Сурвалжлага: Хотын гудамжууд хар зах болжээ

Сурвалжлага: Хотын гудамжууд хар зах болжээ

Сурвалжлага: Хотын гудамжууд хар зах болжээ

Улирлын чанартай түр сүүдрэвчтэй худалдаа үйлчилгээ, явуулын үйлчилгээтэй түргэн хоолны цэгүүд Циркийн ардах фонтанд эгнэж, Улсын их дэлгүүр хүрэх явган хүний зам дагуу гудамжны худалдаа үйлчилгээ эрхлэн суух хүмүүс олширчээ. Улаанбаатар хотын төв хэсгийн гудамжинд ингээд дуртай нь бараа зараад суух нь үзэмж талаасаа ч зохисгүй мэт. Явган хүний зам дээр бараагаа дэлгэн сууснаас зөрж өнгөрөх хүмүүс улам л багтахгүй болж байгаад бухимдах хүн цөөнгүй. Түүнчлэн фонтанд түргэн хоолны машинууд зай талбайг нь эзэлснээр залуус чөлөөт цагаа өнгөрөөн дуулж бүжиглэх, ролик, скейтбоардаар хичээллэх ч боломжгүй болжээ.

Төв зам дагуу хоёр талын явган хүний замаар моторт дугуй, дугуй,  скүүтэр унасан хүмүүс явган зорчигчидтойгоо багталцахгүй зөрж өнгөрцгөөх нь бидний хувьд хэдийнэ дасал болсон ч гадаадын жуулчдын нүдэнд бас л сонин зураглал байх.

Явган хүний зам дээр бараагаа дэлгэн суух худалдаачдын олонх нь самар, нүдний шил, нойтон хуурай салфетка, жимс, амттан зардаг жижиг худалдаа эрхлэгчид. “Салфетка хоёрыг мянгад”, “Шинэ сайхан жимс байна шүү”, “Сайн үзээд аваарай” гэх зэргээр зөрж өнгөрөх хүмүүсийг дуудаж, бараагаа зарахыг оролдоно. Гэвч худалдан авах хүн тун цөөн.

“Beatles”-ийн талбай буюу Циркийн ардах фонтан хоёр хажуу талаар байрлах гудамжны хоолонд хүмүүс олноороо оочерложээ. Энэ хэсгийг бараг хоолны гудамж болгосон мэт харагдана.  Зэргэлдээ сандлууд дээр хүмүүс бүхээгээс авсан хоолнуудаа амтархан идэж харагдана. “Энэ талбай бараг зах болчихсон юм биш үү” гэж төвөгшөөх нэг нь байхад “Энэ байх ёстой зүйл” гэж үл цааргалах хүмүүс ч олон. Дийлэнх нь эдгээр хүмүүсийг дэмжих хэрэгтэй гэж үзэл бодлоо илэрхийлнэ.

Гэвч фонтан дахь хэдэн хогийн сав хоолны нэг удаагийн савуудаар дүүрч сагаад ялаа батгана шавахад бэлэн харагдана.

Гудамжны худалдаа эрхэлдэг иргэд тус газар үйлчилгээ эрхлэх зөвшөөрөлтэй, чанарын шаардлага  хангаж ажилладаг гэдгээ хэлж байлаа. Гэвч сайны хажуугаар саар гэгчээр ямар ч зөвшөөрөлгүй хэдэн бараа сандал дээр өрөн байршуулж, нууцаар худалдаа эрхлэх хүмүүс цөөнгүй. Тэдгээр хүмүүсийг гэр бүлээ тэжээж өдрийн хоолоо олох гэж яваа улс гэж өмөөрөх хүмүүс ч бий. Хүнс биш хувцас хэрэглэл зарж буй нь эрсдэлгүй гэх.

Ил задгай худалдаа эрхлэх хяналт шаардлагыг Нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газраас дүүргийн хороодтой хамтран хийдэг гэдгийг албаны хүн мэдээлсэн.

Тэрбээр “Нийслэлийн нутаг дэвсгэрт худалдаа үйлчилгээ эрхлэх нийтлэг журам гэж бий. Үүнд худалдаа үйлчилгээний төрөл, ангиллыг нарийн зааж өгсөн байдаг. Түүнчлэн ил задгай худалдаа, үйлчилгээ эрхэлж буй иргэдийн үйл ажиллагааг тус журамд нийцүүлэх, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, хүнсний аюулгүй байдлыг хангуулж ажиллах талаар заасан байдаг. Аливаа худалдаа эрхэлж буй иргэн заавал хүсэлт илгээж, худалдаа эрхлэх зөвшөөрөл авна. Үүнд дулааны улиралд тохиромжтой байршлыг зааж, стандарт шаардлагын дагуу үйлчилгээ явуулах ёстой. Хяналт шалгалтыг Нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газар долоон дүүргийн хороотой хамтран байнгын хяналт шаардлагыг тавьж байгаа. Худалдаа эрхлэхийг хүссэн иргэд мэдээллээ “Ulaanbaatar.mn” сайтад бүртгүүлэх боломжтой” гэсэн юм.

Худалдаа эрхэлж буй иргэд ойр орчноо цэвэр байлгаж, хүнс бараа бүтээгдэхүүний чанарыг нягтлах шаардлага тавьдаг. Цаанаас тавьсан шаардлагыг асуудалгүй биелүүлчихсэн байхад бэрхшээлтэй зүйл байхгүй гэж байлаа.

Гудамжны худалдаа эрхэлж буй хүмүүсийн талаар иргэдээс тодруулахад “Бүх л улсад ийм зүйл байдаг. Эрүүл ахуйн шаардлага хангасан эсэх нь асуудалтай хэдий ч байх л ёстой зүйл. Өөрсдөө бизнес хийгээд, мөнгө олоод явж байгаа энгийн л иргэд. Буруутгах аргагүй. Нэг ч гэсэн айл орлого олж байвал сайн л биз. Гудамжны хоолны хэсэгт гэхэд л олон хүн оочерлож байна. Амт чанар сайн байна л гэсэн үг” гэж байлаа.

Худалдаа эрхлэгч С.Дагийсүрэн “Миний хувьд байнгын үйлчлүүлэгчтэй болохыг зорьдог. Өдөртөө авч ирсэн зүйл заримдаа эрт дуусна. Зарим үед орой дуусдаг. Анхнаасаа ариун цэвэр, стандартыг хангахын тулд нян бактери үржихгүй зориулалтын материалаар хийсэн. Бүгд нэг удаагийн хэрэгсэл. Угаалтуурт гараа угаана. Шугам сүлжээнд холбоогүй учраас зөөврийн устай. Зөвшөөрлийг эхлээд Мэргэжлийн хяналтаас дараа нь Сүхбаатар дүүргийн Тамгын газрын Хүнс, үйлдвэрлэл үйлчилгээний хэлтсээс авдаг. Ажлын байр олдохгүй байна гэхгүй өөрсдийнхөө амьдралыг болгож байхад болно доо. Тодорхой хэмжээний стандарт, дүрэм журам заавал байх хэрэгтэй гэж боддог. Тэгэхгүй бол хоол хүнс хамгийн аюултай.

Дулаан цагт ялангуяа хүнс исэж муудах нь хурдан. Хүссэн хүн нь таарсан газраа зогсоод юу ч хамаагүй зарчихаад явбал хэцүү шүү дээ. Хордлогод орох, эрүүл мэндийн асуудал үүсэх эрсдэлтэй болно” гэлээ.

Иргэдэд гудамж, зам, талбайд худалдаа, үйлчилгээ эрхлэх орчин нөхцөл бий болгосноор хөдөлмөр эрхлэлтийг дэмжих,  орлогыг нь нэмэгдүүлэхэд тодорхой хэмжээний дэмжлэг болно гэж Нийслэлийн Засаг даргын зөвлөлөөс мэдээлсэн. Хэдий худалдаа эрхлэгчдэд боломж бололцоог бий болгох хэрэгтэй ч бусад иргэдийн эрх ашгийг мартаж болохгүй. Нийслэл хотынхоо өнгө үзэмжийг ч мартаж болохгүй.

Э.ХУЛАН

ГЭРЭЛ ЗУРГИЙГ О.БОЛОРСУВД

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ТэнэглэлТэнэглэл
9
ЗөвЗөв
4
ХахаХаха
4
ХарамсалтайХарамсалтай
3
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

63 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2023-06-13 66.181.161.52

Их муухай харагддаг.Мэргэжил хяналтын газраа буулггад их хяналтгүй болжээ.замбраагүй.Хэн дуртай нь юм зардаг болждээ тэнэг.Нэг л их ардчилал ярьдаг улс.

Avatar

SD 2023-06-13 64.119.22.74

Khotiin tuv gudamjaa ingej buzarlakh tenegelee boliochee, Niislel iin darga setertenguud boliulaachee, tsirkiin ariin talbai nokhoin b**s sheeseer duurch bna

Avatar

зочин 2023-06-13 202.9.40.155

энэ бол солиорол

Avatar

Oko 2023-06-13 202.126.89.80

Gadnaas 1000 tugrugnii baraa oruulj ired 20000 ar zarna gedeg jinhene luivar. Ted yu ch buteedeggui.

Avatar

Нэргүй 2023-06-13 66.181.161.108

Нэг юм хийхээр дагалдаад саар зүйлс гараад л ирэх юм.Хог энэ тэрээс гадна зохион байгуулалтгүй зах шиг шаваад хүмүүсийг бухимдуулах хэмжээнд байвал онцгүй юмаа.

Avatar

Зочин 2023-06-13 192.82.68.241

Эдийн засаг хямарч, үнийн өсөлт давраад хүмүүс гудманд гарч байгаа шүү

Avatar

Иргэн 2023-06-13 59.153.113.160

5-р цахилгаан станц барина гээд 30 жил болов. Түүний араас нефтийн үйлдвэр орох бололтой. Ажил хийж амьдрах аргагүй болохоор амиа зогоох арга нь худалдаа боллоо. Худалдаа нь хэрэглээг тэлж , хог үйлдвэрлэх , шуналыг дэврээх гээд олон муу талтай. Үйлдвэр ,үйлчилгээг хөгжүүлэх хэрэгтэй.

Avatar

-drdg xaasaigyiz; 2023-06-13 107.84.152.224

-idtf/ ?

Avatar

Нэргүй 2023-06-13 213.87.149.236

)))))) Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Зочин 2023-06-13 103.229.123.245

Юу солаараад байгаа юм? Угаасаа л гудамжинд юм зардаг л шүү дээ. Буруу юм байхгүй, үнэ боломжийн бас чанар нь таарсан байвал хэн ч тэндээс юм худалдаж авна ш дээ. Гол нь явган хүн явахад саад болохгүй л байх хэрэгтэй.

Avatar

-grmn 2023-06-13 107.84.152.224

-83
-512-274-

Avatar

ззз 2023-06-13 66.181.161.52

бага тэнэгт их муухай

Avatar

Нэргүй 2023-06-13 216.38.195.74

– ;

Avatar

shahaani 60 2023-06-13 192.82.87.79

126 gishuuntri .shahaani 50 kkkk

Avatar

40 мянгатын иргэн: Хотын стандарт гэдэг нь энэ мөн үү!!!! 2023-06-13 202.9.46.66

Сумьяабазар даргын бүтэн жил рекламдсан “хотын стандарт” гээч нь 40 мянгатад хэрэгжиж, элдэв муухай ил задгай хоолны үнэр, тамхины утха,, хөл тавих зайгүй шавсан вагончик-ТҮЦ, дүүрэн хогон дотор л 40 мянгатын айлууд Үндсэн хуулиар олгогдсон “эрүүл, аюулгүй орчинд амьдрах” эрхээ эдлэн амьдарч байна.
Орцны үүдэнд тамхи татан, идсэн хоолны үлдэгдлээ шидэж буй охиноос “хогоо ил бүү хаяачээ” гэхэд “ хотын төвд амьдарч байгаа ойлго” гэж загнав. Энэ юу гэсэн үг вэ?
Сумьяабазар дарга л ойлгох байх.

Avatar

Нэргүй 2023-06-13 59.153.113.177

Сурвалжилга гэж бичнэ

Avatar

Нэргүй 2023-06-13 64.119.19.208

Ард түмэн ядуу байна, өдрийнхөө талхыг ч авч хүчирэхээ больсон. Үүнтэй уялдаад хулгай дийлдэхээ байлаа. Гэтэл хотын дарга гудамжны нүүрэн талын хашааг хүчээр буулгаж байна. Хулгайч нарт зориуд боломж олгож байгаа гэж ойлгох уу?

Avatar

Нэргүй 2023-06-13 202.126.89.114

Засаг төр нь иргэдийнхээ амьжиргааг өөд нь татаж чадахгүй байж гэр орныхоо амьдралд нэмэр болж байвал болоо юм биш үү. Төр саад болохгүй харин хогийн сав ойр ойрхон хогийг нь авч байхаар дэмжих хэрэгтэй

Avatar

Нэргүй 2023-06-13 202.9.40.38

энэ үзлийн балиар юмнуудыг торгоод болиулаач ээ! Хотоо хөдөөгийн халтаруудаас цэвэрлэмээр юм!

Avatar

Orshin suugch 2023-06-13 66.181.190.208

Ih delguuriin zamiin urd baigaa Beatlisiin hoshoonii orchiniig suitgej baigaag haraad setgel obdoj bn. UB hotiin tob gaigui tseberhen baidag baisan unagan hotiin irgediin ay tuhtai alhadag baisan gazriig hog, tos, ooh., bohir zabaan suls, nus tser, hoolnii uldegdleer bulj ogch baigaa- humuusiig haraad- UB hot sonoj baigaa um bn daa l gej bodoh bolloo doo .End ter zobshoorliig n ogch baigaa ork humuusiin bolobsrol tarhinii hemjee um daa. Uneheer haramsmaar. UB -g suitgej bn.

Avatar

Нэргүй 2023-06-13 202.9.46.66

Улсын нийслэл Улаанбаатар хотын 1-р бүс төв цэг нь ХАР ЗАХ.
Шөнийн гэрэлт гудамж гэж нэг хэсэг 40 мянгат, 5-р хорооллыг нийтийн жорлон болгосон.
Одоо бас хар зах + нийтийн жорлон + хогийн цэг + халдварт өвчны голомт + хулгай дээрэм = нийслэл хот Улаанбаатарыг бүтээж бна даа.

Avatar

Нэргүй 2023-06-13 202.126.89.93

Наад хүмүүс чинь дээр байгаа хүмүүс шиг худлаа ярьж, хулгай хийж байна уу

Avatar

өаа 2023-06-13 66.181.185.50

Юугаа элийрээд балай юм бичээд байгаан бэ. Зарах хэрэгтэй харин хот нь зөв зб-уулах хэрэгтэй.

Avatar

Нэргүй 2023-06-13 192.82.66.101

иргэд өөрсдөө эсэргүүц

Avatar

Нэргүй 2023-06-13 202.126.89.93

Юу хуцаад байгаа г***й вэ

Avatar

Нэргүй 2023-06-13 192.82.70.86

Хар зах ч гэх шиг бсдаа чинь зүгээр л хүний хэрэгцээний бараа л зарж байна даг . Хар зах бол бохир бараан юм юу ч зарж байдаг захыг хэлнэ

Avatar

зочин 2023-06-13 202.21.107.26

хотын даргаа хотынхоо гудамжинд хогийнсав байршуулаач. Цэвэрлэгээ хийж байгаа хүмүүсийнхээ хөдөлмөрийг хүндэтгэж сураач. Төв гудамжаар явахад нэг ч хогийн сав олдохгүй байна. Тэгээд бүгд хогоо гудамжинд хаяж байна. Дээрээс худалдаа эрхлэгчид завааруулна. Арай л дэнднээ. Хотын төвд гар дээрээс наймаа хийхийг хориглох хэрэгтэй. Өчнөөн олон захууд байна. Тэндээ түрээсээ төлөөд наймаа хийх хэрэгтэй байна.

Avatar

Иргэн 2023-06-13 66.181.183.15

Автобусны буудал дээр зогсож саад болж байгаа такси нуудыг болилуулах арга хэмжээ авч өгнө үү, автобусууд нь суудлын бүрээсээ угааж сольж байх хэрэгтэй байна. Хиртэй муухай байна.

Avatar

иргэн 2023-06-13 66.181.183.15

хотын гудамж аар зах ажиллуулж байгаа нь муухай байна. Хотыг цэгцэлж замбараатай болгох. бил гоё гудамжаар алхаж эх орондоо алхмаар байна.

Avatar

Нэргүй 2023-06-13 202.21.124.131

Гадаа худалдаа дэндлээ ! Нээх том том майхан явган хүний зам дээр барьчихана ! Явган хүмүүс нисэлтэй биш дээ тэгээд урд нэг явж ядсан хүн байвал дагаад л вж ядахд ш**

Avatar

Нэргүй 2023-06-13 202.21.124.131

Гадаа худалдаа арай дэндүү байна , 3,4-р хороололд хүн явахгүй нарийхан жим үүссэн , зөрж ядаад цувралдаад л, бас дээр нь гадаа худалдаачид бүх зогсоолыг өглөө эрт ирээд эзлээд зогсчихоно! Тэнд зөвхөн гадаа худалдаа эрхлэгчид л машинаа тавих ёстой юм шиг машин түр тавих үед уурлана гарга !холдуул гээд

Avatar

Зочин 2023-06-13 192.82.64.158

Гудамж талбайг бузарлаж дуусч байгаа доо. Хаа дуртай газраа гар дээрээс худалдаа хийхийг цэгцлэх хэрэгтэй. Ажил хийлгэлдээ энэ хүмүүсээ. гудамжинд юм зарж байгаагаа ажил хийж өөрсдийгөө тэжээж байна гэж байгаа бол наадах чинь ажил биш амар хялбараар мөнгө олох л арга. Ажлын байр саваа түрээслээд эрүүл ахуйн шаардалага хангасан хоол хүнс бараа бүтээгдхүүнээ зар .

Avatar

зз 2023-06-13 66.181.161.52

Яг зөв.энэ бол бүтээн байгуулалт биш.

Avatar

зочин 2023-06-13 124.158.67.225

хүн идэхийн тулд амьдардаггүй. харин амьд байхын тулд иддэг учоаас хүний идэх хоол гудамжаар дүүрэн байх нь үөв шүү.

Avatar

Нэргүй 2023-06-13 202.131.225.242

Э.Хулан маш чухал зүйл хөндөж бичжээ. УБ хот Бангкокын ядуусын хороолол шиг боллоо. Мангарууд УБ хотыг бүр ядуусын хороолол болголоо. Юун түргэн хоол нийтийн худалдаа скүүтер вэ, Уг нь Улаанаабаатар хот чинь азийн нийтлэг хотуудаас өөр Европын загвар архитектуртай хот шүү. Сүүлийн үед төв талбай гэж бүр бараан зах боллоо х***а ногоон хулдаас дэвсцэн түүн дээр нь юм үзээгүй хэдэн ажилгүй гэеүрсэн оркууд очоод хэвтсэн ч байх шиг болил доо. УБ иргэд арай л өөр баймаар байна шүү.

Avatar

Нэргүй 2023-06-13 202.131.225.242

наад заваарсан нийтийн хоолоо хоригло, үнэхээр нийтийн хоолны үйлчилгээ эрхлмээр байгаа бол зориулалтын байр саванд ариун цэврийн шаардлага хангасан газар хийг л дээ. Наадуул чинь хаана бие засаж хаана гараа угаадаг юм, боовоо барьсан гараараа гури л зуурч байгаа шүү. сэжигийн малнууд. Мангаруудаас л ийм санаа гарна. аливаа улсад мэргэжлийн хяналт шалгалт стандарт гэж байх ёстой биз дээ.

Avatar

Нэргүй 2023-06-13 202.131.225.242

Төв талбайд элдэв шалдав асар майхан босгож хог овоолохоо зогсоо МАНгаруудаа. Төв талбай үргэлжийн цэвэр саруул гялтайж байх ёстой шүү.

Avatar

Нэргүй 2023-06-13 192.82.70.86

Чи ядуу , баян гэж тусдаа хороололтой байх санаатай юм бна тээ

Avatar

Нэргүй 2023-06-13 203.98.76.4

Манай Улаанбаатар хот ч юм бол ӨЛ ДАРАХ ЭЛДЭВ ХООЛ –ны цэгүүдээр дүүрэн шүү. Ногоон Байгууламж, Цэцэрлэгт хүрээлэн байгуулах гэд эхлүүт л Өл Дарах Хоолон гэрүүд очоод шавна…Уулын зам дээр хүртэл зам улам бөглөөд д л

Avatar

Нэргүй 2023-06-13 202.55.191.130

orkuud nemegdeed zambaraa aldlaa. Hot zah bishee orkuudaa yalgaj salga uher shig bitgii belcheed bai tsever soyoltoi amidar esvel buts

Avatar

togoo 2023-06-13 45.117.35.13

orignal ork bna daa. chi

Avatar

Зочин 2023-06-13 192.82.69.111

Ямар ч цлсад ийм л байдаг шүү дэ. Иргэдээ ямар их даапаалж байх юм

Avatar

Зочин 2023-06-13 202.55.188.100

Танай мэдээ мэдээлэл чинь жинхэн хог болжээ нэгүүн.мн шиг Эх орон ард түмнийхээ талд зогсож чадах уу төрөөс төрсөн луйварчидад худалдагдсан салтай сайт🤣🤣🤣

Avatar

Зоки 2023-06-13 202.55.188.100

хэнд ч гай болоогүй мөрөөрөө амьдарч байгаа ард иргэдээ харлуулж байхаар хүн алж хүүхэд хүчиндэж эх орноо тонон дээрэмдсэн лалруудыгаа бичээч, танайх чинь аль эсвэл хаалтын гэхээрээ сайт юм уу

Avatar

Нэргүй 2023-06-13 150.129.141.217

нийгэмшээгүй хөдөөнийхөн хөдөөнөө амьдраач

Avatar

Нэргүй 2023-06-13 202.179.21.192

New York gudmaar duuren iimerhuu hudaldaa bdag Buur belen hool zardag shu
Berlin Seoul Tokyo bas yalgaagui

Avatar

Нэргүй 2023-06-13 192.82.84.167

humuus hudaldaa erhileh ni buruu yam uu,iimteneg niitlel bichij baihaar uur shiideh amin chuhal olon asuudal niigemd bn,ter tuhai survaljil tegeed ch zarim yam chini hudal,bur hetruulsen yamnuud ch bn,hog novshoo tseverleh tal deer ter hariutsdag hyanaltaa tavidag alban gazruud,bas chanar ayulgui baidliig hangadag tur zahirgaanii baiguullaguud ajlaa hii,yam l bol haah,horigloh yam yarij hiihee boltsgoo,bur neg tiim zalhuu,uhshirsen bodoltoi shuu,ta nar iim bhd uls oron chini hugjihgui shuu

Avatar

Нэргүй 2023-06-13 202.179.24.46

Энэ хөдөөнөөс орж ирсэн хүмүүс үү??
Нэг юмыг нөгөөдөө үнэ нэмж зараад л амьдрах санаатай.. үйлдвэрлэж бүтээж бгаа юмгүй, ажиллах бүр дургүй хүмүүс. Цыгаанууд аятай!!

Avatar

Нэргүй 2023-06-13 202.55.188.100

н**ш минь хөдөөний хүн хүн биш үү чи муу малын мах иддэггүй цагаан хоолтон уу энэ дэлхий дээр хэн хаан ч амьдрах эрхтэй чамаас бусад нь чи чадалтай юм бол тэр үйлдвэрүүдийг нь бариал өгөөч с** минь

Avatar

зочин 2023-06-13 202.131.245.69

1.ФОНТАН гээч. олон нийтэд мэдээлэл түгээх эсвэл элэх бол үгээ зөв бичиж байна уу гэдгээ нягталж бай. тол бичиг, үгүй ядаж интерне рүү ороход байгаа ш дээ.
2. ийм худалдааны гудамж, цэг хотод хэрэгтэй болоодл оновчтой байрлалаа сонгоод байгаа жишээ энэ. харин яаж ийм хэсгийг хүмүүст тав тухтай, ариун цэвэр сахиулах вэ гэдгийг хотын захиргаа бодож олоод зохицуулах хэрэгтэй.

Avatar

Нэргүй 2023-06-13 124.158.67.68

Монгол үг биш тул яаж ч дуудсан яахав дэ.

Avatar

зочин 2023-06-13 202.131.245.69

буруу дуудах, бичвэл өөр агуулгатай болно ш дээ тэнэг ээ.

Avatar

Нэргүй 2023-06-13 139.5.217.118

ард түмэн амьдармөар байна Данхаа. Гэхдээ ингэж биш. Үйлдвэр, уурхайд баялаг бүтээмээр байна

Avatar

Нэргүй 2023-06-13 202.131.225.197

fontam gej shine ug garsan yum uu? fontan usan orgiluur yariad baina uu? bolovsrol muutaigaa busdad b** zarla.

Avatar

Zochin 2023-06-13 202.21.111.170

Хотын болон дүүргийн захиргаа ажлаа хийхгүй бас мэдэхгүй байгаагийн тод илрэл. Хэтэрхий эмх замарбаагүй байдалд ороод хэдэн жил болсон. Гар дээрээс худалдаа хийж байгаа иргэдийн буруу биш, харин тэднийг зөв зохион байгуулалтад оруулж чадахгүй, сэтгэлгээ дутаж байгаа хот, дүүргийн төрийн захиргааны албан хаагчдын харанхуй, хөлдүү толгойн гай.

Avatar

Нэргүй 2023-06-13 66.181.180.211

гадаад явж үзээгүй байж бүх улсад ийм байдаг ч гэх шиг. Европт нэг ч удаа очоод үзээсэй билээ. Тэнд ийм замбараагүй юм байхгүй.

Avatar

Нэргүй 2023-06-13 202.55.188.100

та нар шиг гарууд тэр ёвроптоо очиж амьдраач үхснээ хийгээд ийм замбараагүй оронд амьдраад байгаа юм

Avatar

Нэргүй 2023-06-13 192.82.70.86

Энэ өөрчлөгдөхгүй байдалтай эвлэрч чадахгүй бол эндээс зайлах сонголт нь байнаа байна бас

Avatar

Нэргүй 2023-06-13 66.181.180.211

маш зөв. Африк л гэсэн үг. цэгцлэх хэрэгтэй. Тэр ТҮЦ-ийг очоод хар. +30 давсан халуунд махан бүтээгдэхүүнийг ил тавиад зарж бна!!!! Мөнгө л олж бвал хүний амь нас, эрүүл мэнд огт хамаагүй болжээ!!!!

Avatar

Зочин 2023-06-13 202.55.188.100

угаасаа Африк болчоод удаж байна эргүү минь

Avatar

Зочин 2023-06-13 203.217.139.240

Бусдыг эргүү тэнэгээр нь дуудах бол ухаантай хүний шинж биш дээ

Avatar

Cop 2023-06-13 202.126.90.8

Юмны үнэ өсөөд өчүүхэн бага цалин, орлогоороо амь зогоох төдий амьдарч ядарч яваа хүмүүс арга олох гэж чадан ядан явна. Засаг л хааж, боогоод халамжлах гээд ядчихнаа чаавас

Avatar

Нэргүй 2023-06-13 66.181.180.211

маш зөв. Африк л гэсэн үг. цэгцлэх хэрэгтэй. Тэр ТҮЦ-ийг очоод хар. +30 давсан халуунд махан бүтээгдэхүүнийг ил тавиад зарж бна!!!! Мөнгө л олж бвал хүний амь нас, эрүүл мэнд огт хамаагүй болжээ!!!!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж