Ньюс хөтөч: Хилийн чанад дахь Монголчуудын зөвлөл мэдээлэл хийнэ

Ньюс хөтөч: Хилийн чанад дахь Монголчуудын зөвлөл мэдээлэл хийнэ

Ньюс хөтөч: Хилийн чанад дахь Монголчуудын зөвлөл мэдээлэл хийнэ

Өнөөдөр болох үйл явдлуудын хураангуйг хүргэж байна.


08:30 ЦАГТ

“Олон нийтийг гамшгийн эрсдэлийг буруулахад чиглэсэн мэдээллээр хангах, гамшгийн үед сэтгүүлчид хэрхэн ажиллах” сэдэвт Үндэсний сургалт, семинарыг НҮБ, мэдээллийн Монцамэ агентлаг, Удирдлагын академи зохион байгуулж байна. Хаана: Удирдлагын академид

09:00 ЦАГТ

-“Тогтвортой санхүүжилтийн долоо хоног-2023” “Шангри-Ла” зочид буудалд эхэлж байна. Эхний үйл ажиллагаа болох Дэлхийн банкны бүлгийн гишүүн Тогтвортой банк, санхүүгийн байгууллагуудын холбоо (SBFN), Хүлэмжийн хийн тооцоолол, санхүүгийн бүртгэлийн түншлэл (PCAF), “Голомт” банктай хамтарсан “Уур амьсгалын эрсдлийн удирдлага, Тогтвортой санхүүгийн замын зураг боловсруулах” сургалт болно.

-“Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ-Жендэрийн эрх тэгш байдал ба тогтвортой хөгжил” олон улсын чуулга уулзалт Төрийн ордонд болно. НҮБ-ын ерөнхий нарийн бигчийн дарга асан Бан Ги Мун оролцож байна.

10:00 ЦАГ

-УИХ-ын Ажлын хэсэг, байнгын болон түр хороод хуралдана.

– “Тэгш төлөөлөл” захидлын аяны уулзалт  “Элексир” кофед (Д.Сүхбаатарын талбай, МҮЭ-үүдийн холбооны байрны хажууд) болж, 2000 захидлыг УИХ-ын гишүүдэд хүргүүлэх талаар мэдээлнэ.

11:00 ЦАГТ

Нийслэлийн хэмжээнд үер ус, гол, усны ослын нөхцөл байдал, урьдчилан сэргийлэх арга хэмжээний талаар НОБГ мэдээлнэ. Утас: 9910-7367.

11:30 ЦАГТ

“Хилийн чанад дахь Монголчуудын зөвлөл” ТББ, “Цахим Өртөө” холбоо, Гадаадад төгсөгчдийн нэгдсэн зөвлөл хамтран гадаадад суугаа 200,000 гаруй иргэдийг төлөөлөх УИХ-ын гишүүнтэй болохыг шаардсан #Бид Төлөөлүүлэх  Эрхтэй аяныг зарлана. Хаана: Зууны мэдээ сонины мэдээллийн төвд

14:00 ЦАГТ

Монголын Үйлдвэрлэлийг дэмжих холбооноос БНХАУ-ын Манжуур, Хайлаар хотод Монголын үйлдвэрлэгчдийн нэрийн барааны дэлгүүрийг нээж буй талаар ХХААХҮЯ-нд мэдээлнэ. Утас: 7011-8668, 9903-5951.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-06-13 213.87.149.236

)))))))) Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Нэргүй 2023-06-13 43.242.242.59

Гадаадад суугаа цаашдаа гадаад орны иргэн болох хүнийг төлөөлсөн УИХ-ын гишүүн байна гэж юу балайраад байна вэ. Тэр нь гадаадын тагнуулынхны заавраар ажлаа улс орныг минь самруулна биз дээ

Avatar

Зочин 2023-06-13 64.119.25.231

Гадаадад явагсад дотор гадаадын тусгай албаныхны элсүүлж зориуд бэлдсэн хүмүүс, тэдний даалгавараар буцаж ирж нууц ажиллагаа явуулж байгаа хүмүүс , улс оронд үймээн самуун дэгдээж, төрийн эсрэг үйл ажиллагаа явуулах тагнуул туршуулууд олон байна гэж хэвлэлээр бишгүй л бичих юм. Ийм явдал ялангуяа ОХУ, Белорусьт олноор илэрч байгаа гэдэг. Анхааралтай ханд.Ийм хүмүүст хэт итгэж бурхан шиг шүтэж болохгүй. Белорусьт болсон үймээн шиг юм болох бий.

Avatar

Зочин 2023-06-13 64.119.25.231

Манайд нацист маягийн зэрлэг танхай үл бүтэх этгээдүүд дүүрэн байна. Нөхцөл нь бүрдвэл хоёр хөршөө үзэн ядсан Украин шиг нацист төр тогтоход ойрхон байна.Ялангуяа залуус бусдад хууртах итгэхдээ хялбар амар юм. Улс орнуудтай хэвийн харилцаж боломжоороо улсаа урагшлуулж хэвийн амгалан тайван амьдрамаар байна. Төрийн эрх булаацалдсан тэмцэл зодоон хэрүүл маргааныг багасагмаар байна. Мөнгө гэсэн энэ муухай шуналыг хүн бүр арай багасган,ёс зүйтэй хүн төрхөндөө ормоор байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж