Онгоцны үйлчлэгчийн биеийн жинд хатуу хяналт тавина

Хуучирсан мэдээ: 2023.06.13-нд нийтлэгдсэн

Онгоцны үйлчлэгчийн биеийн жинд хатуу хяналт тавина

Онгоцны үйлчлэгчийн биеийн жинд хатуу хяналт тавина

Хятадын агаарын тээврийн "Hainan Airlines" компани онгоцны үйлчлэгч нарын биеийн жинд хатуу хяналт тавина гэж энэ сарын эхээр мэдээлсэн. Энэхүү шинэ бодлого нь олон нийтийн зүгээс эсэргүүцэлтэй тулгарсан учир "Hainan Airlines" компани шийдвэрээ хамгаалж, дахин мэдэгдэл хийлээ.

Хятадын насанд хүрсэн эмэгтэйн дундаж өндөр 158 см. Онгоцны үйлчлэгч 158 см өндөртэй бол 48 кг-аас хэтрэхгүй жинтэй байх ёстой гэж шинэ дүрэмд тусгажээ. Тогтоосон стандартаас таван хувиар бага жинтэй бол сар бүр үзлэгт хамрагдан, жингээ хянуулна. Харин стандартаас 10 хувиар илүү жинтэй бол ажиллах эрхийг нь түр хугацаанд түдгэлзүүлж, компанийн хяналт дор жин хасах төлөвлөгөөнд хамруулах аж.

Жингийн стандарт нь хүйс харгалзахгүй бүх үйлчлэгч нарт хамааралтай. Мөн энэ нь хүний биеийн жингийн стандарт жишигт үндэслэж гаргасан тоо гэж "Hainan Airlines" мэдэгдлээ. Ийнхүү хатуу дүрэм тогтоосноор бүхээгийн багийн гишүүдийн бие бялдар мэдэгдэхүйц өөрчлөгдөхийг хий дэмий хүлээж суухын оронд эрүүл амьдрах дадал зуршлыг сурталчилж, эрүүл бие галбирыг хадгалах зорилготой.

Иргэд цахим сүлжээнд энэ шийдвэрийг эсэргүүцэж байна. "Онгоцны үйлчлэгчийн жин чухал биш. Мэргэжлийн бүрэн мэдлэгтэй, аюулгүй ажиллагааны бүрэн чадвартай. Онгоцны үйлчлэгч нь онцгой байдлын үед зорчигчдын аюулгүй байдлыг хангах үүрэгтэй учраас хүч чадал, тэсвэр тэвчээрийг нь чухалчлах ёстой" гэж иргэд хэлжээ.

Түүнчлэн барууны олон орон онгоцны үйлчлэгч нарт тавих шаардлагыг эсрэгээрээ бууруулж байгааг онцолжээ. Тухайлбал, зарим агаарын тээврийн компанийн үйлчлэгч нар заавал өндөр өсгийт, банзал өмсөх шаардлагагүй болсон. Австралийн "Qantas" агаарын тээврийн компани л гэхэд онгоцны үйлчлэгч нарыг хүйс харгалзахгүйгээр урт үстэй, нүүрээ будах эсэхээ өөрөө мэддэг, намхан гуталтай байхыг зөвшөөрчээ. "Alaska Airlines" ч бас өнгөрсөн жил хүйсийн ялгаагүй дүрэмт хувцасны удирдамжийг гаргасан байна. 

Гэтэл Азийн агаарын тээврийн компаниуд үйлчлэгч нарынхаа жинг хянах хандлагатай байдаг нь шуугиан тарьж байна. Тухайлбал, "Air India" компани 2015 онд, Пакистаны үндэсний агаарын тээврийн компани 2019 онд тус тус жингийн хязгаарлалтын дүрэм гаргажээ. 

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ХахаХаха
3
ЗөвЗөв
3
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж