“Ногоон санхүүжилт-Олон улсын чуулган” болно

“Ногоон санхүүжилт-Олон улсын чуулган” болно

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Ногоон санхүүжилт-Олон улсын чуулган” хоёр дахь жилдээ зохион байгуулагдах гэж байна. Энэхүү чуулган нь тогтвортой, ногоон санхүүжилтийн чиглэлээр бүс нутаг төдийгүй Олон улсын хэмжээнд хамтын ажиллагааг өргөжүүлж, харилцан ойлголцлыг бэхжүүлэх, ногоон санхүүжилтийг нэмэгдүүлэх, тогтолцоог сайжруулах, бодлого арга хэмжээгээ харилцан уялдуулах зорилготой.

Энэ жилийн чуулганы үеэр буюу 2023 оны зургадугаар сарын 13-16-ны өдрүүдэд “Тогтвортой санхүүгийн долоо хоног-2023 (ТоС долоо хоног)” Олон улсын манлайллын хөтөлбөр, өндөр түвшний бодлогын хэлэлцүүлэг болох юм.

Мөн чуулганаар:

  • Ногоон санхүүжилтийг эрчимжүүлэхэд шаардлагатай институтийн чадавхыг сайжруулах
  • Ногоон хөгжлийг эрчимжүүлэхэд эдийн засгийн салбаруудын уялдаа холбоо, үүрэг оролцоо, хариуцлагыг нэмэгдүүлэх,
  • Тогтвортой санхүүжилтийн өнөөгийн байдал, Олон улсын хандлага, стандарт, шинэ арга хэрэгслүүд, дэвшилтэт технологи, инновац
  • Ногоон хөдөө аж ахуйн салбар, эрчим хүчний хэмнэлттэй барилгын салбар зэрэг тулгамдсан асуудлыг хөндөн ярилцана.

Монгол Улсын хувьд ногоон хөгжлийг дэмжих зорилгоор “Үндэсний тодорхойлсон хувь нэмэр”-ээ хэрэгжүүлэхэд 11.5 тэрбум ам.доллар шаардагдах урьдчилсан тооцоолол гарсан. Энэ хүрээнд жил бүр ДНБ-ий нэгээс багагүй хувьтай тэнцэх хэмжээний төсөв, хөрөнгийг уур амьсгалын өөрчлөлт, цөлжилтийн эсрэг тэмцэхэд зарцуулж байхаар зорин ажиллаж байгаа аж.

Мөн хувийн хэвшлийн байгууллагууд тогтвортой санхүүжилтийг нэмэгдүүлэх чиглэлээр сүүлийн жилүүдэд идэвхтэй ажиллаж байгаа юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж