Элсэлтийн ерөнхий шалгалт /ЭЕШ/ улс орон даяар эхлэхэд ердөө гурав хоног үлдээд байна. Монгол Улсын хэмжээнд өнөө жил Ерөнхий боловсролын сургуулийн арванхоёрдугаар анги төгсөгчдөөс 34117 нь ЭЕШ өгөхөөр бүртгүүлсэн. Тэдний 54 хувь буюу 18334 нь орон нутагт, 46 хувь буюу 15783 нь Улаанбаатар хотод ерөнхий боловсролын арванхоёрдугаар ангийг суралцан төгссөн юм. Мөн өнгөрсөн онд ерөнхий боловсролын сургуулиа төгссөн шалгуулагчид нэмэгдэж орж ирснээр 40 мянга орчим залуус ЭЕШ өгөх юм.
Шалгалтын хуваарийг танилцуулъя.
Зургадугаар сарын 15-нд:
- 10.00 цагт Түүх
- 14.00-15.20 цагт Англи хэл
Зургадугаар сарын 16-нд:
- 10.00-11.40 цагт хими
- 13.00-14.20 цагт Газар зүй
- 16.30-17.50 цагт Нийгэм судлал
Зургадугаар сарын 17-нд:
- 10.00-11.20 цагт Биологи
- 14.00-15.40 цагт Матемиатик
Зургадугаар сарын 18-нд:
- 10.00-11.40 цагт Физик
- 13.00-14.20 цагт Орос хэл
- 16.00-17.20 цагт Монгол хэл
Г.ХОРОЛ
Холбоотой мэдээ