлэхээр болжээ.
Эл асуудалтай холбоотойгоор УИХ-аас ажлын хэсэг ажиллаж эхэлсэн гэдэг мэдээлэл ч байна. Тодруулбал, ажлын хэсэг шинэ парламент байгуулагдахад Төрийн ордондоо багталцахгүй байна гэх асуудал гаргуулахгүйгээр жин тан болгох үүрэг хүлээж буй аж.
Төрийн ордонд Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газар гурван том институци байхаас гадна Үндэсний аюулгүй байдлын зөвлөл мөн байрладаг юм.
Г.ХОРОЛ
Холбоотой мэдээ