"Төсөв тодотгосноор макро өсөлтийг микро түвшинд авчирна"

"Төсөв тодотгосноор макро өсөлтийг микро түвшинд авчирна"

"Төсөв тодотгосноор макро өсөлтийг микро түвшинд авчирна"

УИХ-ын гишүүн Э.Батшугартай ярилцлаа.


-Монгол Улсын Засгийн газраас 2023 оны төсөвт 1.8 их наяд төгрөгийн тодотгол хийхээр УИХ-д өргөн байна. Энэ жилийн төсвийг батлах үед шинэчлэлийн бас хэмнэлтийн төсөв болсон гэдгийг тодотгож байсан. Төсөв тодотгох үйл явцыг хэрхэн дүгнэж байна вэ?

-Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар бүхий л шатанд бүх төрлийн хулгайтай тэмцэх тэмцлийг эхлүүлсэн. Энэ тэмцлийн үр дүнд өнөөдөр төсөвт тодотгол хийх орон зай гарч байгаа юм. Хамгийн гол нь нүүрс, Хөгжлийн банк, төмөр замын хулгай, авлигын асуудалтай нам харгалзахгүй тэмцэж байна. Тухайлбал, нүүрсний арилжааг биржээр явуулж эхэлсэн нь чухал үр дүнтэй ажил болсон. Энэ бүхний үр дүнд Монгол Улсын эдийн засагт олон эерэг үзүүлэлт гарсан нь эхний улиралд эдийн засаг 7.9 хувиар өссөн үзүүлэлтээс тодорхой харагдаж байна.  Энэ удаагийн төсвийн тодотголыг ямар нэгэн хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтад зарцуулах биш төрийн албан хаагчдын цалинг нэмэх, тэтгэврийн зөрүүг арилгахын тулд хийх гэж байна.

Энэ нь макро түвшний 7.9 хувийн өсөлтийг микро түвшинд буюу иргэдийн амьдралд авчирч байгаа асуудал. Учир нь “Эдийн засаг 7.9 хувь өссөн юм бол энэ өсөлт бидний амьдралд хэрхэн мэдрэгдэж байна вэ” гэж иргэд их асуудаг.

Тиймээс энэ удаагийн төсвийн тодотгол бол макро түвшний өсөлтийг өрх гэрийн, иргэдийн хаалгаар микро түвшинд оруулж ирж байгаагаараа онцлог.

-Энэ жилийн төсвийн батлахдаа 1.5 их наяд төгрөгийн хэмнэлт хийсэн гэж мэдэгдэж байсан. Гэтэл одоо 1.8 их наяд төгрөгөөр урсгал зардал нэмэхээр оруулж ирж байгаа нь зарчмаасаа ухарсан үйлдэл биш үү?

-Энэ жилийн буюу 2023 оны төсвийг батлах үед 1.5 их наяд төгрөгийн хэмнэсэн нь зөвхөн зардлын хэмнэлт байсан. Өөрөөр хэлбэл төрийн байгууллагуудын шатахууны зардал, цаасны зардал, томилолтын зардал гэх мэт үргүй зардлыг тэр хэрээр бууруулсан гэсэн үг. Цалин тэтгэврийг нэмэгдүүлж байгаа нь иргэдийн бодит орлогыг нэмэгдүүлж байна гэсэн үг. Үүнийг дагаад иргэдийн худалдан авах чадвар сайжирч, эдийн засагт эерэг нөлөө үзүүлдэг. Мөн эргээд татварын орлого өсөхөд ч нөлөөлдөг. Төсөвт тодотгол хийж иргэдийн бодит орлогыг нэмэгдүүлэх  нь макро эдийн засагт үржүүлэлтийн эерэг нөлөө авч ирэх талтай. Учир нь эдийн засгийн онолыг аваад үзвэл эрэлтийн өсөхөөр нийлүүлэлт өсдөг.

Хамгийн гол нь бид дан эрэлтээ нэмэгдүүлэх биш нэмэгдүүлсэн хэмжээгээрээ нийлүүлэлтээ ч бас нэмэх хэрэгтэй.  Үүний үр дүнд үнийн өсөлтөө саармагжуулж тэр орон зайн дээр нь дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт авч ирэх бололцоо байна.

Тиймээс энэ чиглэлд тодорхой хэмжээний эдийн засгийн тохиргоо хийх нь чухал.

Эдийн засгийн тохиргоо дээрээ нийлүүлэлтээ хэрхэн нэмэгдүүлэх боломж байна вэ?

-Энэ тал дээр хэд хэдэн асуудал яригдана.  Эрэлтийг 1.8 их наяд төгрөгөөр эрэлтийг нэмэгдүүлбэл бараа бүтээгдэхүүн болон үйлчилгээний эрэлт дагаад нэмэгдэнэ. Тиймээс тэр хэрээр нийлүүлэлтийг нэмэгдүүлэх ёстой. Монгол Улс дийлэнх бараа бүтээгдэхүүнээ импортоор авдаг учраас валютын ханшаа тогтворжуулах нь чухал гэж харж байна. Учир нь валютын ханш үнэд шууд нөлөөлдөг. Тиймээс экспортоо нэмэгдүүлмээр байна. Экспорт, экспорт, дахин экспорт гэж хэлье. Үүний үр дүнд валютын нөөцөө хангалттай хэмжээнд бүрдүүлж, түүнийгээ эдийн засгийн эргэлтэд оруулснаар ханшаа тогтвортой хэмжээнд хүргэж төгрөгийн ханш чангарахад нөлөөлнө. Ам.долларын ханш суларч, төгрөгийн ханш чангарах үзэгдэл сүүлийн хоёр сар үргэлжилж байна. Өнөөдрийн байдлаар ам.долларын ханш 100 төгрөгөөр буурсан байна. Энэ бол дээр хэлсэнчлэн нүүрсний хулгайтай тэмцсэнээр бодит эдийн засагт мөнгө нь орж ирсэнтэй холбоотой. Өмнө нь нүүрсний мөнгө тодорхой бүлэг этгээдийн халаасанд орж, энэ мөнгө нь цаашаа яваад Монгол Улсад  эдийн засгийн эргэлтэд ордоггүй байсан. Энэ бүхнийг илчилж бодит эдийн засгийн эргэлтэд оруулснаар ханш өөрөө буух үзэгдэл явагдаж байна.

-Эхний улирлын өсөлт цаашид ч өсөх, эсвэл энэ өсөлтийн хэмжээгээ он дуустал хадгалах өөдрөг төсөөлөл үнэхээр ажиглагдаж байна уу?

-Энэ оны төгсгөлд Монгол Улсын эдийн засаг зургаан хувь хүрч өснө гэсэн тооцоотой байгаа. Ийм  хэмжээний өсөлттэй байх таамгийг Азийн хөгжлийн банк, Европын хөгжлийн банк, Дэлхийн банкны таамаг ч  энэ коридорт бий. Түүнчлэн Монгол Улсын зээлжих зэрэглэлийг олон улсын "Fitch" агентлагаас +В үнэлгээнд хэвээр хадгалсан нь энэ хэрээр эдийн засгийн өсөлт үзүүлнэ гэсэн тооцоолол бодиттой гэдгийг илтгэж байгаа хэрэг.

Монгол Улсын уул уурхайн гол түүхий эд болох нүүрсний үнэ болоод эрэлт буурч байна гэх мэдээлэл хэр бодитой вэ?

-Олон улсын бирж дээрх нь үнэ нь 300-400 ам.доллар байсан. Энэ тоо бага зэрэг буурсан. БНХАУ-ын тухайд Монгол Улсаас болоод ОХУ-аас нүүрс худалдаж авах нь эдийн засгийн хувьд ашигтай. Учир нь газар нутгийн байршлын хувьд хамгийн ойр, хил залгаа бүс нутаг шүү дээ. Нүүрсний хэрэглээ дэлхий дахинд хумигдаж байгаа гэж байгаа боловч Монгол Улс ган хайлуулдаг коксожсон нүүрс зах зээлд нийлүүлж байна. Ган хайлуулах технологид өнөөдрийн байдлаар коксжсон нүүрснээс илүү хямд хувилбар байхгүй. Энэ аргыг хамгийн түгээмэл ашиглаж байна. Мөн газ ашиглах аргачлал байдаг боловч өртгийн хувьд асар үнэтэй.

БНХАУ-ын ковидын дараах эдийн засаг тодорхой хэмжээнд өсөх, эерэг төсөөлөлтэй байна. Тиймээс кокосжих нүүрсний үнэ тодорхой хэмжээнд тогтвортой байх магадлал өндөр байна.

Мөн эдийн засаг нь идэвхжиснээр ган үйлдвэрлэх, автомашин үйлдвэрлэл, байшин барилга барих гэх мэтээр эдийн засаг нь идэвхжих дүр зурагтай байгаа учраас нүүрсний эрэлт тогтвортой байх төсөөлөл байна.  Монгол Улс төсвийн алдагдлаа ДНТ-ний 2.6 хувь байхаар төсвөө баталсан. Төсөвт тодотгол оруулсан ч энэ хэмжээ өөрчлөгдөхгүй. Нийт алдагдлын хэмжээ 160 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн  харагдаж байна.

-Хэрэв оны эцэст бүх зүйл буруугаар эргэвэл бидэнд эрсдэлээ даах боломж байна уу?

-Монгол Улсын засгийн газар олон жил дотооддоо бонд гараагүй. Хэрэв ямар нэгэн эрсдэл гарвал дотооддоо бонд гаргах боломж бий. Дотооддоо бонд гаргах нь санхүүгийн зах зээлийн хувьд эерэг үзүүлэлт боддог. Учир нь  хамгийн эрсэлгүй үнэт цаас бол Засгийн газрын бонд байдаг учраас бусад төрлийн бонд болоод санхүүгийн хэрэгслүүдийн үндсэн суурь болдог.

-Танд банк санхүүгийн байгууллагад ажиллаж байсан туршлага бий. Засгийн газраас халамжаас хөдөлмөрт гэх уриа дэвшүүлж хүүхдийн мөнгийг 91 хувьд нь олох шийдвэр гаргаж байсан. Одоо эргээд хүсэлт гаргасан хүүхэд бүрт олгох шийдвэр гаргасан нь олон улсын байгууллагуудад ямар хэмжээнд үнэлэгдэх бол?

-Олон улсын байгууллагуудад асуудлаа зөв л тайлбарлах ёстой. Хүн амын тоо нь 30-40 сая байдаг улс орнуудыг бодвол нийт 3.4 сая л хүн амтай. Хүүхдийн мөнгийг олгох анхны концевц нь халамж биш хүн амын дэмжих концевци байсан. Тиймээс энэ концевцио олон улсад ойлгуулж чадвал асуудал үүсэхгүй байх.

Эцсийн  дүндээ 3.4 сая хүн амтай эдийн засгийг органикаар тэлэх боломж байхгүй. Өнөөдөр бид уул уурхайн баялаг дээрээ тулгуурлаж эдийн засгаа авч явж байгаа боловч ирээдүйд уул уурхай дээр түшиглэсэн биш хүн ам нь өөрөө өөрийнхөө эдийн засгийг авч явдаг болохын тулд хүн амын өсөлт хамгийн чухал.

-Монгол Улсын эдийн засгийн орчин нөхцөлийг сайжруулахын тулд дутагдалтай байгаа асуудлыг юу гэж харж байна?

-Миний харж байгаагаар хувийн хэвшлийг томоохон хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлууд дутагдалтай байна. Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа арилжааны банкууд томоохон бүтээн байгуулалтын хөрөнгө оруулалтын зээлээ тодорхой хугацаанд царцаачихсан байна. Үүнтэй холбоотой төв банкны үнэт цаас 7 их наяд төгрөгт хүрээд байна. Үүнээс юу харагдаж байна гэхээр арилжааны банкууд богино хугацаанд IPO гаргаж нээлтэй компани болохын тулд эрсдэлтэй зээл гаргахгүйгээр зөвхөн хэрэглээний зээл гаргаад байна. Тиймээс тодорхой хэмжээнд бодлогын өөрчлөлт хийх нь зөв.

Ялангуяа Монголбанкны Хяналт шинжилгээний газар банкуудтай хариуцдаг. Тиймээс зах зээлийн эдийн засагт тохирсон ямар бодлого баримталж байж томоохон хөрөнгө оруулалтын зээл гаргах вэ гэдгээ бодлогоо гаргах нь зөв.

Учир нь банкууд хөрөнгө оруулалт, эдийн засгаа дэмжих, ажлын байр бий болгох, экспортыг нэмэгдүүлэх зээл гаргахгүй байгаа нь харамсалтай.  Хоёрдугаарт, нийлүүлэлтээ сайжруулах хэрэгтэй. Тухайлбал, инфляцын хэмжээнд хамгийн их нөлөөлдөг нь мах. Нөөцийн махны тогтолцоо ажиллахгүй байгааг олон жилийн гашуун түүхээрээ харлаа. Тиймээс наад зах нь  энэ байдлыг өөрчлөх зөв механизм бүрүүлэх хэрэгтэй байна.

-Томоохон зээл гэснээс Хөгжлийн банкны асуудал олны анхааралд өртөж шүүх хурал нь 40 гаруй хоног үргэлжилж байна шүү дээ?

-Хөгжлийн банкны тухайд зээл аваад тодорхой хэмжээний төсөл хэрэгжүүлээд тэр нь амжилтад хүрсэн зөв жишиг бий. Харамсалтай нь тэр нь цөөхөн. Харин дийлэнх нь анхнаасаа зээлийн шалгуур, шаардлага хангаагүй байж зээл авсан. Зарим нь авсан зээлээ зориулалтын бусаар ашигласан. Хамгийн аймшигтай нь авсан зээлээ эргэж төлөхгүй байна. Энэ бол цэвэр санхүүгийн луйвар гэсэн үг. Санхүүгийн зах зээл нь өндөр хөгжсөн улс орнуудад зээлээ зориулалтын бусаар ашигласан тохиолдолд эдийн засгийн луйвар гэж тооцдог. Учир нь банкийг хуурч мэхэлсэн гэж үздэг.

Тиймээс авсан зээлээ зориулалтын бусаар ашигласан бол Монгол Улсын төрийг, татвар төлөгчдийг луйвардаж байгаа хэрэг.

-УИХ-ын хаврын чуулганаар олон чухал хууль хэлэлцэгдэж байна. УИХ-ын гишүүний тоог  нэмэх асуудалд ямар байр суурьтай байв?

-Монгол Улс парламентын засаглалтай орон. Тиймээс парламентын засаглалаа, ардчиллыг хамгаалах нь чухал. Тиймээс сонгуулийн холимог системтэй болж гишүүдийн тоог 126 болгосон нь парламентын засаглалаа бэхжүүлэхэд чухал нөлөөтэй. Парламент дотроо нийгмийн бүхий л төлөөлөл орох боломжийг хангаж өгөх нь Монгол Улсын ардчиллыг бэхжүүлэхэд чухал нөлөөтэй. Энэ бол маш зоригтой шийдвэр. Ойрын хугацаанд өргөс авчихсан мэт бүх зүйл сайхан болчихгүй ч  урт  хугацаандаа эерэг нөлөө  авч ирнэ гэдэгт бүрэн дүүрэн итгэлтэй байна.

Өнгөрөгч Баасан гаригийн УИХ-ын чуулган дээр 40 хувь болгохыг дэмжсэн квотын асуудлаас МАН-ын бүлгийн гишүүд эргэж буцаж 30 хувь хүртэл буурууллаа шүү дээ?

-Урт хугацаандаа хүйсийн тэнцвэртэй байдлыг хадгалах асуудал үргэлжлэх байх. Ямар ч асуудал үе шаттай урагшилдаг. Өмнө нь  20 хувь байсан.  Түүнийг нь 30 хувь болгож өөрчиллөө. Цаашлаад 50 хувь болгох байх гэж харж байна. Мөн жагсаалтаар оруулж ирэх хүмүүсийн нэр дээр намууд бодлогоо гаргаад явах байх. МАН-ын хувьд социал демократ нам учраас бүх сегментүүдийн төлөөллийг оруулж ирэх байх гэж бодож байна.

Цаашлаад сонгууль гэдэг бол бодлогын өрсөлдөөн. Тийм учраас хэн илүү мөнгөтэйгөөр нь уралдуулах нь хамгийн буруу тогтолцоо.

Хуулийн өөрчлөлтийн хүрээнд хэрэгжүүлэх бодлогоо ярьдаг, үр дүнгээр нь өрсөлдөх нь хамгийн зөв. Намууд бүрэн хэрэгжих боломжтой мөрийн хөтөлбөр боловсруулж тооцоо судалгаатай танилцуулах нь хамгийн зөв алхам.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
1
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

9 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2023-06-13 103.212.118.43

ТӨР ЗАСАГ Ч ЯАХАВ ЭДИЙН ЗАСГИЙН ӨСӨЛТИЙГ АЙЛЫН ГЭРТ ОРУУЛАХ ГЭЖ БАЙГАА ЮМ БАЙЖ. НӨГӨӨ СӨРӨГИЙНХӨН ЮМНЫ ҮНЭ НЭМЭГДҮҮЛЭХ ХАРИУ БАРИХ НЬ ГАРЦААГҮЙ. (ЯАНА ДАА АРД ИРГЭД МИНЬ.)

Avatar

Нэргүй 2023-06-13 213.87.149.236

))))))))) Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Зочин 2023-06-13 202.179.27.110

Энэ аав ээжээ баярлуулсан боловсрол сайтай хүүд баяр хүргэе. ТВ-ээр ангил хэлээр эх хэл шингнн хэлэмгийн доломгой ярьдаг улс төрч манайд лав ховор. Хараад бахархаж байлаа. Түмэн олон минь олон талаас нь өөлсөөр байгаад битгий эвдчихээрэй. Улам дээшээ.

Avatar

Нэргүй 2023-06-13 202.55.191.130

heden uyeeree ideh ni ee. ugui mun teneg ard tumen shuu

Avatar

Нэргүй 2023-06-13 124.158.65.54

Намбарын Энхбаярын хүү сайн хүү. Мэдлэг боловсрол хүмүүсжил бүхнээрээ бусдыг манлайлж чадна. Харах царайны луйвар хийж чадахааргүй сайн хүү.

Avatar

Зочин 2023-06-13 103.229.120.235

энэ шугар болосролтоы л гээд байдаг хэрэгтэй үенд тэрийгээ гаргаач гишүүн хулгайч болох гэж гадаадад сураа юу н**ш чинь схчууд учрал шугар 2т дахин найдахгүй шүү

Avatar

Энхбаяр 2023-06-13 192.82.91.90

ХҮРЭЛЭРДЭНИЙН ЗГ-ын эдийн засгийн ЗӨВ бодлогын илрэл.

Avatar

Нэргүй 2023-06-13 192.82.88.233

Энкбаялын энэ шулага эдийн засгийн онол ярьснаар хөрсөн дээр хэр буухыг ерөөсөө ойлгохгүй шдэ.

Avatar

Zochin zovlokh 2023-06-13 124.158.65.158

chi baisan bol yahav? "Bi enenii orond baisan bol ingene" geed bichichiheech dee. tegvel chamaig shuud l ikh khurliin gishuun bolgonoshdee. bolomjoo ashiglaachree!!!! kkk

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж