Нүүрсний хулгайтай нам харгалзахгүй тэмцэх амлалт юу болов?

Нүүрсний хулгайтай нам харгалзахгүй тэмцэх амлалт юу болов?

Нүүрсний хулгайтай нам харгалзахгүй тэмцэх амлалт юу болов?

УИХ-ын гишүүн Н.Ганибал өчигдөр (2023.06.12) “Түр хорооны дарга Г.Ганболд нь биднийг зургаан цаг хүлээлгэсний эцэст Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын дарга Г.Занданшатар нараас чиглэл авч ирээд нүүрсний сонсголыг хойшлуулсан” гэсэн ноцтой мэдэгдлийг хийв.

Тухайн үед нүүрсний сонсголыг хойшлуулсан шалтгаанаа Түр хорооны дарга Г.Ганболд “Авлигатай тэмцэх газраас ирүүлсэн хүсэлтийг харгалзан, хойшлууллаа” гэж мэдэгдсэн ч цаагуураа удирдлагаасаа заавар авсан нь ийн батлагдав.

Өөрөөр хэлбэл, Ардын нам Засгийн эрх барьж байгаа цагт нүүрсний хулгайн хэрэгт холбоотой бүхэн ял авна гэдэг юу л бол… ЖДҮ-ийн хэрэг шиг л баригдсан хэд нь ял авсан болж, хэдэн сар шоронд суугаад өршөөлд хамрагдаж мэдэхээр байна.

Анхандаа Ардын намынхан нүүрсний хэрэгт ач холбогдол өгч, “Нүүрсний мафи задарч байна. Удахгүй зэсийн бүлэглэлийн хэргийг задална” гэж дэвхэрцгээж байсан ч өнөөдөр дуугаа хураацгаасан нь өрөөлийн гэхээсээ өөрсдийнх нь намын томчууд холбоотой болох сэжүүр гарснаас болов уу гэх хардлага ч гарч эхэллээ. Учир нь, Засгийн газраас “Тавантолгой” ХК-д Бүрэн эрхт төлөөлөгч томилж, ажиллуулсан ч нүүрсний том хулгайч гэгдэж байсан Ажнай Д.Бат-Эрдэнээс гавьтай зүйл илрээгүй. Харин ч өнөөх хулгайч нь “Тавантолгой” ХК-ийн олсон ашгийн 98 хувийг тэр чигт нь хувьцаа эзэмшигчдэд  ногдол ашиг хэлбэрээр тарааж ирсэн нь батлагдсан. Бүр компанийнхаа техник, технологийг шинэчлэхэд ч хөрөнгө зарцуулж чадаагүй байдаг. Арга барагдаад Засгийн газар өнгөрсөн Лхагва гаригт Бүрэн эрхт төлөөлөгчөө татахын хажуугаар "Компанийн засаглалыг сайжруулах хүрээнд техник технологио сайжруул" гэж зөвлөмж өгөх билээ.

Гэтэл Ардын намын “цүнхчид” ард түмний өмч болсон Тавантолгойгоос олсон нүүрсний ашгийг өөрсөддөө хувааж, түүгээр нь орон сууц барьж, мөнгө угаан, зарим нэг нь хурдан морины жүчээ худалдан авч, алтан толгойтой морь цутгуулж, мөнгөө багтааж ядсан атал Ажнай Д.Бат-Эрдэнэ хувьцаа эзэмшигчид болоод Өмнөговь аймгийн иргэдэд олсон ногдол ашгаа бүгдийг тараачихсан суух. Том ялгаа байгаа биз.

Одоо Д.Бат-Эрдэнийг чангалах зүйл анги нь“Тавантолгой” ХК нь“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ашиглалтын талбайгаас нүүрс олборлосон гэх хэрэг л юм.

Гэхдээ энэ асуудлыг цагдаагийн байгууллага шалгахаас өмнө  мэргэжлийн экспертүүд Тавантолгойн орд дээр ажиллаад олборлосон нүүрсний хэмжээг нь тогтоон, хохирлыг барагдуулах ажил эхэлсэн байдаг. Өнгөрсөн оны сүүлээр “Тавантолгой” ХК нь“Эрдэнэс Тавантолгой” компанид 48 тэрбум төгрөгийг төлж барагдуулснаар мөргөцөг олборлосноос үүдэлтэй хохирлыг барагдуулж дууссан юм.

Харин МАН-ыхны хувьд ард түмний өмч болсон Тавантолгойн ордоос босгосон мөнгөөр Монголд орон сууцны хороолол босгоод зогсохгүй Казахстан улсад тансаг зэрэглэлийн орон сууц барьж, мөнгө угаасан болохыг Авлигатай тэмцэх газраас тогтоогоод буй. Энэ бол зах нь гэж ярих хүмүүс ч бий. Тиймээс 40 их наядын хохирол учруулсан гэх хэргийн гол эзэд нь Ардын намын гишүүд болж өөрчлөгдөнгүүт эрх баригчид нүүрсний сонсголыг зохион байгуулахгүй, хойшлуулах нь ашигтай болж хувирч буй.

Хэрвээ Ардын намын “цүнхчид” Тавантолгойн ордоос хулгай хийгээгүй бол Монголын 3.4 сая иргэн ногдол ашиг авах боломж бүрэн байлаа. Одоо харин ногдол ашиг авъя гэхээр “Эрдэнэс Тавантолгой” ХК нь гурван их наяд төгрөгийн өртэйн дээр нүүрс угаах үйлдвэр барихад олсон ашгаа зарцуулах шаардлага гарсан. Иймээс өнгөрсөн дөрөвдүгээр сард тус компанийн хувьцаа эзэмшигчид хуралдаад Засгийн газраас тогтоосон онцгой дэглэмийн хугацааг дуустал Тавантолгойн ордоос ард иргэдэд ногдол ашиг тараах асуудлыг хойшлуулах шийдвэр гаргасан юм. Энэ нь ирэх аравдугаар сар хүртэл хойшлуулсан гэсэн үг.

Гэтэл “Тавантолгой” ХК нь энэ онд 140 тэрбум төгрөгийг хувьцаа эзэмшигчдэдээ тараах шийдвэр гаргасан. Энэ ажил тус компанид Засгийн газраас БЭТ томилсноос болж, зогсонги байдалд орсон талаарх мэдээлэл цацагдсан. Харин Засгийн газар БЭТ-өө татсанаар одоо ногдол ашиг тараахад асуудалгүй болж буй.

Авлигатай тэмцэх газрын хувьд өнгөрсөн тавдугаар сард мэдээлэл хийх үеэрээ нүүрсний хэрэгтэй холбоотойгоор мөрдөн шалгах ажиллагаа явуулах шатанд нийт 124 иргэн, албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татсан гэдгээ мэдэгдсэн. Тэднээс 55 нь эрх мэдэл, албан тушаалтын байдлаа урвуулан ашиглаж, бусдад хохирол учруулсан зүйчлэлээр буруутгагдаж байгаа бол  56 нь хахууль авах хэрэгт, 29 нь хахууль өгөх хэрэгт, 23 нь мөнгө угаах, үндэслэлгүйгээр хөрөнгөжих хэрэгт, нэг албан тушаалтанд худал мэдүүлэг өгөх хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татсан байдаг. Яллагдагчаар татагдсан хүмүүсийн 81 нь нийтийн албан тушаалтан, улс төрд нөлөө бүхий этгээд. Ингэхдээ 20 яллагдагчид цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авснаас өнөөдрийн байдлаар 3 яллагдагч цагдан хоригдож буй. Мөн 57 яллагдагчийг улсын хилээр гарахыг хязгаарлаж, 5 яллагдагчийг албан үүргээ биелүүлэхийг түдгэлзүүлсэн бол 38 хүнд хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээ авчээ.

Түүнчлэн УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайхан болон "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн гүйцэтгэх захирал асан Д.Ганхуяг нарын 22 яллагдагчид холбогдох хоёр хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлээд буй.

Хуулийн шатанд нүүрсний хэргүүд эхнээсээ боогдож, шүүх рүү шилжих мөч ойртсон ч ард түмний мэдэх эрхийг хангах ёстой нүүрсний хулгайн сонсголыг эрх баригчид зохион байгуулалттайгаар хойшлуулах нь эл хэрэгтэй амь хайргүй тэмцэнэ гэх сүржин үгийнх нь үнэ цэнийг унагасаар байна.

Нүүрсний хулгайтай нам харгалзахгүй тэмцэнэ гэх үгэндээ эзэн болно уу, Ерөнхий сайд аа!

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
5
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

27 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-06-13 213.87.149.236

>>>>> Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Нэргүй 2023-06-13 202.55.188.46

нүүрсний хулгайтай тэмцэх нэрээр АН ийг намнах гэтэл өөрийнх нь МАНийн хог шаарнууд гарч ирээд АН ийнхан буруугүй болж таараад аргаа бараад больчихсон хэрэглдээ

Avatar

Нэргүй 2023-06-13 139.5.216.221

хөшөө дуугарахгүй ш дээ ккк

Avatar

Зочин 2023-06-13 64.119.27.136

АН л бүх луйврын загалмайлсан эцэгээр барахгүй бүх луйврын 90 ээс дээших хувийг эрээ цээргүй үйлдсэн. МАН луйвар хийнэ гэж юу байдгийм. Ганц нэг байхыг үгүйсгэхгүй. Одоо нам харгалзахгүй тэмцэж байна. Та нар бол гонж. АН хулгай луйврын л улстөр хийдэгбайсан, одоо ч хэвээр.

Avatar

Нэргүй 2023-06-13 139.5.216.221

псих

Avatar

Нэргүй 2023-06-13 202.55.188.46

чам шиг ийм малнууд олон болхоор улс хөгжихгүй байгаа юмшдээ эргүү мал

Avatar

зочин 2023-06-13 122.201.19.190

Төрийн ордон төрд байгаа гэмгүй царайлсан хулгайч луйварчдын нэг бн та нар төрийн ордонд үүрд бн гэж баярлаад байгаан биш биздээ МАН хаан

Avatar

Уншигч 2023-06-13 103.229.120.235

9 сайд хамгийн том хулгай луйвараа илчилж чадахгүй бол өөрөө гүн ангал руу унана гэдгээ мэдэж бгаа боловуу

Avatar

Зочин 2023-06-13 202.131.227.179

Эрүүл мэндийн систем хамгийн эрүүл байх ёстой, Нэг даргаас буугаад нөгөө эмнэлэгт сонгон шалгаруул очоод бужигнуулж өгөөд шүүхээр яваад одоо гэм буруугүй 60 хүрэхэд 1 сар гаруй хугацаа дутуу байна .Заавал УХТЭ ийн дарга болно, болгоно гэдэг нь
1-рт Я.Амаржаргал ёс зүйтэй хүн үү ? Залуучуудад зайгаа тавиад гэртээ сууж болохгүй юу
2-рт Түүнийг томиллохоор дэмжээд байгаа Чинзориг төрийн албаны хуулиа дээдлэж ,эх оронч мөнүү,
Ерөнхий сайд та эрүүл мэндийн томилгоо асуудалд сэтгэл гаргаж хандан уу?

Avatar

болд 2023-06-13 59.153.114.72

батэрдэнэ ӨМ-д ирээд явахдаа нүүрсний хээрийг би аргалсан. хэнч ял авахгүй. монголын шүүх миний халаасанд байна. гэж хэлээд явлаа. энэ юу гэсэн үг вэ? оюунэрдэнээ????!!!!

Avatar

чулуу 2023-06-13 59.153.114.72

ингэж худалаа ярихаа бодь. чи ирээд үз! хэн гэдэг хүн хэдэн төг авсан юм бэ? харин ашгийн 98%-г нь батэрдэнэ авсан гэвэл үнэнд ойртоно. үүнийг шийтгэх болоогүй юу?! хамгийн том нүүрсний хулгайчаа шийтгэж чадахгүй бол бусдыг нь боль. ер нь хууль байгаад яах юмбэ?!

Avatar

Нэргүй 2023-06-13 139.5.216.221

🤣🤣🤣😜😜😜

Avatar

С.Эрдэнэ 2023-06-13 112.72.10.14

Нүүрсний хэрэгт Амарбаясгалан хүртэл холбогдсон байх юм. Тэгэхээр энэ төр одоо ажлаа хүлээлгэн өгөх цаг нь болж, ирэх сонгуульд оролцоод ч хэрэггүй юм байна. Хувь хүнийг л дэмжих хэрэгтэй, мафийн бүлэглэл болсон энэ намуудыг дэмжихгүй байхыг уриалж байна!

Avatar

Нэргүй 2023-06-13 64.119.29.111

Оюун-Эрдэнэ д чадсан юм байна уу

Avatar

Нэргүй 2023-06-13 43.242.241.151

Оюун-Эрдэнэ бол тасархай сайн ажиллаж байгаа. Залуу хүн шиг гялалзаж байгаа. АН-д баймаар залуу. Нам дотроо угааж цэвэрлэх бүх цэвэрлэгээ, арчилгааг маш сайн хийж байгаа. МАН-ын маш том давуу тал нь ах нар нь дараа үедээ орон зайгаа үлдээж чаддаг байдал. Үнэхээр төлөвшсөн нам. Харин АН-ын залуучууд ийм цэвэрлэгээ, арчилгааг оогт хийхгүй, хийж чадахгүй ч үгүй гэдгээ бол харуулсан. 60, 70-тай партизан ах нарынхаа харцнаас ч гарч чадахгүй үлбийсэн юмнууд хаачсан нь бүү мэд алга болж дээ, чааооос

Avatar

Нэргүй 2023-06-13 192.82.88.233

эргүү малаа хол очиж мөөр фсда

Avatar

зочин 2023-06-13 122.201.19.190

төрд байгаа нүүрсний болон бусад авилгачин луйварчингуудаа шоронд нь хийгээчээ шорондоо орж байгаа нэгч хулгайч алга сүртэй хулгайч нартайгаа тэмцэнэ гэсэн яасан НЯМБААТАР НЬ гадаадаас хулгайч авчирна гэхийн авчирж шоронд нь хийж хариуцлага хүлээлгэсэн хулгайч нар алга хэзээ энэ хулгайч луйварчингуудаасаа монголын төрийг салгах вэ МАН

Avatar

Нэргүй 2023-06-13 43.242.242.59

АН-ынхан монголын бүх үйлдвэрийн газрыг өмч хувьчлал нэрээр бүгдийг нь авсан. Лицензээр мөн их хэмжээний уул уурхайн орд газрыг авсан. Нүүрсний хулгайтай Засгийн газар эрх хэмжээнийхээ хүрээнд тэмцэж байна. Гэхдээ яахыг Засгийн газрын тэргүүн биш харин шүүх, прокурор, цагдаа мэддэг хуулийн заалттай. Оюун-Эрдэнэ хуулийн байгууллагад нөлөөлвөл хуулийн хариуцлага хүлээнэ. Нүүрсчид айсандаа худлаа янз бүрийн шаардлага тавьж анхаарлыг өөр чигт хандуулж байна.

Avatar

Нэргүй 2023-06-13 150.129.141.235

90-96 онд ид Хувьчлалын үед МАХН төрийн бүх эрхийг барьж байхад яаж АН гишүүд бүх үйлдвэрийг авах уу Мангараа? Яаж ч бодсон тэр үеийн эрх мэдэлтэнгүүд л зарж үрсэн, авч таарна.

Avatar

зочин 2023-06-13 202.9.46.24

ОюунЭрдэнэ Нямбаатар нарыг хулгайч луйварчдын гар хөлүүд далдуур дайрч давшилж яс хаяж хор найруулахаа болио АН шудрага царайлсан ард түмний өмч хөрөнгө баялагт шунасан луйварчид

Avatar

Нэргүй 2023-06-13 66.181.160.91

ҮАБЗ \ Баттулга , Занданшатар , Хүрэлсүх , Оюунэрдэнэ нарт \ – д ТУЛААД л ЗОГССОН ш дЭЭ , ТЭГЭХЭЭС ч ЯАХАВ , өөрсдийнхээ гэмт хэргийг өөрсдөө илчлэхгүй гээд хуулиндаа заагаад өгчихсөн юм чинь . ..

Avatar

Зочин 2023-06-13 103.26.194.253

МАН Нүүрсний хулгайтай 95% орооцолдсон гэсэн яриа гадуур гараад байна.Бүр МАФИ болтол нь цэцэглэн хөгжүүлсний Ганхуяг , Аюурсайхнаар төлөөлүүлж болно.Анх нүүрсний хулгайтай холбоотойгоор зарлагдсан 17 гийн 16 нь МАН байсан.Одоо нэр нь ч гарахаа байлаа. Ихэнхи нь холбогдсон болохоор Зандан шатар , Оюун эрдэнэ нараас заавар авч сонсголын хойшлуулсан юм гэж ойлгогдож байна даа. ЖДҮХСг яаж цөлмөж бас яаж мултарсан шиг юм боллоо доо. Нөгөө шудрага нь эргээд өөрт гай болох нь гэж ойлгогдсон бололтой

Avatar

зочин 2023-06-13 103.212.119.89

Нүүрсний хэрэг ингээд шоу болоод дуусваа хөөрхий. Ард түмнийг ч нэг доромжлох юмаа

Avatar

Нэргүй 2023-06-13 202.126.90.60

Коммунистуудад хүн чанар, мораль, ёс зүй гэж юм Түй ч байхгүй ш дээ. Ард түмэн итгэчихсэн тууж явсан байх аа. Шударга тав гэж орилж орилчихоод яалаа даа кккк. Би байнга хорооны дарга ч болохгүй тайван бай гээд байсан нөхөр ЕС, дэд дарга болсон нөхөр хулгайчдын дээд хулгайч гэдэг нь батлагдангуут бусдыгаа шоронд чирнэ гэж дарамтлаад л сууж байна кккк

Avatar

Нэргүй 2023-06-13 66.181.160.16

Балай шахуу юм даа

Avatar

Нэргүй 2023-06-13 59.153.112.179

Хэнтийн галч худлаа нөхөр гэдэг нь өдрөөс өдөрт ил болсоор байна. Үлээсэн шүгэл болгон нь ямарч үр дүнгүй байна. хамгийн гол нь тэр . Жонхуу хамгийн том хулгайч аа яая гэжийн бариад хийчихэж чадахгүй л байна. Сонгуульд зориулж үлээсэн шүгэл нь их эрт үлээчихлээ.

Avatar

ard tumen hetsuudle 2023-06-13 192.82.78.217

hulgaichuudiin horongiig huraaj ard tumend noogdol ashig ogooch. yun hudlaa tsalin nemeed bga ve

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж