Байр суурь: Улс төрөөс эмэгтэйчүүд шахагдах нь сөрөг нөлөөтэй

Хуучирсан мэдээ: 2023.06.13-нд нийтлэгдсэн

Байр суурь: Улс төрөөс эмэгтэйчүүд шахагдах нь сөрөг нөлөөтэй

Байр суурь: Улс төрөөс эмэгтэйчүүд шахагдах нь сөрөг нөлөөтэй

УИХ-ын сонгуулийн тухай хуульд хүйсийн квотыг эрх баригч нам 30 хувь байхаар тохиролцжээ. Тодруулбал, өнгөрөгч намраас эхлэн намууд эмэгтэй квотыг нэмэгдүүлж ажиллахаа ам гарч байлаа.  Парламент дахь эмэгтэйчүүдийн төлөөлөл нь ардчиллын суурь зарчмууд, ялангуяа хүний эрх, хүйсийн тэгш байдлыг тодорхойлох чухал үзүүлэлт юм.  Түүнчлэн ардчиллын тулгуур үнэт зүйлсийн нэг болох улс төр, шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн тэгш оролцоо хангагдахгүй явсаар ирсэн билээ. Дурдвал,  парламент дах эмэгтэйчүүдийн төлөөлөл дөнгөж 17.1 хувь байгаа нь дэлхийн дунджаас найман хувиар, Азийн орнуудын дунджаас даруй таван хувиар бага байгаа юм. Энэ талаар намууд ямар байр суурь илэрхийлснийг хүргэе. 


ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН КВОТЫГ 30 ХУВЬ БАЙХЫГ ДЭМЖСЭН

МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн "УИХ-ын сонгуулийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн анхны хэлэлцүүлгийг хийх үед нэг хүйсийн байх хэмжээ 40-өөс доошгүй байна гэдэг санал дэмжигдсэн. Энэтэй холбоотой асуудлыг бүлэг хэлэлцсэн. Ер нь МАН хүйсийн тэгш байдлыг дэмжиж байгаа. Одоо мөрдөж байгаа хуульд 20 хувиар байна. Өргөн барьсан хуулийн төсөлд 30  хувиар явж байгаа. УИХ-д манай эмэгтэй гишүүд квотыг 40 байлгана гэдэг санал гаргасан. Энэ санал байнгын хороон дээр дэмжлэг аваагүй, чуулганы хуралдаанд дэмжлэг авсан.

Уг асуудлаар бүлэг хуралдаад 30-аас доошгүй байна гэж анх өргөн барьсан төслөө дэмжих нь зүйтэй  гэж шийдвэрлэсэн. Харин нам эвслийн нэрийн жагсаалтад орохдоо 1:1 зарчмыг хэвээр нь хадгалъя гэж тогтсон" гэлээ.

ХҮН 50:50 БОДЛОГО ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙНА

ХҮН нам улс төрийн манлайлал үзүүлэн улс төр, шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх "ХҮН 50/50" бодлого, цогц хөтөлбөрөө өнгөрөгч намар танилцуулсан.  Энэхүү бодлогынхоо хүрээнд ХҮН нам бүх шатны сонгуульд нэр дэвшигчдийн хүйсийн тэгш байдлыг хангах, үүний дотор УИХ, Аймаг, Нийслэл, сум, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуульд нийт нэр дэвшигчдийн хүйсийн харьцааг 50:50 байлгах, улс төр, намын үйл ажиллагаанд идэвхтэй оролцуулах, цаашлаад нэр дэвших эмэгтэйчүүдийн тоог нэмэгдүүлэхээ мэдэгджээ.

ХҮН намын дарга, УИХ-ын гишүүн Т.Доржханд “Аливаа нэг хүйсийн төлөөлөл дор хаяж 40 хувиар сонгогдоно гэдэг чухал юм. Яагаад гэвэл, цаашдаа Монгол Улс парламентыг бэхжүүлж, парламентын засаглалтай, эдийн засгийн хараат бусаар тусгаар улс байна гэх юм бол парламент ямар хүмүүсээс бүрдэх вэ гэдэг нь чухал юм. Иргэд үүнийг маш сайн харж байгаа. Тиймээс бидний зүгээс анх Үндсэн хуулийн өөрчлөлтийг санаачлаад, уриалаад байсан зарчим дээрээ хатуу байя гэж улс төрийн намуудыг уриалж байна. Нийгмийн төлөөллийг тэгш хангая. Эрэгтэй, эмэгтэй үл хамаараад ижилхэн төлөөлөлтэй байдаг байя. Хөгжлийн бэрхшээлтэй иргэд, мэдлэг чадвартай залуусын төлөөллийг оруулж ирдэг байя хэмээн ҮХӨ-ийг баталсан. Үүнийг хэрэгжүүлэхийн тулд ярьж байсан зарчим дээрээ байя. Өөрөөр хэлбэл дор хаяж 40 хувьд нь хүйсийн төлөөлөл оруулдаг байх буюу бодит байдалд эмэгтэйчүүдийн оролцоог хуульчилж, баталгаажуулж дэмжье гэж байгаа юм. Хоёрдугаарт, 48 гишүүн жагсаалтаар орж ирнэ. Үүний 24 нь эмэгтэйчүүд байх юм. Сөөлжилж оруулах зохицуулалтыг УИХ-ын сонгуулийн тухай хуульд оруулах байр сууринд хэвээр байгаа" гэлээ.

НИЙТ НЭР ДЭВШИГЧИЙН 40 ХУВЬД НЬ ЭМЭГТЭЙЧҮҮДИЙГ ОРУУЛЖ ИРЭХ ЗОРИЛТ ТАВЬСАН

Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны дэд Ерөнхийлөгч Б.Жаргалан "АН-ын хувьд Сонгуулийн тухай хуулийн төслийг бие даан өргөн барьсан. Ингэхдээ холимог тогтолцоог сонгосон. Жагсаалтын тухайд 1:1 гэх хувилбар оруулж ирсэн. Нийт нэр дэвшигчийн 40 хувьд нь эмэгтэйчүүдийг оруулж ирэх зорилт тавьсан. Бид Монголын улс төрийн өрсөлдөөнийг илүү шударга, чөлөөтэй болгохын тулд холимог тогтолцоо чухал. Гэхдээ тойргийн улс төр буюу тойрогтоо гишүүд сонгогчидтой нягт холбоотой ажиллах уялдаа холбоо нь алдагдахгүй байх ёстой. Тэгэхээр тойргийн улс төрөөс эмэгтэйчүүд шахагдах нь цаашдаа улс төрийн төлөвшилд сөргөөр нөлөөлнө. Тиймээс АН өөр төсөл оруулж ирсэн. Сонгууль болон Улс төрийн намын тухай хуульд байгаа квотын асуудал, эмэгтэйчүүдийн оролцоо сэдвээр сүүлийн хоёр жил хэлэлцүүлэг өрнөсөн.

Эрх баригч нам эмэгтэйчүүдийн квотыг нэмэгдүүлж 40 хувиас доошгүй байлгана гэх мэт амлалтуудыг өгч хүлээлт үүсгэсэн. Гэвч хуулийн төслөө өргөн барихдаа 30 хувь гэж оруулсан. Эрх баригч нам шийдвэрээ эргэж хараад АН-ын төслийн зарим заалтуудыг дэмжинэ гэж найдаж байна" гэдгийг онцлов.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж