Кадыровын арми Батлан хамгаалах яамтай гэрээлэв

Кадыровын арми Батлан хамгаалах яамтай гэрээлэв

Кадыровын арми Батлан хамгаалах яамтай гэрээлэв

ОХУ дахь хувийн цэргийн компаниудыг Батлан хамгаалах яам хянах тухай шийдвэрийг Сергей Шойгу танилцуулсан. Энэ дагуу "Вагнер" тэргүүтэй хувийн цэргийн компаниуд долдугаар сарын 1 гэхэд яамтай гэрээ байгуулах ёстой болжээ. Яамнаас мэдэгдсэнээр энэхүү гэрээ нь сайн дурын нэгдэлд шаардлагатай эрх зүйн статусыг олгох, иж бүрэн дэмжлэг үзүүлэх, даалгаврын гүйцэтгэлийг зохион байгуулах стандарт арга барилыг бий болгох зорилготой. Цаашилбал, сайн дурынхан болон тэдний гэр бүлийнхэнд зориулсан нийгмийн хамгаалал, дэмжлэгийг сунгахаар төлөвлөж байна.

Гэвч "Вагнер"-ын тэргүүн Евгений Пригожин энэ шийдвэрийг эрс эсэргүүцэж, яамтай ямар ч гэрээ байгуулахгүй гэдгээ мэдэгдсэн. Пригожин эсэргүүцсэн мэдэгдэлдээ "Энэ тушаалын дараа яг юу болох юм? Бидэнд зэвсэг, сум өгөхгүй шүү дээ. Яг нөхцөл байдал ширүүсээд ирмэгц зэвсэг, сум барьж ирээд, туслаач гэж гуйна биз" гэжээ.

Пригожин ийнхүү эсэргүүцсэн бол Чеченийн удирдагч Рамзан Кадыровын дайчид гэрээнд гарын үсэг зуржээ. Тодруулбал, Ахмат дахь отрядын хөлсний цэргүүд камерын өмнө гэрээ байгуулж байгаа зураг цахим сүлжээнд нийтлэгдэв. Гэрээнд ОХУ-ын Зэвсэгт хүчний жанжин штабын орлогч дарга Алексей Ким, Оросын Тусгай хүчний их сургуулийн захирал Адам Дашаев нар гарын үсэг зуржээ.

"Сайн дурын анги, отрядын захирагч нар энэ гэрээнд гарын үсэг зурахдаа баяртай байх болно. Учир нь гэрээнд гарын үсэг зурснаар тэд Батлан хамгаалах яамтай ижил статустай болно" гэж Төрийн думын гишүүн Адам Делимханов хэллээ.

Эх сурвалж: UKRAYINSKA PRAVDA

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ТэнэглэлТэнэглэл
7
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

ҮНЭН 2023-06-13 103.229.123.34

ЭНЭ САХАЛТ ӨНӨӨДӨР ҮХЭХ ШИГ БОЛЛОО

Avatar

Нэргүй 2023-06-13 202.21.107.48

oros hurdan suirch ustaasai

Avatar

Нэргүй 2023-06-13 213.87.149.236

)))) Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Нэргүй 2023-06-13 192.82.70.86

Дудаев , Басаев нарын дайчдыг бодвол нусан буунууд л даа . Гэхдээ л хувийн зэвсэгт отрядууд байна гэдэг сайхан ч юм биш шүү .

Avatar

Үочин 2023-06-13 202.9.40.20

ОРОСЫН ЗАДРАЛЫН ЭХЛЭЛИЙГ БАТЛАН РАМГААЛАХ ЯАМ НЬ ТАВИЛАА. ЧЕЧЕНЬ, ИНГУШ, ТАТАРСТАН ГЭЭД ХУВИЙН ЗЭВСЭГТ АРМИ, БҮЛЭГЛЭЛ БИЙ БОЛНО. ТЭДГЭЭР НЬ ТУН УДАХГУЙ ОРОСООС ТУСГААРЛАХ, БИЕ ДААСАН УЛС БОЛОХ ҮЙЛ АЖИЛЛАГААНД ОРОЛЦООД ЭХЭЛНЭ. ЧЕЧЕНЬ 2 УДААГИЙН ДАЙНЫГ ДАВАН ТУУЛСАН, ОРОСУУДЫН ХИЙСЭН НҮГЛИЙГ МАРТААГҮЙ БАЙГАА.

Avatar

DR. ADITYA 2023-06-13 197.211.53.121

Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган долла

Avatar

Зочин 2023-06-13 103.229.123.112

Шогуйн арми, Пригожины арми, Кадыровын арми, … Орос улс түм бум бутарч задрахын эхлэл…

Avatar

Нэргүй 2023-06-13 103.26.193.109

Алексей Ким, Адам Дашаев, Адам Делимханов гээд Орос хүн нь хаачваа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж