ХХБ-ны Хязгааргүй мөрөөдөл төсөл Дорнод аймагт хэрэгжлээ

ХХБ-ны Хязгааргүй мөрөөдөл төсөл Дорнод аймагт хэрэгжлээ

ХХБ-ны Хязгааргүй мөрөөдөл төсөл Дорнод аймагт хэрэгжлээ

Худалдаа, хөгжлийн банк 2018 оноос “Хязгааргүй мөрөөдөл” төслөө хэрэгжүүлэн ажиллаж байгаа билээ. Тус төсөл нь Монгол Улсын ирээдүй болсон хүүхэд багачуудын тав тухтай орчинд сурч, хөгжих нөхцөлийг бүрдүүлэх, эрдэм билигтэй зөв хүн болж өсөхөд нь бодит дэмжлэг үзүүлдэг.

Тэгвэл энэ удаад ХХБ-ны Дорнод салбарын түүхт 30 жилийн ойг тохиолдуулан Дорнод аймгийн Улсын тэргүүний 1-р сургуульд “Хязгааргүй  мөрөөдөл” төслөө хэрэгжүүллээ. Ингэснээр тус аймагт “Хязгааргүй  мөрөөдөл” төсөл хоёр дахь удаагаа хэрэгжиж байгаа юм. Өмнө нь 2018 онд Шинэ хөгжил сургууль дээр төсөл хэрэгжсэн. Ийнхүү Дорнод аймгийн 3500 гаруй хүүхэд багачууд, 300 орчим багш сурган хүмүүжүүлэгчдийн мэдлэг боловсролд ХХБ оюуны хөрөнгө оруулалт хийлээ.

Бид цаашид ч нийгмийн хариуцлагын хүрээнд Хязгааргүй Мөрөөдөл төслөөрөө дамжуулан Монголын ирээдүй болсон хүүхэд, залуусыг эрх тэгш сурч боловсрох боломжоор дэмжих болно.

ХУДАЛДАА ХӨГЖЛИЙН БАНК

ХӨГЖИЛД ХАМТДАА

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж