Хилийн чанадад суугаа иргэд эрхээ эдэлж чадахгүй байна

Хуучирсан мэдээ: 2023.06.13-нд нийтлэгдсэн

Хилийн чанадад суугаа иргэд эрхээ эдэлж чадахгүй байна

Хилийн чанадад суугаа иргэд эрхээ эдэлж чадахгүй байна

Хилийн чанадад суугаа 200 мянган Монгол иргэдийг парламентад төлөөлөлтэй болгохыг УИХ-ын гишүүдээс шаардаж “Хилийн чанад дахь нэгдсэн зөвлөл” ТББ, “Цахим Өртөө Холбоо” ТББ, Гадаадад Төгсөгчдийн Нэгдсэн Зөвлөл хамтран өнөөдөр /2023.06.13/ хэвлэлийн хурал хийлээ.


“Цахим Өртөө Холбоо” ТББ-ын удирдах зөвлөлийн гишүүн Б.Мөнхдөл хэлэхдээ, “Жил бүр багадаа 500 гаруй сая ам.доллар эх орон руугаа шилжүүлдэг хилийн чанадад суугаа Монгол Улсын 200 мянга орчим иргэд өнөөдөр Улсын Их Хуралд өөрсдийн гэх төлөөлөлгүй байна. Намын жагсаалтад санал өгөх эрх нээгдэх гэж буй нь сайшаалтай хэдий ч өөрсдийн шууд төлөөллөө сонгох эрхгүй байгаа нь Үндсэн хуульд заасан үл ялгаварлагдах, тэгш сонгох зэрэг Монгол Улсын иргэний баталгаатай эдлэх эрхүүдийг зөрчиж байна.

Гадаадад байгаа иргэдийг гадаадад амьдардаг гэдгээр нь ялгаварладаг. Монгол Улсын Үндсэн хуульд заасан эрхээ эдэлж чадахгүй, сонгуулийн үйл явцад оролцож чадахгүй байна.

Гадаадад байгаа иргэдийн асуудлыг төрийн бүх байгууллага хариуцах ёстой. Гэтэл зөвхөн Гадаад харилцааны яам л хариуцдаг. Өнөөдрөөс “Бид төлөөлүүлэх эрхтэй” аяныг зарлаж байна. Дэлхийн 115 улсын иргэд гадаадаас санал өгөх эрхээ бүрэн эдэлж байгаа бөгөөд тусгай тойрог гаргасан ( Франц, Итали, Португал, Колумб, Хорват, Панам, Алжир гэх мэт) 11 улс байна. Иймд, тэдний эрх ашгийг хамгаалах, шууд төлөөлөх УИХ -ын гишүүнийг сонгох сонгуулийн тойрогтой байх боломжийг УИХ-ын сонгуулийн тухай хуульд тусгахыг УИХ-ын гишүүдээс хилийн чанадад суугаа 200 мянган иргэдийн өмнөөс шаардаж байна” гэлээ.

Э.ХУЛАН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж