"Байргүй хоцорсон 4000 хүн гудамжинд гарахад бэлэн байна"

"Байргүй хоцорсон 4000 хүн гудамжинд гарахад бэлэн байна"

"Байргүй хоцорсон 4000 хүн гудамжинд гарахад бэлэн байна"

НЗДТГ-ын үүдэнд “Цагаан хаалга" цогцолбор хотхоны захиалагчид өнөөдөр /2023.06.12/ мэдээлэл хийлээ.


Д.Зоригтбаатар захиралтай "Бүрэн өргөө" ХХК нь 2018 онд Хан-Уул дүүргийн 25 дугаар хороонд "Цагаан хаалга" орон сууцны цогцолбор барьж эхэлсэн байна. Компанийн зүгээс иргэдээс байрны захиалга авч, 500 гаруй өрх захиалга өгч 80 хувь нь төлбөрөө бүрэн төлсөн хэдий ч өдгөө таван жилийн хугацаа өнгөрч байгаа боловч нэг ч иргэн байрандаа орж чадаагүй. Анх 2019 онд хотхон ашиглалтад орно гэж төлөвлөж байжээ.

Тус хотхоны оршин суугчдын зүгээс "Зарим иргэд БНСУ-аас байрны захиалга өгсөн байгаа. Тэнд очиж монголчуудаас байрны захиалга авдаг байсан байна лээ. Эх орондоо ирж чадахгүй, байргүй ч үгүй болсон иргэн олон байна. Энэ мэт шалтгаантай байраа ашиглалтад орохыг хүлээж, горьдлого тавьсан 4000 гаруй иргэний эрх ашиг хөндөгдөж байна. Эдгээр иргэд байр түрээсэлж, эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохироод байна. Харьяалалгүй гээд эмнэлгийн үйлчилгээ авч чадахгүй байна. Тиймээс өнгөрсөн гуравдугаар сараас барилгын гадна гэр бариад өдөр бүр бүртгэл хийж, данс тооцоогоо хөтөлсөн.

Одоо хэчнээн хүн хэдэн төгрөгөөр хохиров гэдгээ тооцоолоод буй. Барилгын компанийн захирал Д.Зоригтбаатар энэ хотхоны барилгыг барьж чадахгүй гэдгээ хэлсэн. Бид тавдугаар сарын 14-нд 14.00 цагт нийслэлийн шуурхайд ирж, гурван талт уулзалт хийхэд тэгж хэлсэн. Холбогдох албаныхан бүгд байсан. Хандаагүй дарга, илгээгүй албан бичиг гэж алга. Энэ асуудлыг шийдэхгүй бол 4000 хүн гудамжинд гарлаа. Бүгд өр зээлтэй" гэв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
19
ХарамсалтайХарамсалтай
5
ТэнэглэлТэнэглэл
3
БурууБуруу
2
ХөөрхөнХөөрхөн
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

15 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Уншигч 2023-06-12 64.119.23.239

Хувийн компанид мөнгөө өгөхдөө сайн судалж бодох хэрэгтэй сэтгэлгүй захирал нь хувьдаа тансаглаад иргэдийг хохироогоод үүнд төр ямар ч хамааралгүй

Avatar

Жаргалсайхан 2023-06-12 103.57.92.216

одоо босох цаг ирсэн хохиролоо нөхөн төлүүл.

Avatar

Нэргүй 2023-06-12 202.126.89.97

мөнгөө өгсөн хүнтэйгээ л ярих бхдаа..Засаг ямар авчихсан биш

Avatar

Мөнх 2023-06-12 103.26.195.90

Мөнгийн авсан хүмүүс нь ор сураггүй ирж уулздаггүй олддоггүй асуудалаа шийдэж өгдөггүй цайцан гарууд байдаг юм бналэ . Ийм л байна. Тэгээд эрэн сурвалжлуулхаар олдохгүй амьд хүмүүс бүх маш сонин

Avatar

Нэргүй 2023-06-12 202.126.90.60

Муу нэрт Бат-Үүл рүү л дайрах компанит ажил болгоод байсан. Одоо л коммунистууд эдэнд хэн болохоо харуулж дээ

Avatar

Нэргүй 2023-06-12 213.87.135.128

) Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Нэргүй 2023-06-12 202.9.40.81

энэ компаниас өөр олон баригдахгүй байгаа барилгын хохирогч нар байгаа шүү. 4000.с ч олон болно. танил тал хээл хахуулиар чадваргүй чадамжгүй газарт зөвшөөрөл олгосон төрийн албанд ажилдаг хүмүүст хариуцлага тооц

Avatar

Нэргүй 2023-06-12 188.162.254.31

дээдэх нь суудалаа олоогуй бол доодох нь гуйдэлээ олохгуй гэж УИХ гээч хулгайч худалч з**х*й эмс шургалсан байгууллагыг тараая!

Avatar

Нэргүй 2023-06-12 192.82.77.47

Хүмүүсийн мөнгийг буцааж өг засгийн газар болон зоригтбаатар гэгч луйварчид аа ! Цагдаа шүүхэд өгөөч ээ

Avatar

Уншигч 2023-06-12 216.107.137.216

барилгын хувь% -н авсан байж яахаараа барьж чадахгүй гэж бас л авилгач, луйварчид 4000-н айл өрх хохирч , шалгуул , тэмцэх хэрэгтэй.

Avatar

Даваа 2023-06-12 66.181.181.151

Компаниа л ажиллуулах хэрэгтэй дээ, хайран урин дулаан цаг, жагслаа гээд нэмэр байгаа юмуу даа

Avatar

Уншигч 2023-06-12 103.229.122.2

80 аас дээш хувь баригдсан байранд урьдчилгаагаа өгөх хэрэгтэй шүү гэрээгээ маш сайн хийх байнга очиж явцтай нь танилцах гэх мэт хашир үзэж байлдаа ниргэсэн хойно нь хашгираад бноо 4000 гэж олон аыл бна 24 оноос өмнө нэгдээд тэмцэээ

Avatar

Нэргүй 2023-06-12 202.131.238.26

Нийслэл ямар хамаатай юм бэ. Иргэд болон ААН хоорондын гэрээний асуудал байна. Тэр компанийн өмнө эсвэл захирлынх нь гэрийн гадаа, болохгүй бол харьяа дүүргийнхээ цагдаа, прокурорын газрын гадаа очиж жагсаач ээ. Одоо хүнд хульхидуулсан хүн болгон ингэж жагсаад байвал юу болохов. Дээрээс нь буруу газар жагсаад юу ч олохгүй

Avatar

То 2023-06-12 43.242.242.236

Тэнд жагсаж байж ,төр арга хэмжээ авна.

Avatar

зочин 2023-06-12 202.131.245.69

урьдчилгаа мөнгө авч барилга барьдаг хэлбэрийг зогсоох хэрэгтэй.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж