"Алтай" хотхонд 13 жилийн хугацаанд нэг ч улсын сургууль бариагүй

"Алтай" хотхонд 13 жилийн хугацаанд нэг ч улсын сургууль бариагүй

"Алтай" хотхонд 13 жилийн хугацаанд нэг ч улсын сургууль бариагүй

“Алтай” хотхоны оршин суугчид хүүхдийн сургууль барих газрыг чөлөөлөхийг шаардаж өнөөдөр /2023.06.12/ жагсаал зохион байгууллаа.


Нийт 10 мянга гаруй оршин суугчтай энэ хотхонд одоог хүртэл улсын сургууль, цэцэрлэг бариагүй. Сургууль барих талбай дээр "Тайгам Алтай" ХХК өөр зориулалтын барилга, байгууламж барих гэж байгааг оршин суугчид хэлж байв.

“Алтай” хотхоны оршин суугчид “Манай хотхонд сургуулийн насны 3000 гаруй хүүхэд бий. Гэвч одоог хүртэл хотхон дотроо сургууль, цэцэрлэггүй хэвээр. Хүүхдүүд сургуульдаа явахын тулд маш их эрсдэлтэй тулгардаг. Тэдний амь насанд ч эрсдэл учрах аюул байна. Энэ хавьд машин битгий хэл явган хүн явах боломж бүрдэхгүй байна. Оршин суугчид цаашдаа ч тэмцэх болно. Хотхоны хүүхдүүдийн сурч боловсрох эрх нь бүрэн хаагдаад байна.

“Тайгам Алтай” компани олон барилга, байшин барьсан хэр нь нэг ч сургууль, цэцэрлэгийн асуудлыг шийдээгүй. Өнөөдөр 3000 гаруй хүүхдийн эрх ашиг зөрчигдөж байгаа. Энэ бол том аюул. Иймээс ч нийт оршин суугчид жагсаалд оролцож, дуу хоолойгоо хүргэж байна. "Тайгам Алтай" компанийн удирдлага, зохих шатны ажилчид энэ асуудлаа шийдэх цаг болсон. Оршин суугчидтай хамтарч, болж бүтэх талаас нь тохиролцъё гэхээр ирдэггүй. Манай хорооны дарга ч удаа дараа тус компанийн захиралтай уулзаж байсан юм билээ. Гэвч асуудлыг огт хүлээж авдаггүй. Цаашдаа оршин суугчдын асуудлыг авч хэлэлцэж, шийдвэрлэхгүй байвал дахин энэ хотхонд ямар ч барилга бариулахгүй. Оршин суугчид тэмцэх болно" гэлээ.

"АЛТАЙ" ХОТХОНЫ СУРГУУЛИЙН НАСНЫ 3000 ГАРУЙ ХҮҮХЭД ХОХИРЧ БАЙНА "

“Алтай” хотхоны оршин суугч сурагч “Гэрээс сургууль явах зам хол санагддаг. Сургуульд орсноосоо хойш алхаж явъя гэж боддог ч хол дээрээс нь түгжрэл, машин их учраас алхах нь аюултай санагддаг. Эцэг эх маань завгүй байдаг учраас заавал нэг нь ажлаа тасалж байж хүргэж өгдөг. Хотхон дотроо сургуультай болчихвол аюулгүй бас хичээлээсээ хоцрохгүй, эцэг эхдээ төвөг удахгүй. Барилга зөндөө байна. Өөр дахиж барилга баримааргүй байна. Энд сургууль бариад өг гэж хэлмээр байна” гэв.

Хан-Уул дүүргийн гуравдугаар хорооны Засаг дарга "Манай хороонд улсын сургууль байхгүй. Хувийн хоёр сургуультай бөгөөд төлбөр нь өндөр.

Үүний нэг нь 4.5 сая төгрөг, нөгөөх нь 5.5 сая төгрөгийн төлбөртэй. Хотхон дотор сургуульгүйгээс болоод яах аргагүй бага сургуулийнхаа хүүхдүүдийг эцэг эхчүүд өндөр төлбөртэй ч гэсэн өгөхөөс өөр аргагүй байдаг. "Алтай" хотхон ашиглалтад ороод 13 жил болж байна. Энэ хугацаанд улсын сургууль баригдаагүй" гэдгийг хэллээ.

БШУ-ны дэд сайд Г.Ганбаяр “Сүүлийн үед баригдсан хотхон хорооллуудын дотор хамгийн гол тулгамдаж буй асуудал нь сургууль, цэцэрлэгийн асуудал байна. Байшин барилга дотор хүүхэд амьдрахгүй юм шиг хэтэрхий чигжиж барьчхаад бусдад худалдан борлуулчихсан. Боловсролын төр захиргааны байгууллага, боловсролын сайд газрын асуудалд хуулийн хүрээнд оролцох эрх мэдэл байхгүй. Эхний ээлжид гурван ээлжээс гарах хөтөлбөрийн хүрээнд бага сургуулийг түрээсэлж тус асуудлыг шийдэх ажил хийж байна. Улсын төсвөөр тухайн газар сургууль цэцэрлэг барихаар төсөвлөсөн байхад газрын асуудлаас болж гацчихдаг. Энэ хот, дүүргийн удирдлагуудын ажил. Газраа чөлөөлөөд өгчихвөл улсын төсвөөс сургууль цэцэрлэг барих эх үүсвэр байна” гэж хэллээ.

Э.Хулан

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

15 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

ZOCHIN 2023-06-12 77.205.21.17

Xotiinxon betonon shirengen dotroo bachuurch zovj baixaar xuduu nutgiin saixan agaart irj amidarsan deer shuu
Ta nar durandaa tendee baigaad baigaa biz dee
Xuduugiin surguuliud xuuxed bagatai bagsh nar ni dajgui eruul xuns idej bolno

Avatar

Харьцуулагч 2023-06-12 49.0.139.91

Мөнгөтой хүн илүү эрхтэй, тэднийг бол шийтгэхгүй, өөрхийн хашааний урдуур явах замаар зөвхөн өөрийн хүмүүсийг явуулна \Гүнбалай гм\, Хий жагсаж эрхээд эдлээд хууранбаа. Хот төлөвлөлт гэж үгүй зөвхөн мөнгөөтэй нь мэднэ. Хувь заяа юу?. Луйвар уу?

Avatar

Нэргүй 2023-06-12 165.225.111.24

Барилга барих зөвшөөрөл олгож ерөнхий төлөвлөгөөг нь батлахдаа л энэ бүх асуудлыг шийдэх байсан. Тийм журамтай байх ёстой. Одоо тэр журмыг нь маш нарийн боловсруулж батлах хэрэгтэй.

Avatar

зочин 2023-06-12 103.229.120.235

13 жил тэвчсэн бна тэвчээртэй ард түмэн шүү 13 жил хүүхдүүд холоос хичээлдээ явсан бна түгжрэл гаралгүй яахавдаа үе үеийн хотын мерүүд юу хийж байваа

Avatar

Нэргүй 2023-06-12 202.55.188.41

хохин ээ оркуудаа

Avatar

Нэргүй 2023-06-12 202.72.245.121

Алтай хотхоны тийшээ зүглэлтгүй хамгийн муухай огт зохион байгуулалтгүй хороолол. Хүүхдүүдийг нь маш их өрөвдөх юм. Хойшоо гүүр давж 73-р сургууль руу алхдаг. Эсвэл аав ээж нь хүргэнэ. Түгжрэл үүсгэнэ. Цементэн овоолго босгож байхдаа ганц сургуулийн асуудал шийдэж болноо доо нээрээ. Хүн хоорондоо зөрөх ч боломжгүй шигүү. Монголд газар мундсан биш дээ. Арай л муухай хүн чанаргүй хотын удирдлагатай юмаа бид

Avatar

зочин 2023-06-12 103.212.119.89

СҮҮЛИЙН 30 ЖИЛ НИЙСЛЭЛ БОЛ ЗҮГЭЭР Л НЭГ ЦЕМЕНТЭН ОЙ БОЛСОН ШД.
ЮҮ ЯАСАН ИЙСЭН ЦЭЦЭРЛЭГ СУРГУУЛЬ. ХҮН ЯВАХ ЗАЙ БАРАГ ҮЛДЭЭГҮЙ ДЭЭ.

Avatar

Нэргүй 2023-06-12 213.87.135.128

~~~ Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

zochin 2023-06-12 202.55.188.115

Bayanmongol bolon Hurdiin horoololuud bas baahan ulsiin gazraas barilga barij ashig hiigeed l bdag. Alga daram gazar uldeelgui huvaaj avaad surguuli ch bariulah gui baina. Huuhduudee surguulid holoos zuuh gesen ulsuud hotiig barag buheld ni tugjreej bna. Surguuli barih gazruudiig uls butsaaj avbal taarna.

Avatar

Тайгам-Алтай дийлдэхгүй дээ 2023-06-12 66.181.187.104

Тайгам Алтай дийлдэхгүй газар 10 жилийн өмнө байрнуудын м2 зөрөө гараад тухайн үеийн оршин суугчидийн өмнөөс ШӨХГ дээд шүүх хүртэл асуудалыг шийдвэрлэх гээд амжилт олоогүй санагдаж байна. Даваасүрэнгийн ард эзэн Говь-Алтайн нэг бөх байгаа түүнийг дэмждэг бас улс төрчид

Avatar

Нэргүй 2023-06-12 202.9.40.188

Үнэхээр хөл гишгэх газаргүй бетонон ширэнгэ болгосон доо.
Хүн амьдрахад туйлын хүнд боллоо.
Ийм стандартгүй барилга барих зөвшөөрөл өгдөг, хүлээж авдаг хүмүүсийг АТГ шалгахад их пм гарна даа!

Avatar

Нэргүй 2023-06-12 202.21.108.12

ТАЙГАМ АЛТАЙН ОФФИСЫН БАРИЛГА.ЗОЧИД БУУДЛУУДЫГ НУРААХ ХЭРЭГТЭЙ ДАВАРЧИХСАН БААС ВЭ..

Avatar

Нэргүй 2023-06-12 192.82.70.148

Голдоо чулуутай сургууль бариач

Avatar

зочин 2023-06-12 202.21.100.210

Юуутай хотхон үнээр бачимшдээ. Ороххиймуу гэхдээр үнээр багшралдаантай . Гарахыымуу гэхдээр давтангаар багшралдчихнаа. Үгүйээ бүр дутаамаар ш дээ. Энээ хамаг бүдүүн дарга нь яиар цусалж бардаггүй бүдүүн дарга баа

Avatar

Оноч 2023-06-12 202.5.205.7

Энэ одоо яасан шийдэгддэггүй газар юм. Хэдэн жил л байж байг аал ийм юм болох. Сургууль барихаар шүүх нь шийдлээ л гэдэг гэсэн мөртлөө л барихгүй юм. Яацан газар юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж