Бошинзтой бодлого…

Бошинзтой бодлого…

-Эрчүүд эхнэртээ, охиддоо, ээждээ, эмээдээ, улсдаа хайртай. Харин улстөрчдөд хайргүй-

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “Эмэгтэйчүүдийн квот 30 хувь байх нь хангалттай, үүнээс илүү болговол жижиг намуудад нэр дэвшүүлэх эмэгтэй олон байж чадах уу” гэж хүний намын хүүнүүдэд санаа зовонгоо “Ер нь эмэгтэйчүүдийн квот биш л дээ. Нэг хүйсийн квот юм. Нөгөө талаас нэг боломж гарч байгаа нь жагсаалтаар нэр дэвшигчдийг бичихдээ 1:1 гэх харьцаагаар бичнэ. Жишээ нь, МАН жагсаалтаас 16 суудал авлаа гэхэд 8 нь эмэгтэй байх юм” хэмээн хүйсийн хувьд энэ тэнцүү гишүүдтэй болох гэж буй талаар тайлбарлав. Энэ санаа бүтвэл дараагийн парламент айл гэрдэж тоглосон ч асуудал гарахгүй нь. Дарга хэлснээр, дэлхийн дундаж нь 40 хувь байгаа бөгөөд тэр түүн рүү бид тэмүүлэн буй ажээ. Өнгөрсөн долоо хоногийн УИХ-ын чуулганаар Сонгуулийн тухай хуулийн төслийг хэлэлцэхэд, эмэгтэйчүүдийн квотыг бүр 40 хувь болгох санал дэмжигджээ. Энэхүү саналыг УИХ-ын дарга Г.Занданшатараас эхлээд “түгжрэлийн”сайд Ж.Сүхбаатар, эрх баригчдад шадарлагч УИХ-ын гишүүн Т.Доржханд нар зүтгүүлсэн билээ. Харин өнөөдөр танилцуулснаар бүлгийн шийдвэр “Эмэгтэйчүүдийн квотыг 30 хувиар байлгахыг дэмжсэн” аж. Их хуралд эзлэх хувиа эмэгтэйчүүдэд алдах вий гэсэн болгоомжлол зарим гишүүдэд бодитоор байгаа төдийгүй МАН-ын бүдүүн бүлэг 40 гэж давруулахгүй нь. Харин эмэгтэй гишүүд хоосон алгаа ташаад суусангүй. УИХ-ын дэд дарга хүйсийн давуу байдлаа ашиглан хүчирхийлэгч Засаг даргатай хариуцлага тооцохыг шаардан мэдээлэл хийв. Эмэгтэй гишүүд ч эрвийх дэрвийхээрээ энэ үйлсэд өөрийн хувь сонирхлоор хандаж байна. Сошиал ертөнцөд даргын хүчирхийлэлд өртөөгүй эмэгтэй хүн тун чиг ховрыг батлахыг хичээн нийт эмэгтэйчүүдийн нэр төрд халдсан давалгаа үүсчээ.

Тэд өрх толгойлсон эмэгтэйчүүдийн эзлэх хувь нийгэмд өссөөр байгааг өдөр болгон сануулж байна. Үнэн.

Жендерчид төдийгөөс өдий хүртэл үүнийг хамгийн их ярьж ирсэн. Ингэх тоолонд эрчүүдийг ямар нэгэн байдлаар үгүйсгэж, эмэгтэйчүүдийг дөвийлгөх нь өөр олон олон асуудлыг бий болгожээ. Бусдыг дээрэлхэж, доромжилж, биед нь халдаж болохгүй гэхийн оронд охидыг зодож болохгүй гэх болгоомжлол яван явсаар өнөөдөр хөвгүүд өөрийгөө илэрхийлэх чадваргүй, охидод зодуулдаггүй юмаа гэхэд тоншуулсаар өсдөг болов. Байнга тэгш эрх ярьж, хүйсийн тэгш байдлыг тунхаглаж асан өмнө нийгмийн 70 жилд эмэгтэйчүүдийн боловсролд нэн анхаарч ирсэн бөгөөд доорх статистикаар хэрхэн үр дүнд хүрсэн нь харагдана.

  • 1940 онд их дээд сургуулийн оюутны 38 хувь нь эмэгтэйчүүд болсон.
  • 1980 онд их дээд сургуулийн оюутны 56.4 хувь нь эмэгтэйчүүд болж өсчээ.
  • 1965 онд хүний их эмч нарын 42.2 хувь нь эмэгтэйчүүд байв.
  • 1980 онд хүний их эмч нарын 61.2 хувь нь эмэгтэйчүүд болж өссөн.
  • 2020 оны байдлаар их, дээд сургуульд төгсөгчдийн 60 илүү хувийг эмэгтэйчүүд эзэлж байна.

Энэ тоон үзүүлэлт энэ онд өссөнөөс биш буураагүй. Монголд нам болгоны дэргэд эмэгтэйчүүдийн холбоод бий. Дээр нь тэдэнд чиглэсэн хэдэн арваар тоологдох ТББ бий. Монголын эмэгтэйчүүдийн холбоо гэж бас бий. Тэдний зорилго нь эмэгтэйчүүдийн эрх ашгийг хамгаалах гэж цагаан дээр хараар бичдэг үнэндээ өөр зүйлд зорьдог нь эрх нь зөрчигдсөн эмэгтэйчүүдийн үзүүлэлтээс харж болно. Харин тэрхүү холбоод өөрсдийн нийгэмд эзлэх байр сууриа батжуулахыг санаархагчдын улстөрд гарах шат л болж байна. Тэдэнд эмэгтэйчүүдийн асуудал байх тусам “ашигтай” ч вм шиг.

Юм л бол “дэлхий, дэлхийн улс орнууд, чиг хандлага” гэхчилэн тэд ярьдаг. Гэтэл тэр тоолныг нь том зургаар нь харвал гэр бүлийн нандин харилцааг үгүйсгэх хандлага санаатай болон санаандгүйгээр илэрдэг. Жендер судлалын шинжлэх ухаанаар хэдэн арваар тоологдох хүйс буйг тогтоосон гэдэг.  Тэрхүү хүйс бүрт тэгш байдлыг олгох ёстой. Гэтэл хүн төрөлхтний хэдэн мянганы турш мөрдлөг болгож ирсэн оршихуйн сэтгэлгээгээр бол эр, эм гэсэн хоёрхон л хүйс буй. Тиймээс монголчууд гэр бүлийн эр, эм хоёрыг өргөө гэрийн хос баганатай зүйрлэдэг. Эр ,эм гээч хүний оршихуйн үндэс болохоор тэр. Орчлон хорвоод өдөр шөнө ээлжилж, эр эм, халуун хүйтэн, нар сар, жаргал зовлон, хайр харуусал, дайн ба энх, давс чихэр, хар цагаан холилдон ордог. Харин саармаг, саарал бүхэн аливаа зүйлийн зохист харьцааг улам л алдагдуулдаг нь жам. Монголчууд өөх ч биш, булчирхай ч биш, авч ч болохгүй хаяж ч болохгүй гэлцдэг.

Өнөөдөр хүйсийн тэнцвэр нэрээр бүхний хүчээр хуульчлах нь өөрөө өрөөсгөл ойлголт. Эмэгтэйчүүд парламентад сонгогдвол авлига, хүнд суртал багасна гэх үлгэрт өнөөдөр хүүхэд ч итгэхгүй л болов уу.

Учир нь өнөөгийн луйвар хийгээд буй улстөрчид ижил хүйстэн байсангүй.

Асуудал хүнд биш, тогтолцоонд буй талаар бид их ярьдаг. Харин тогтолцоо гажуудал нь хүйсэнд байгаагүй нь лавтай?

Монголыг эр, эм хүйсээр л танцуулах шаардлага бидэн бий юу? Өнөөдөр эцгийн гэхээсээ илүүтэй эхийн эрхт ёс Монголд илүү үйлчилдэг. Эхнэрээсээ асуудаггүй нөхрөөс асуудаг нь нийгэмд жин дарах болов уу? Эсрэг талд нь хүчирхийлэгчээс илүү хүндэлж, хайрладаг нь жин дарна. Эмэгтэйчүүдийн хувьд ч ялгаагүй. Энэ хоёр эсрэгцүүлэх нь угаасаа утгагүй зүйл биш гэж үү?

Марксистуудынн онилсон бай тэгш байдал байв. Өнөөдөр бөмбөцгөөрөө эрчүүдийг үгүйсгэх үзэлд автжээ. Үр дүнд нь, эрчүүдийн загварын болоод, бэлгийн чиг хандлага ч өөрчлөгдөж байгаа урлаг соёл, бүх зүйлээс харж болно. Эрчүүд улам бүр эмэгтэйлэг болж, эмэгтэйчүүд эршүүд болон хувирч байна. Байгалиас өгөгдсөн өгөгдлийг үгүйсгэх нь хүний оршихуй руу дайрснаас өөрцгүй…

Улс төрийн салбарт төрийг удирдахад олон түмнийг аль болох өргөнөөр татан оролцуулах, сонгуулийн системийг улам боловсронгуй болгох, олон нийтийн байгууллагын нэмэгдүүлэн дээшлүүлэх, ардчиллыг гүнзгийрүүлэх замаар ард түмний өөрөө удирдах социалист ёсыг дэлгэрүүлэх нь нэн чухал гэж Ленин багш үзэж байв. Яг л түүний хэлсэн замаар бид явж байна.

Өнөөдөр эрчүүдийн ёс зүй, боловсрол хэрхэн доройтсоныг бид УИХ-ын чуулганы хэрүүлээс хангалттай харж болох билээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
4
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

20 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-06-12 101.113.154.61

Эмэгтэй гишүүдийн батлуулж байгаа хууль энэ тэр нь үнэн өрөвдөлтэй байдаг нь үнэн л дээ. Түмпэн шанага өнөө маргаашнаас хэтрэхгүй. Эрчүүд нь ч ялгаагүй малан дуракууд

Avatar

Нэргүй 2023-06-12 213.87.135.128

! Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

s*** s*** 2023-06-12 103.26.195.98

Ene ongo todruulsan gunyanud bugd hulgaich nar. Ter Seoul onoroo, undarmaa, adyasuren geed erchuudeese iluu idnu gehes dutahgui shunalnud shu. TOriin erhiig shunal n dendsen em suvtnuudees hol bailgah heregtei. Yun kvot ter kvotooroo ajlaa huvaaj hiij chadahgui hevtej baij.

Avatar

Нэргүй 2023-06-12 192.82.81.46

Эрчүүд хэтэрхий их хор хутгадаг. Хүйсийн харьцаа тэнцвэртэй байж байж л олон зүйл зөв тал руугаа явах байх. Чадварлаг залуухан эмэгтэйчүүд олон байна. Хуучин хэд нь хэрэг алгаа. Дуу нь гарах ч үгүй л юм байна

Avatar

зочин 2023-06-12 203.91.115.47

МАН-ын ДАРГАА та манай намын том цүнх баригчид, тэндэрийн ЛУЙВАРЧИД, концэссын хулгайч, ЖАРГАЛАНТЫН АМАНД 20 хаусыг нүүрсний олон зуун тэрбум мөнгөөр угааж та нарт пялдагадаж явдаг ХАНДЖАВЫН БАТЖАРГАЛЫГ эрүүгийн цагдаа, АТГ -аар шалгуулаач. МАНАЙ нам ингэж л авилгач, ЛУЙВАРЧИД, хулгайчуудаас салж, хөрөнгийн хурааж, шударга шүүхээр оруулж ШОРОНД явуулах ёстой.

Avatar

Зочин 2023-06-12 64.119.25.231

Иргэдийг үндэс угсаа , яс хүйс, хөрөнгө зиндаагаар ялгаварлан гадуурхагчид бол ардчилагч гэх луйварчид. Тэр барууны шуналуудаа идэгдсэн хөрөнгөтнүүдээ яг дуурайсан хулгайчууд. Та нар яаж ч доромжлоод эмэгтэйчүүдийн эрхийг манайд хязгаарлаж чадахгүй

Avatar

Нэргүй 2023-06-12 103.254.123.149

эмс дураараа дургиж байгаа

Avatar

Зочин 2023-06-12 66.181.161.201

их хуралд сонгогдсон эрчүүдийн ард бас эмэгтэйчүүд байгаа тийм болохоор жендерийн асуудалд эмэгтэйчүүд тэртэй тэргүй давуу байна харин сонгогдсон эмэгтэй хүний ард буй нөхрүүд эмсийн ажилд оролцохгүйдээ

Avatar

mnbvc 2023-06-12 176.66.87.78

Ямаан толгой ямбанд багтахгүй янтгар хатан зарга шүүхгүй гэдэг, г*** лэйсби ижил хүйстэнгүүдийг хуулиар хоригол….

Avatar

Зочин 2023-06-12 43.242.243.134

олон эмэгтэйчүүд байгаа газар хов хэрүүл тасардаггүй, нэг их сайхан болчино гэж бодохгүй байна. дух Цэцэг, гахай Нара, дуучин Эрдэнэтунгалаг, элийрэгч Уянга, цэнхэр үст Цэрэн, шар Уянга , харь гариг ийн Оюунгэрэл гээд 9 жорын харүүлч авгай нар орж ирж, хэрүүл буцлана. яанаа

Avatar

Зочин 2023-06-12 64.119.25.231

УИХ-д хэнийг дэвшүүлэхээ намууд, хэнийг сонгохоо иргэд эрх биш мэднэ. Малууд биш, Бүү бас. Квот тогтоох асуудлыг хэн нэгэн зүгээр санаачлаад буй болгосон юм биш. Үндэслэл шаардлага нь нотлогдсон зүйл

Avatar

Нэргүй 2023-06-12 202.9.40.38

Ард түмнийх нь байгаа царай ш дээ! ийм хачин боловсролгүй чадваргүй эмэгтэйчүүд мянга байгаад хэрэггүй! Чадлаараа эр ч бай, эм ч бай гардаг болвол зүгээр юун жендер балай юм

Avatar

Зочин 2023-06-12 64.119.25.231

Эмэгтэйчүүдийн квотыг 30 болгох нь зөв. Туйлширсан асуудал биш. Эмэгтэйчүүдийн эрхийн төлөө санаа тавьж буй нь зөв .УИХ-ын үйл ажиллагаанд эмэгтэйчүүд зохих хэмжээгээр оролцох ёстой.Юм л бол УИХ-д сонгогдсопн эмэгтэйчүүдийг элдвээр гүтгэж доромжилж нэр төрийг нь гутаахыг оролддогоо хэвлэлүүд болих хэрэгтэй.

Avatar

Зочин 2023-06-12 202.9.46.175

Нэгэнт жэндерийн эрх тэгш байдалыг хэнгэх гэж байгаа бол нийт их сургуулийн эрэгтэй оюутны тоог 60% болгох. Бүх хувийн болон төрийн байгууллагад ажилж буй бүх ажилтаны эрэгтэй хүний оролцоог адилхан 60% болго. Тэгвэл жэндерийн тэгш байдал хангагдана.

Avatar

Нэргүй 2023-06-12 103.229.123.204

shaagaad bgaarai baruunii hunii erh gegch zevsegiin gar hul , naad hunii erh chin jinhen hunii erh bish shuu , zevseg shuu , naad baruun chin huniig boolchidlog baihad mongolchuud yaduuj huniig boolchildoggui bailaa mal ni hurtel erh chuluutei belchdeg bsan shuu mal min , naad hunii erh gegch tehnoloyg chin uls orniin togdvorgui bolgohiin tuld ger buliin uimuul gesen ar talin narin bodlogotoi baidag shuu !!!!!!!!!!!!!!!!!!!!!!

Avatar

Заагч 2023-06-12 59.153.85.98

УИХ бол эмсийн хvрээлэн биш.

Avatar

Нэргүй 2023-06-12 66.181.180.28

1940 онд Монголд ямар элэнцгий нь их дээд сургууль байсым бэ ?!

Avatar

Нэргүй 2023-06-12 64.119.20.207

Эргүүтээд хүүхнүүдийн жендер ч гэж дээ тэнэг юмнууд хийгээд эр эмгүй аль чадах нь нэр дэвшээд гарна биз. 40 авгай байх ёстой гээд бүрдүүлэх гэж тэнэгтэн биз

Avatar

Зочин 2023-06-12 66.181.161.201

нөгөө 60н чавганцын үлгэр болох бусуу

Avatar

Нэргүй 2023-06-12 202.131.225.197

hahahahahahahaha

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж