УИХ-ын гишүүн Х.Ганхуяг шоудав

УИХ-ын гишүүн Х.Ганхуяг шоудав

УИХ-ын сонгууль дөхөхөөр хууль тогтоогчдын хувьд хошуу дүрэхгүй салбар гэж үгүй болдог. Тэрхүү жишгээр УИХ-ын гишүүн Х.Ганхуяг  “Алтай” хотхоны оршин суугчдын жагсаал дээр очиж, хошуу нэмэрлэв. Тэрбээр “3000 гаруй хүүхдийн сурах эрх зөрчигдөж, 16 мянган оршин суугчдын амьдрах орчин тав тух алдагдаж байгаа шүү. Өнөөдөр иргэдтэйгээ нэгдэн хийж байгаа жагсаал, хүргүүлж байгаа шаардлага бол эхлэл гэдгийг онцлох нь зүйтэй. Сургууль барих газрыг нэн даруй чөлөөлсөн тохиолдолд Боловсрол шинжлэх ухааны яамнаас улсын сургууль барих төсвийг шийдсэн байгаа” гэж нүүр номын хуудсаараа ч жиргэлээ.

“Тайгам алтай” ХХК нь анх “Алтай” хотхоныг барьж байгуулахдаа сургууль барина гэдэг амлалт өгсөн ч түүндээ хүрээгүй аж. Түүгээр зогсохгүй дахин орон сууц барихаар ажлаа эхлүүлэх болсныг “Алтай” хотхоны оршин суугчид эсэргүүцэж өнөөдөр /2023.06.12/ жагсаал зохион байгуулсан юм. Харин тэрхүү жагсаал дээр Х.Ганхуяг гишүүн давхиад оччихсон, гол дүрд тоглосонд сонгогчид эгдүүцэж, “Өчнөөн олон жил хүүхдүүд хичээлийнхээ танхимдаа багтахгүй, заримд нь сурах сургууль олдохгүй байхад хөдлөөгүй Х.Ганхуяг сонгууль дөхөхөөр давхиад ирдэг байна шүү” гэхчлэн шүүмжилж байгаа юм.

Цаашдаа сургууль, цэцэрлэг барих нэрээр газрын зөвшөөрөл аваад зориулалтыг нь өөрчилж, хууль зөрчдөг “Тайгам алтай” зэрэг компанид хууль мөрдөх шаардлага тавьж, биелүүлэхгүй бол хариуцлага ногдуулахгүй бол энэ мэт хууль зөрчсөн үйлдэл зогсохгүй, түүн дээр нь улстөрчид очиж, шоу хийдэг улс төр улам төгөлдөржих шинжтэй байна.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ТэнэглэлТэнэглэл
6
ЗөвЗөв
3
ХахаХаха
2
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

21 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-06-12 202.126.90.136

шоронд байх естой хүн шүү.Та нар дахиал сонговол өөрсдөө үнс болно шүү.

Avatar

Нэргүй 2023-06-12 192.82.70.86

Хий үзэгдэлүүд гэнэтгарч ирж цочоодог цаг айсуу

Avatar

Zochin 2023-06-12 202.21.111.170

Хөгжүийн банкнаас хулгайн зээл авсан хэргээр энэ Ганхуяг үоронд ороогүй байгаа юм уу

Avatar

Zochin 2023-06-12 202.55.191.130

1. Taigam altai ene tulburtei niitleleeree yag yu geh gesen ym bol ta nar surguuli bish betonin shireng barij bg chine unenl bizdeee
2. Gankhuyag bol hud gar shuu ungursun heden jil haana yu hiij bsn ym be????

ene hed songuul duhuud irsen chine buur shou hiij zuilee olj yadaj bh chine ee

Avatar

zochin 2023-06-12 103.229.121.188

зассс зайлаа2

Avatar

Нэргүй 2023-06-12 139.5.216.221

33 тэрбум шоудахад хүрэлцэнэ ккк

Avatar

ХУД-ийн өндөр настан Ш.Раднаа: ИЙМ ТАНИГДСАН ЗАЛУУЧУУДЫГ ЖАГСААЛТАД ОРУУЛАХАД НИЙГЭМД ХЭРЭГТЭЙ ЗҮЙЛ ХИЙНЭ ДЭЭ. 2023-06-12 66.181.177.226

Энэ залуу нийгэмд тулгамдсан 2 асуудлыг шийдэхэд ажлын хэсгийн ахлагчаар ажилласан.Нэг нь ЗӨВШӨӨРЛИЙН ХУУЛЬ. Энэ хууль бизнесийнхний ажилд хүнд суртал болж байсан саадыг арилгахад үр дүнтэй хууль.Нөгөө нь АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ХУУЛЬ.Эдийн засгаа солонгорлуулахад их хувь нэмэртэй хууль.Ажлыг барьж аваад цаана нь гарна гэдэг эрмэлзлэлтэй залуу байна.ХЭРҮҮЛ МАРГААН ХИЙГЭЭД БАЙДАГГҮЙ, ТӨЛӨВШСӨН залуу.Гишүүн хүн иргэдтэй хамт жагсах биш, асуудлыг шийдэх гарц олоход нь туслах хэрэгтэй.Туршлагажина биз.

Avatar

Нэргүй 2023-06-12 66.181.161.193

ЗА ш** ш**

Avatar

Уншигч 2023-06-12 192.82.72.61

За яадгийн шоудаж л байг, шоудуулж хүч нэмж байгаад сургуулиа эхлүүлүүлээд авчихаад сонгуулиар жийчихнэ л биз. Ер нь одоо эднийг бид рүү намирч байгаө дээр нь тултал нь ашиглаад л авна биз дээ, удахгүй бөгсөө харуулаад явцгаачих юмнуудыг.

Avatar

Нэргүй 2023-06-12 213.87.135.128

Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Zocniin 2023-06-12 72.143.218.222

Ayklagcn dureer olkond tanigdsan bhaa Oor gawij buteesen zuikgui bhaa

Avatar

Нэргүй 2023-06-12 192.82.81.46

Энийг ахиад сонговол хохино л болох байлгүй дээ.

Avatar

Зочин 2023-06-12 64.119.25.231

Ардчилагч гэх хулгайчид энгэж л бусдын нэр төр рүү бүлэглэн дайрдаг чононууд. Үмх мах олж идэхийн тулд юу ч хийхээс буцахгүйгээ харуулж байна

Avatar

Нэргүй 2023-06-12 192.82.90.13

orosuud bas ardchilsan nam, ardchilliig uzen yadchih yumaa. bolomj n harval 39 on shig mongolchudig huis temtreh gd l huleegeed bnuu

Avatar

Нэргүй 2023-06-12 192.82.71.185

Анх Ардчилсан намд, тэгээд ХҮН намд элссэн, бие дааж Их хуралд дэвшсэн, тэгээд Ардын намд элсэж дэвшээд гишүүн болсон. Өөрийн үзэл бодолгүй, үнэт зүйлгүй, төрд байх ёсгүй хүн. Гоё оймст Амартүвшин, Дарханы Дамдинням, энэ Ганхуяг нарыг дахиж битгий сонгоорой. Залуу үеийг гутаагч нар

Avatar

Иргэн 2023-06-12 66.181.179.174

Энэ 3-ыг сонгоод зогсож байдаг эргүү хүн байхгүй байхаа.

Avatar

Нэргүй 2023-06-12 139.5.219.80

усан нүдэт Ганхуяг 33 тэрбумын хулгайгаа мартчихсан гарна л гэж бодож яваа юм байх даа. Баянголынхон салаавч өгнөө гэж ойлгоогүй юм уу

Avatar

БГД-ИЙН ИРГЭН 2023-06-12 150.129.143.104

Х. ГАНХУЯГ ЧИНЬ БГД-ЭЭС УИХ-Д ГАРСАН ГИШҮҮН Ш ТЭЭ, ТОЙРОГ АНДУУРСАН ЮМ БАЙХГҮЙ, САРАНГЭРЭЛ, АМАРТҮВШИН ЧИНЬ ХАН-УУЛ ДҮҮРГЭЭС ГАРСАН БИЗ ДЭЭ? ӨӨРСДӨӨ ТОЙРОГ АНДУУРЧ БИЧЭЭД БАЙХ ЮМ ДАА?

Avatar

Зочин 2023-06-12 64.119.25.231

УИХ-ын гишүүд иргэдтэй байнга уулзаж, хийсэн ажил төр, засгийн зүгээс зохиож буй ажил үр дүнгийн талаар танилцуулж санал хүсэлтийг сонсож анхаарч ажиллах үүрэгтэй Хуулиар хориглоогүй л бол ямар ч хэлбэрээр зохиож болно Энэ бол түүний эрх. Хэвлэлийнхэн хэн нэгний захиалгаар бусдын нэр төр рүү дайрч,харлуулах гутаах оролдлого хийдгээ болимоор юм.

Avatar

Нэргүй 2023-06-12 192.82.67.200

Алтай хотхон БГД шүү.

Avatar

Нэргүй 2023-06-12 192.82.74.27

Баянгол дүүргийн 20р хорооны нутаг шүү наад алтай хотхон чинь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж