АН: Сонгуулийн өмнөх хий хоосон шоу хийж байна

АН: Сонгуулийн өмнөх хий хоосон шоу хийж байна

АН: Сонгуулийн өмнөх хий хоосон шоу хийж байна

УИХ дахь Ардчилсан намын бүлгээс өнөөдөр /2023.06.12/ мэдээлэл хийлээ.


Ардчилсан намын бүлгийн дарга О.Цогтгэрэл:

-Сүүлийн үед бизнес эрхлэгчид рүү дайрдаг хандлага маш их болж байна. Тэр тусмаа зах зээлийн эдийн засаг гэдэг чинь зээл, хөрөнгө оруулалт дээр тулгуурладаг. Хууль ном журмын дагуу зээл авч, төлөөд явж байгаа нэгнээ хавтгайруулж, нийгмээрээ буруутгаж байна. Энэ асуудалд тал талын байр суурьтай хандах нь зүйтэй. Боловсролын зээлийн сангийн асуудалд тухайн үеийн зээлийн журам нь ямар байсан юм бэ. Л.Гантөмөр даргын хүүхэд нь шаардлага хангаад зээл авсан гэдэг мэдээлэлтэй  байгаа. Ер нь сөрөг хүчнээ намнаж, харлуулдаг болж. Нэг хэвлэлд Ардчилсан намын даргын суудалд бурхан байсан ч харлуулдаг гэсэн нийтлэл бичсэн байсан. Энэ бол өнөөдрийн улс төрийн нөхцөл байдал. Эрх баригчид өнгөрсөн жил халамжаас хөдөлмөрт шилжинэ гэж байсан. Бид ч гэсэн үүнийг зөв зүйтэй гэж дэмжиж байсан.

Гэтэл бага багаар дуу нь суларсаар байгаад тэр үг бүрмөсөн алга боллоо. Баялаг бүтээж бий болгоогүй, түр зуурын эдийн засгийн өсөлтөөр бий болсон мөнгийг үрэн таран хийж байна. Хий хоосон тооцоолол дээр сонгуулийн өмнөх шоу хийж байгаад болгоомжтой хандаж байна.

Үнэхээр цалин тэтгэвэр нэмэх шаардлагатай юу гэвэл тийм. Яагаад гэвэл бид одоо 150 ам.долларын цалин, тэтгэвэртэй улс болоод байна. Гэтэл үүний цаана ердийн бизнес эрхэлж буй 700 мянган иргэн байна. Үүнд ямар хөшүүрэг хийх вэ. Халамжаас хөдөлмөр рүү шилжих хавсарсан бодлогын шийдэл байхгүй байна. Том дүнгээр халамжийн сан л нэмэгдэж байна. Улсын төсвийн ДНБ-д эзэлж буй харьцаа түүхэн дээд хэмжээ рүү ойртож байна. Бараг 40-өөд хувь руу ойртсон. Данхар төр рүү шилжиж буй нөхцөл байдал руу явж байна" гэв.

"АРД ТҮМНИЙ ХАЛААСНААС ХУЛГАЙЛСАН МӨНГӨӨ БУЦААЖ ӨГӨХ ГЭЖ БАЙНА"

УИХ-ын гишүүн Н.Ганибал:

-Ардчилсан намын гишүүд сая нэгдсэн байр сууриа ярилцлаа. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ гэдэг хүн авлигатай тэмцэж, түүнээсээ орлого олж байгаа юм шиг ярьж байна. Тэр мөнгөөрөө цалин тэтгэвэр нэмнэ гэнэ. Энэ бол худлаа. Олон улсын зах зээл дээр коксжсон нүүрсний үнэ унасан. Тэр 180 ам.доллараар хил дээр зарах чадамжгүй боллоо. Засгийн газар цалин тэтгэврий нэмэхдээ хөнжлийнхөө хэрээр хөлөө жийж нэмэх ёстой байсан. Ирээдүйд олохгүй орлогоор цалин, тэтгэврийг нэмэх гээд байна. Гурван жил дараалан инфляци 10-аас дээш хувьтай байх энэ цаг хугацаанд яагаад төсөв ярихдаа цалин, тэтгэврийн зөв хуваарилалтыг хийгээгүй юм бэ. Биднийг хэлэхээр тоохгүй. Сонгууль дөхөөд ирэхээр бид цалин, тэтгэвэр нэмж байна гэх юм. Ард түмний халааснаас хулгайлсан мөнгөө буцааж өгөх гэж байна. Өнөөдөр 14 их наяд төгрөг иргэдийн халааснаас алдагдсан. Өнөөдөр үүнээс 1.8 их наяд төгрөгийг л нөхөж өгөх гэж байна.

Бид энэ асуудлаар үргэлжилвэл эдийн засгийг аврах ямар ч боломжгүй болно. Тэр олон яам, сайд, төрийн өмчит компаниудаа татан буулгаж, цалин тэтгэврийн зөрүүг хийх ёстой.

"Г.ГАНБОЛД ГИШҮҮН 6 ЦАГ ХҮЛЭЭЛГЭЖ, ДАРГА НАРААСАА ЧИГЛЭЛ АВЧ СОНСГОЛЫГ ХОЙШЛУУЛСАН"

Мөн тэрбээр "Нүүрсний дэд хорооны гишүүний хувьд дөрөвдүгээр сарын 6-нд нүүрсний сонсголыг хийнэ гэсэн. Бидний зүгээс энэ асуудалд шинжээчийн дүгнэлттэй танилцаж, асуудлыг шийдэхийн төлөө байсан. Нийт 100 орчим хүнийг сонсгол дээр дуудаж, гэрчийн нэрсийг зарлах түр хорооны хурал дээр дарга Г.Ганболд гишүүн маань зургаан цаг хүлээлгэсэн. Сонсгол хийх өдрийн өмнөх өдөр. Тэгээд ирээд нүүрсний сонсголыг хойшлуулах санал оруулж, санал хураалгасан. Манай намаас хоёр гишүүн байсан учраас эсэргүүцсэн. Тэр цагаас хойш хуралдахгүй байна.

Тухайн үед Ерөнхий сайд, УИХ-ын дарга тэргүүтэй намынхаа дарга нар дээр байж байгаад чиглэл авч хойшлуулсан. ХҮН намын дарга Т.Доржханд бас хурал хойшлуулахыг дэмжсэн" гэсэн юм.

Цар тахлын үеийн төсвийн зарцуулалтаар нийтийн сонсгол хийх шаардлагыг УИХ-д хүргүүлж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
6
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

24 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

и. норовжав 2023-06-12 202.126.89.131

УИХ -д өөрийн төлөөлөлөө сонгуулсан улс төрийн бүх бүлэглэлүүд сонгуулийн хугацаанд улс эх ороноо хөгжүүлэх , ард түмний амжиргааг дээшлүүлэх чиглэлд тодорхой ажил хийсэн байх ёстой. Гэтэл өөрийгөө сөрөг хүчин гэж зарласан намууд чухам юу хийснээ зарлах , тайлагнах цаг болжээ. Ард түмэн төр засгаас хийж байгаа ажил бүрийг сөрж бай гэж тэднийг сонгосон баймааргүй юм. Ард түмний татвараар санхүүжсэн мөртлөө тэдний төлөө ийм идэвхигүй ажилласан УИХ-ын сөргүүдээ яах билээ.

Avatar

Нэргүй 2023-06-12 213.87.135.128

!!!!!! Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Зочин 2023-06-12 192.82.83.27

Сөрөг хүчин гэдгээ өнөөдөр гэнэт санасан бололтой. Та нар бүтэн 7 жилийн хугацаанд юу хийв. Өнгөрсөн борооны хойноос цув нөмрөх хэрэг байна уу.

Avatar

Өөр өнцгөөс харагч 2023-06-12 202.126.88.96

МАН ба АН хоёулаа нэг тэрэгний 2 дугуй энэ намууд 30 жил монгол улсын жирийн иргэдийн амьдралаар тоглож дөнгөж 2 идэхгүй хоногийн хоолтой л байлгаж энэ намуудын харъяалалтай эрхтэн дархтанууд тэсэрч хагарч үхтлээ баяжиж улс орныг дампуурлын өмнө аваачиж өр зээлэнд бариулсан. Гүйцээ одоо ард түмэн өөр гарц хайх хэрэгтэй эдгээр намуудаас 100% татгалзах хэрэгтэй

Avatar

zochin 2023-06-12 71.239.25.243

AN iin luuhaanuud hezee neg ih ard tumenseg bolchihov..Shiree sandal tamga temdeg hulgai luivaraas uur hiij buteeh chadvargui tsynh barigch zaluu ueiig bii bolgison yzartalaa luivaraar bayajsan heden luuhaanaas uur uzeed harah yum ene namd baihgui. AN iig gazariin hursunuus archij uls turiin jijig namuud niilj shine tsever ariun yos juramtai ajil heregch surug huchintei boloh heregtei.

Avatar

Нэргүй 2023-06-12 202.21.96.254

AN gej Mongol khunii esreg khumuusiin tsugluulga. AN khog s***r, MAN bol khog, Khun bol bas khog. Uur shine zaluusiin tuluulul alga gejuu?????

Avatar

Нэргүй 2023-06-12 192.82.77.29

ЭНЭ МЭДРЭЛИЙГ ЯАХ ВЭ

Avatar

Zochin 2023-06-12 202.21.111.170

Гантөмөр, үе, үеийн боловсролын сайдуутай адил сургалтын зээл олгосон түүнд буруу байхгүй. Мөн Гантөмөрийн охин бусдын адил зээл авсан, эргээд төлсөн үүнд ч буруу байхгүй. Харин Гантөмөрийн охины авир, үйлдэл нь аавыгаа алж байгаа нь бусдад сургамж юм даа. Үр хүүхдээ залж чадаагүй хүн, олон хүнийг нэгдэл "нам" удирдах нь зохисгүй.

Avatar

Зочин 2023-06-12 202.126.90.19

Гантөмөр зээлээ төлчихсөн шүү.Харин 10% Даваасүрэн зарах сайтад өгсөн ярилцлагадаа манай хүүхэд олимпиадаас хүрэл медаль авсан учир би зээл төлөхгүй гэв.Нийт 141.000 $ .Үүнд хүүхдийнхэн нь өдөр дутамын хэрэглээ тус зээлээд орчихсон байгаа юм.Зээл зөвхөн сургалтанд нь зориулагдсан байдаг боловч мэдээлэлд ойр 10% Даваасүрэн хоол унд , өдөр дутамын хэрэглээгээ БЗС гаас гаргуулж чадсан байгаа юм даа.

Avatar

Нэргүй 2023-06-12 202.131.225.197

2 heree bie bieiinhee hariig gaihav hahahaha

Avatar

АН нэр цэвэр өмч хөрөнгө мөнгө зээлтэй муугаар холбогдоогүй намын дарга олдохгүй байна гэж үү 2023-06-12 66.181.187.104

О.Цогтгэрэл гишүүн эрүүлээр сэтгэ. Боловсролын сайд агсан Л.Гантөмөр албан тушаалаа ашиглан охиндоо зээл нэмээд тэтгэлэг авч бусад хүүхдүүдийн боломжоос хулгайлсан асуудал 2024 оны сонгуулийн өмнө яригдана. ТЭДС авсан зээлээ ч төлөхгүй ийм намын дарга ирээдүйн ерөнхий сайдад өрсөлдөхийг ард түмэн дэмжихгүй . АН ард түмэн бүхэлдээ ҮХНӨ ийг дэмжихгүйг байхад МАН урхинд орсон.Улс төрийн торгон мэдрэмж байсан бол 2024 оны сонгуульд ялаад ҮХНӨ хийж болно доо.

Avatar

Зочин 2023-06-12 103.26.194.253

зээлээ төлчихсөнийг сонсоогүй байж ЗУРАГДСАН ПЯНЗ шиг дахин дахин зээл гэж ярихаа боль коммунистуудаа Нүүрсний хулгайгаа хамгаалж хайцаалахын тулд МАН сонсголын хойшлуулсан юм.МАНгарууд аа.

Avatar

Нэргүй 2023-06-12 59.153.112.11

Манай дарга эрх мэдлээ ашиглаж хууль бусаар улсын мөнгөнөөс хулгай хийж охиноо сургасан нь буруу биш гэнэ үү, энэ эргүү дагз юугаа хуцаад байнаа, хэнийг доромжлоод байнаа.

Avatar

Нэргүй 2023-06-12 43.242.242.59

Гантөмөр зээл авсаннь үнэн байна. энэ тухай ярилаа гээд та нар улстөржүүлж сүржигнэхээ болиоч ээ. бүх л хүнийг ярьж байхад АН-ын дарга гээд Гантөмөрийг ярих ёсгүй юм уу. хачин инээдэмтэй юм ярихаа боль. Нөгөө шуларга ёс ярьдаг хүмүүс чинь энэ үү

Avatar

Нэргүй 2023-06-12 188.162.254.31

дээдэх нь суудалаа олоогуй бол доодох нь гуйдэлээ олохгуй гэж УИХ гээч хулгайч худалч з**х*й эмс шургалсан байгууллагыг тараая!!!

Avatar

Нэргүй 2023-06-12 192.82.84.167

Zuv l yarisan bn neg l ih hulgai luivar yarij garch irchiheed tegs geed,neg hedhen huniig zoligt gargaad avch uldeh hediigee chihen dulii,nuden balai bolood l avaad ulddeg,ingej arai hulgai luivartai temtsehgui bh shuu

Avatar

ЭРҮҮЛ УЛСТӨР МАНАЙД БАЙХГҮЙ ЭЭ.!. 2023-06-12 202.21.104.2

Ер нь энэ "улс төр хийж байна", "улс төрийн асуудал"," улстөрчийн хувьд"..г.м гэж ярихаа төр барьж байгаа,нам дагасан хулгайчууд боливол яасан юм бээ?! Улстөрийн шинжлэх ухаанд засаглах эрх мэдлийг хуульбусаар авах, төрийг тонох, мафи бүлэглэл үүсгэх, идсэн уусан, намаараа талцаж хэрэлдэхийг улстөр хийнэ гэж тодорхойлоогүй л байлтай. Үзэл бодлоороо, дэвшүүлсэн мөрийн хөтөлбөр, бодлогоороо, ард түмний сайн сайхны төлөө хийсэн үйл хэргээрээ мэтгэлцэх, өрсөлдөхийг УЛСТӨР гэж хэлнэ ш дээ. Ичмээр!

Avatar

КОЗИ 2023-06-12 202.21.101.186

МАН бизнес эрхлэгчдээ дэмжихгүй, харин ч элдэв татвар, татаасаар хойш нь чангаах нам даа. Засгийн эрхийг дангаараа барьж байгаа үед энэ нь илүү мэдрэгддэг.

Avatar

Нэргүй 2023-06-12 66.181.184.37

луйварчид уу л дайрсан байх тэр нь зөв мөрөөрөө яваа мань мэтэд мэдэгдсэн юм алга даа

Avatar

Л.Гантөмөр охиндоо зээл нэмээд тэтгэлэгийг сайдын албан тушаалаа ашиглаж булааж авсан 2023-06-12 66.181.187.104

2024 оны ээлжит УИХ сонгуульд бүлэг байгуулах хэмжээний суудал АН авч чадах болов уу.ТЭДС БЗС аас бусдын боломжийг дээрэлхэн булааж албан тушаалаа ашиглаж зээл аваад бүр даварч долларын тэтгэлэг авсан Л.Гантөмөрт дургүй хүрч байна

Avatar

Нэргүй 2023-06-12 103.254.123.149

Чамд дуртай юм байдаг юм уу,хараалчаа

Avatar

Нэргүй 2023-06-12 82.135.30.192

Ta nar hutsalgui duugai baij bai. Tanaihnaas ehtei luivar shuu balainuudaa

Avatar

Нэргүй 2023-06-12 192.82.84.167

cham shig malnuud baisan tsagt hulgai luivar mongoloos salahgui

Avatar

Нэргүй 2023-06-12 202.126.89.115

an-d MAN,mongoliin ard tumnii hiij buteej baigaa buhen hii hooson myanguujingiin ulger harin oorsdiih ni hiij baidag hulgai luivar deerem tonuul buhen ertonziin eznii zarlig arvan tsagaan buyanii uil

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж