1.Нүдний шилээ хүзүүнээсээ зүүх хэрэггүй. Энэ бол таны шилээ хаана тавьснаа санадаггүйн шинж. Үүнийгээ бусдад бүү мэдэгд. Харин толгой дээрээ тавь. Эсвэл нүдний шилнүүдээ хайсан үедээ л олж байхаар хаа сайгүй газар тавь.
2.Ягаан уруулын будаг: Залуу харагдах хялбар арга. Өнгөлөхөө битгий мартаарай. Уруулын будаг царайг гэрэлтүүлж, уруулыг ялдам болгодог.
3.Өнгөрснөө март: Энэ маш чухал. Ихэнх хүмүүст энэ нь огт хамаагүй. 30 жилийн өмнө хийж байсан аар саар ажлынхаа талаар бүү ярь. Харин амжилт олсон ажилдаа анхаарал хандуул.
4.Буурал үснээс болгоомжил: Ялангуяа та ажил айж байгаа бол энэ маш аюултай. Учир нь ажил олгогчид буурал үстэй, туршлагатай хүнийг биш эрч хүчтэй хүнийг л хайж байдаг. Учир нь бид зах зээл хямралтай, өрсөлдөөнт ертөнцөд амьдарч байгаа хүмүүс.
5.Шүдээ гялалзуул: Шарласан шүд таныг барьж өгч мэднэ. Цагаан шүдтэй байхын тулд та амархан анхаарлаа хандуулж чадна шүү дээ.
6.Цөөн тооны, чанартай хувцас сонго: Энэ шинэ санаа биш ч та нэг л хар банзлаа долоо хоногийн өдөр бүр зуун өөр янзаар өмсч болох стратеги. Зүгээр л гоёл чимэглэлээ байнга өөрчил.
7.Бие галбиржуулагч дотуур хувцас сонго: Хэрвээ та өмд эсвэл урт даашинз өмссөн бол үүний ач тусыг төвөггүй мэдэрнэ.
8. Ажлын ярилцлагад ороход өөрийгөө дахин өөрчил: Байнга өмсдөг зүйлээ бүү өмс. Загвар байнга өөрчлөгддөг учираас энэ нь таныг хуучинсаг хүн гэж харагдуулна. Гэхдээ та үүнд хэтэрхий их мөнгө зарцуулах хэрэггүй. Ярилцлагад орохдоо өмсдөг нэг сайныг худалдаж авахад болно.
9.Намхан ултай гутлаасаа татгалз: Хуучин гутал хөлд эвтэйхэн, хаяхад хайран байна уу? Гэвч олон эмэгтэйчүүд энэ байдлаасаа болж хөгшин харагддагаа мэддэггүй. Үүний оронд тийм ч өндөр биш өсгийтэй гутал сонго. Гэхдээ өндөр өсгийтийг өдөржин өмсөх хэрэггүй. Хэдхэн цаг өмсөхөд л хангалттай.
10.Шинэ хөхний даруулга худалдаж ав: Хөхний чинь хэлбэрийг гаргасан даруулга хувцсыг улам сайхан харагдуулах болно гэдэгт итгээрэй.
11.Даашинз өмс: Зарим эмэгтэйчүүдэд ганц ч даашинз байдаггүй. Учир нь тэд өөрсдийгөө тарган гэж боддог. Харин ч эсрэгээрээ даашинз таныг эмэгтэйлэг, ялдам харагдуулах болно.
12.Шилэн оймс хэзээ ч бүү өмс: Таныг улам хөгшин харагдуулна. Хөл нүцгэн явсан нь дээр.
13.Улиралдаа тохирсон хамгийн сүүлийн үеийн гоёл чимэглэл худалдаж авч бай. Хувцсандаа тохирсон чимэглэлээр стилээ байнга шинэчилж өөрчил. Үнэтэйг биш, гоёмсог, сүүлийн үеийнхийг сонгоорой.
Бэлтгэсэн Н.Энхтуяа