МАН: Эмэгтэйчүүдийн квотыг 30 хувь байхыг дэмжсэн

МАН: Эмэгтэйчүүдийн квотыг 30 хувь байхыг дэмжсэн

МАН: Эмэгтэйчүүдийн квотыг 30 хувь байхыг дэмжсэн

УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаж /2023.06.12/ мэдээлэл хийлээ.


МАН-ын бүлгийн дарга Д.ТОГТОХСҮРЭН:

-Төсвийн тодотголыг өргөн бариад УИХ хэлэлцэх эсэхийг шийдэж, анхны хэлэлцүүлэг хийгдсэн. Төсвийг дагаад гурван асуудал бий. Нэгдүгээрт, 2023 оны төсөвт тодотгол хийж байна. Хоёрдугаарт, 2023 оны төсвийн хүрээний мэдэгдэлд өөрчлөлт орж байна. Гуравдугаарт, төсвийг дагалдуулан долоон хууль, хоёр тогтоомжид өөрчлөлт орж байна. Үүнийг бүлэг хэлэлцээд төсвийн тодотгол, төсвийн хүрээний мэдэгдэл, дагалдах хуулийн төслийг энэ долоо хоногт дуусгах шийдвэр гарсан. Засгийн газраас өргөн барьснаар ирэх долдугаар сарын 1-нээс цалин тэтгэвэр, тэтгэмж нэмэгдэнэ гэсэн учраас энэ долоо хоногт багтааж төсвийн тодотгол түүнийг дагасан асуудлыг бүрэн эцэслэх нь зүйтэй гэж шийдсэн.

УИХ-ын сонгуулийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн анхны хэлэлцүүлгийг хийх үед нэг хүйсийн байх хэмжээ 40-өөс доошгүй байна гэдэг санал дэмжигдсэн. Энэтэй холбоотой асуудлыг бүлэг хэлэлцсэн. Ер нь МАН хүйсийн тэгш байдлыг дэмжиж байгаа. Одоо мөрдөж байгаа хуульд 20 хувиар байна. Өргөн барьсан хуулийн төсөлд 30  хувиар явж байгаа. УИХ-д манай эмэгтэй гишүүд квотыг 40 байлгана гэдэг санал гаргасан. Энэ санал байнгын хороон дээр дэмжлэг аваагүй, чуулганы хуралдаанд дэмжлэг авсан.

Уг асуудлаар бүлэг хуралдаад 30-аас доошгүй байна гэж анх өргөн барьсан төслөө дэмжих нь зүйтэй  гэж шийдвэрлэсэн. Харин нам эвслийн нэрийн жагсаалтад орохдоо 1:1 зарчмыг хэвээр нь хадгалъя гэж тогтсон.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ХахаХаха
5
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

15 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-06-12 202.126.89.131

УИХ-ын сонгуулийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн анхны хэлэлцүүлгийг хийх үед нэг хүйсийн байх хэмжээ 40-өөс доошгүй байна гэдэг санал дэмжигдсэн гэжээ. Монгол улс ын хүн ам ихэвчлэн эр, эм гэсэн хоёр хүйстэй биздээ. Тэгвэл энэ хоёр хүйстэн нийлээд 80 хувь болох бол үлдэж байгаа 20 % нь нөгөө цөөн хүйстнийх болж байна уу . Одоо бүр эмэгтэйчүүдийг хүйсний хувь ялгаварлаж 30% хувь болгож байгаа нь буруу. Ард түмэн эр нь үү , эм нь үү сонгох гэсэн хүнээ л сонгоно шүүдээ

Avatar

Нэргүй 2023-06-12 213.87.135.128

!!!!!!! Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Зөнөг өвгөн 2023-06-12 66.181.180.28

УИХ-д надаас дор дүнхүүнүүд нь сонгогддог юмуу даа !
Намууд нэр дэвшүүлэхдээ аль нэг хүйсийн хүмүүсийг 70 хувиас хэтрүүлж болохгүй л гэж томьёолоход жин тан болох юм бишүү ?!

Avatar

эрдэнэсүх 2023-06-12 202.126.90.78

бүлэг хулгайч нар

Avatar

Зочин 2023-06-12 202.9.46.175

төрийн үйлчилгээний болон бусад бүх төрийн байгууллагын ажилчидын тоо адилхан эрэгтэй хүний квотыг тотоо. Эрчууд ажилгүй байгаа ажил олдохгүй байгаа нь эмэгтэйчүүд бөгсийхөө хүчээр ажилд ордог болхоор ажил эрчүүдэд олдохгүй байгаа юм.

Avatar

Нэргүй 2023-06-12 192.82.72.51

Төрд эмс ихэдвэл төр са
муурмой гэсэн захиасыг бодолцох.эмс явсан газар хов жив атаа жөтөө хормойн дон байнга дагалддаг жамтай.бэлэгдлээр 7 эм байхад хангалттай шүү.

Avatar

Нэргүй 2023-06-12 66.181.180.28

Ундрамаар жишээд бодоход 7 ч ихдэнэ лээ ! Гэртээ юу яаж байгаа хүн чинь ажил дээрээ яаж ч бас болно ш дээ !

Avatar

Төрийн албаны ахмад ажилтан Ш.Раднаа: Төрийн хүн ам нь сунасан орос карибин шиг бодлогогүй зүйл ярьж болохгүй 2023-06-12 66.181.177.226

1/2019 онд дутуу хийснээ одоо гүйцээж Үндсэн хуульд өөрчлөлт оруулж байна гэцгээх юм. Үндсэн хуулийг дутуу дулимаг хийсэн ч өөрчлөөд байж болно гэсэн санаа ойлгогдоно .2/ 76 гишүүн байхад хуйвалдаад байгаа учир 126, 152 болговол нэг гишүүнд ногдох эрх мэдэл буурч хуйвалдах нь багасана гэх юм. Энэ нь гишүүдийн тоо нэмээд ч бүтэлгүй нөхдүүд УИХ-ын гишүүн болно гэсэн санаа ойлгогдоно. Сайн бодолгүй ярьсан зүйл муу үр дагавартай гэдгийг бодолцоосой.

Avatar

Монголын улс төрд яг үнэндээ эмэгтэйчүүд огт хэрэггүй. 2023-06-12 103.212.119.26

Гадаад хэргийн сайд Батцэцэг гэж авгайгаас болоод Америкийн нэгдсэн улсад аялагч Батбаяр гэж нэг сонин этгээдийг элчин сайдаар аваачсан шүү дээ. Монголчууд үүнийг бүгд эсэргүүцэж байсан шүү. Мартаж болохгүй. Амьдрал шүүгээд өгнө та нарыг за.

Avatar

Монголын улс төрд яг үнэндээ эмэгтэйчүүд огт хэрэггүй. 2023-06-12 103.212.119.26

Хэн хутгуур хийнэ ард нь эмэгтэй улс төрчид байдаг шүү. За тэгээд одоо энэ улсын их хурлын гишүүдээс Анужин Саранчимэг нар болон сайд нараас гадаад хэргийн сайд Батцэцэг мөн соёлын сайд Номин нар Монголын төрөөс холдвол дээр дээ. Ард түмэн үүнийг хүсч байна.

Avatar

Нэргүй 2023-06-12 66.181.180.28

Ядахдаа хамартай юмнууд дэвшүүлж үзээрэй, хэдэн үеэрээ тамбүүтээд огт хамаргүй төрчихсөн хүн төр барилцаад байх нь зохимжгүй юмаа !

Avatar

Эрдэнэ 2023-06-12 139.5.216.221

танай намын эмэгтэйчүүдийн оронд малчин, ажилчин хавь илүү ухаантай

Avatar

Нэргүй 2023-06-12 66.181.184.37

юун квот вээ тэгш эрхтэй оролцох хэрэгтэй

Avatar

Зочин 2023-06-12 202.131.227.179

эр эм нь хамаагүй эх оронч сэтгэлтэй хүн л төр удирдах хэрэгтэй. Ж-нь Я.Амаржаргал ЭМЯ-ны төрийн нарийн бичгээс огцороод 2-р эмнэлэгт даргаар очоод асуудалд холбогдоод эргээд дарга болно гэж гүйгээд,зарим сайд нар намайг дэмждэг ахиад дарга хийнэ гэх нь ёс зүй мөн үү 59 нас 10 сартай авгайг даргад эргэж тавих нь төрийн албанд таарахүү ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛ анхааралдаа авбал таарна.

Avatar

Нэргүй 2023-06-12 192.82.90.207

ЖДҮ чин Саранчимэг авгай мярааж байвал МАН минь цаашаа шүү.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж