Нүүрсний түр хороо 17:00 цагаас хуралдана

Хуучирсан мэдээ: 2023.06.13-нд нийтлэгдсэн

Нүүрсний түр хороо 17:00 цагаас хуралдана

Нүүрсний түр хороо 17:00 цагаас хуралдана

"Нүүрсний түр хороо" буюу Хилийн боомтуудаар ачаа, тээвэр, нүүрс нэвтрүүлэх болон чөлөөт бүсийн үйл ажиллагаанд учирч байгаа хүндрэлийг шалган тогтоох түр хороо өнөөдөр /2023.06.13/ 17:00 цагаас хуралдана.

Хуралдаанаар түр хорооны ажлын тайланг хэлэлцэх аж. Нүүрсний сонсголыг хийгээгүй нь олон нийтийн шүүмжлэлийг хүлээж буй. Мөн энэ талаар өчигдөр Н.Ганибал гишүүн ноцтой мэдээлэл хийсэн. Тэрбээр “Нүүрсний дэд хорооны гишүүний хувьд дөрөвдүгээр сарын 6-нд нүүрсний сонсголыг хийнэ гэсэн. Бидний зүгээс энэ асуудалд шинжээчийн дүгнэлттэй танилцаж, асуудлыг шийдэхийн төлөө байсан. Нийт 100 орчим хүнийг сонсгол дээр дуудаж, гэрчийн нэрсийг зарлах түр хорооны хурал дээр дарга Г.Ганболд гишүүн маань зургаан цаг хүлээлгэсэн. Сонсгол хийх өдрийн өмнөх өдөр. Тэгээд ирээд нүүрсний сонсголыг хойшлуулах санал оруулж, санал хураалгасан. Манай намаас хоёр гишүүн байсан учраас эсэргүүцсэн. Тэр цагаас хойш хуралдахгүй байна. Тухайн үед Ерөнхий сайд, УИХ-ын дарга тэргүүтэй намынхаа дарга нар дээр байж байгаад чиглэл авч хойшлуулсан. ХҮН намын дарга Т.Доржханд бас хурал хойшлуулахыг дэмжсэн” гэх мэдээллийг өгсөн билээ.

Тус түр хороог УИХ-ын гишүүн Г.Ганболд ахалдаг. Харин ажлын хэсэгт Ц.Анандбазар, Б.Баттөмөр, Л.Мөнхбаатар, Г.Мөнхцэцэг, Н.Наранбаатар, Т.Энхтүвшин, С.Бямбацогт, Ш.Адьшаа, Б.Бейсен, С.Ганбаатар, Н.Ганибал, Т.Доржханд нар багтдаг  юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж