Моди "хар мөнгө"-ний эсрэг тэмцлээсээ ухрав

Моди "хар мөнгө"-ний эсрэг тэмцлээсээ ухрав

Моди "хар мөнгө"-ний эсрэг тэмцлээсээ ухрав

Энэтхэгийн санхүүгийн системд 500, 1000 рупийн мөнгөн дэвсгэрт давамгайлж байх үед 2016 онд гүйлгээнд гаргасан 2000 рупийн мөнгөн тэмдэгт одоо зах зээлээс хасагджээ. Энэ удаагийн ДЭЛХИЙН ЭДИЙН ЗАСАГ буландаа богино хугацаанд гүйлгээнд хэрэглэгдээд хасагдсан 2000 рупийн тухай онцолж байна. 


Энэтхэгийн нөөцийн банкнаас өнгөрсөн тавдугаар сарын 19-нд гаргасан мэдэгдэлд,  тус ​​улсын хамгийн өндөр дүнтэй мөнгөн тэмдэгт болох 2000 рупийн дэвсгэртийг (өнөөдрийн ханшаар 24.27 ам.долларын үнэтэй) гүйлгээнээс хассанаа зарлав. Анх 2016 онд Ерөнхий сайд Нарендра Моди болон засгийн газрын бусад албан тушаалтнууд 2000 рупийг танилцуулж мэдэгдэл хийж байсантай харьцуулбал мөнгөн дэвсгэртийг эргүүлэн татах үйл явдал сүр дуулиан багатай болжээ.  Хэдийгээр Энэтхэгийн нөөцийн банкнаас 2000 рупийг гүйлгээнээс татах шийдвэрийг гаргасан ч хууль ёсны мөнгөн тэмдэгт хэвээр байх аж. Тус банкнаас мэдээлэхдээ, ирэх есдүгээр сарын 30-ны дотор уг дэвсгэртүүдийг банкинд солиулахыг олон нийтэд уриалсан ч хүмүүс эцсийн хугацаа дууссан ч эдгээр үнэт цаасаар гүйлгээгээ үргэлжлүүлэх боломжтой. Харин банкууд шинээр 2000 рупийн  дэвсгэрт хэвлэхгүй.

Хэдийгээр 2000 рупийн мөнгөн дэвсгэртийг эргүүлэн татах үйл явц аажмаар явагдаж байгаа ч банкны мэдэгдлийн дараа олон мянган хүн мөнгөн дэвсгэртийг солихын тулд банкуудын гадаа дараалал үүсгэжээ.

Энэ нь 2016 онд Модийн хийсэн мэдэгдлийн дараа үүссэн үймээн, самуунтай төстэй байна. Моди 2016 оны арваннэгдүгээр сарын 8-ны шөнө телевизээр үг хэлэхдээ, 500 ба 1000 рупийн мөнгөн дэвсгэртүүдийг гүйлгээнээс татах шийдвэр гаргасан. Гэнэтийн шийдвэрээ тэрбээр терроризмыг санхүүжүүлэх хэрэгсэлтэй холбон тайлбарласан. Энэтхэгт олон хүн хайртай дотны хүнээ терроризмын улмаас алдсан учраас тэдний зүрхэнд терроризм гэх үг айдсыг төрүүлдэг. Моди хэлэхдээ хил дамнан терроризмын бүлгүүд хуурамч мөнгөн тэмдэгтийг өргөнөөр ашиглаж байгааг онцлоод ихэвчлэн 500, 1000 рупийн тэмдэгтийг ашигладаг болохыг тайлбарлажээ. 

Тиймээс эдгээр мөнгөн тэмдэгтийг гүйлгээнээс эргүүлэн татах нь "хар мөнгө"-ийг үгүй хийх оролдлого гэсэн юм. Улмаар 2000 рупийн мөнгөн тэмдэгт нь Модийн "терроризм", "хар мөнгө"-ний эсрэг тэмцлийн бэлгэ тэмдэг болжээ.

Хамгийн өндөр үнэтэй хоёр мөнгөн тэмдэгт хэрэглэгдэхгүй болсон тул тухайн үед гүйлгээнд байсан нийт мөнгөн дэвсгэртийн 86 хувь нь нэг шөнийн дотор "хог" цаас болсон. Эдгээр мөнгөн тэмдэгтийг тусгай таних тэмдгийн дагуу банкинд солиулах боломжтой байв. Тиймээс маргааш өглөө нь банкуудын гадаа урт дараалал үүсчээ. Энэ үед хэвлэл мэдээллийн хэрэгсэл, олон нийтийн мэдээллийн хэрэгслийн платформууд, засгийн газрын талын хэвлэл мэдээллийн байгууллагууд, сэтгүүлчид шинэ 2,000 рупийн дэвсгэрт нь нано-GPS микрочиптэй байх бөгөөд засгийн газраас тэднийг хянах боломжтой болно гэж мэдээлж эхэлсэн нь үймээнийг өдөөсөн байна. Энэтхэгийн нөөцийн банкнаас уг мэдээллийг дараа нь  няцаасан.

Сөрөг хүчний олон нам Модиг өөрийн хүсэл сонирхол, үндэслэлгүй шийдвэрээрээ ард түмнийг ойлгомжгүй байдалд оруулсан гэж шүүмжилсэн. Мөн энэ шийдвэр нь далд санаатай гэж хардсан. Тухайлбал, Конгрессын удирдагч Рахул Ганди “Энэтхэгийн хөрвөх чадвартай бэлэн мөнгөөр ​​амьдардаг албан бус салбарыг зориудаар хохироож, олсон ашгаа цөөн хэдэн том корпорациудад шилжүүлэх зорилготой" гэж мэдэгдэж байв. Тэгвэл Модигийн засгийн газар данс тооцоогүй мөнгийг илрүүлж, хуурамч мөнгөн дэвсгэртийг устгах замаар терроризмын санхүүжилтийг зогсоож, бэлэн мөнгөөр ​​гүйлгээг багасгах гэсэн гурван зорилгодоо хүрч чадсан уу?

Мэдэгдээс хойш долоо хоногийн дараа Ерөнхий прокурор Мукул Рохтаги Дээд шүүхэд хэлэхдээ, гүйлгээнд байгаа 17 их наяд рупийн 17-23 хувь буюу 3-4 их наяд рупи банкинд эргэж ирээгүй бөгөөд үүнийг санхүүгийн системд байгаа "хар мөнгө" гэж тооцоолсон гэж мэдэгдсэн. Гэхдээ 2017 оны зургадугаар сар гэхэд эргүүлэн татсан хоёр мөнгөн тэмдэгтийн 99 хувь нь буцаж банкиндаа ирсэн байна. Дараа нь бүр илүү их мөнгийг солиулсан байна. Модигийн засгийн газрын тооцоолсны эсрэгээр “хар мөнгө” цуглуулагчид дэвсгэртээ “цагаан” болгож чаджээ.

2000 рупийн нэрлэсэн үнэ бүхий хуурамч мөнгөн тэмдэгтийн хувьд эдгээр дэвсгэртүүд 2017 оны хоёрдугаар сараас зах зээлд орж эхэлсэн. 2019 он гэхэд олдсон бүх хуурамч мөнгөн дэвсгэртүүдээс 2000 рупигийн мөнгөн дэвсгэртүүд хамгийн их тоотой байсан. Энэ нь мөнгөн тэмдэгтийн шинэ багцыг дуурайсан нийлүүлэлт нь нэг жилийн дотор улс орны янз бүрийн хэсэгт тархсан тул хуурамч мөнгөн тэмдэгтийн сүлжээг таслан зогсоох оролдлого нь үр дүнгүй болохыг харуулсан. Дижитал эдийн засгийг хурдасгах тухайд гэвэл бэлэн мөнгө олдохгүй байснаас иргэдийн зарим хэсэг нь цахим гүйлгээнд хүчээр оржээ. 

Гэхдээ мөнгөн тэмдэгтийг гүйлгээнээс эргүүлэн татах 2016 оны шийдвэр маш их зардал гаргасан. Олон арван хүмүүс мөнгөн тэмдэгтээ солих гэж бухимдаж "үхэх шахсан". Шинэ дэвсгэрт хэвлэхэд улсын санд 485.8 сая ам.доллар нэмж зарцуулжээ. 2016 онд  Энэтхэгийн эдийн засгийг хянах төвөөс мэдээлснээр уг шийдэр нь Энэтхэгийн нөөцийн банк болон улсын санд 2.03 тэрбум ам.долларын хохирол учруулсан гэж тооцоолжээ. Нэмж дурдахад энэ нь эдийн засгийн өсөлтөд сөргөөр нөлөөлж, бичил, жижиг, дунд үйлдвэрийн салбарыг донсолгож, ойролцоогоор 5 сая ажлын байрыг үгүй хийсэн байна.

Харин энэ удаа 2000 рупийг эргүүлэн татах өмнөх шиг их хохирол учруулахгүй гэж мэдэгджээ. Тодруулбал, одоо гүйлгээнд байгаа 2000 рупийн дэвсгэртийн эзлэх хувь Энэтхэгийн нийт мөнгөн дэвсгэртийн дөнгөж 10.8 хувийг эзэлж байна. Мөн 2000 рупийн дэвсгэрт хууль ёсны төлбөрийн хэрэгсэл хэвээр байх болно.

ЭХ СУРВАЛЖ: THE DIPLOMAT

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-06-13 213.87.149.236

>>>> Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Нэргүй 2023-06-13 172.56.105.238

Ene mayagaaraa rupee hezeech dollar iin noyorholiig zogsoohgui. RUBL rand real bugd jorlongiin tsaas

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж