НПГ: Т.Аюурсайхан нарын хэргийг хянаж байна

Хуучирсан мэдээ: 2023.06.12-нд нийтлэгдсэн

НПГ: Т.Аюурсайхан нарын хэргийг хянаж байна

НПГ: Т.Аюурсайхан нарын хэргийг хянаж байна

Нийслэлийн прокурорын газраас УИХ-ын дарга асан З.Энхболд, УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайхан нарын хэргийг шүүх рүү шилжүүлээгүй бөгөөд хянаж байна гэдэг мэдээллийг өгөв. Авлигатай тэмцэх газраас өнгөрсөн 2022 оны арванхоёрдугаар сарын 13-нд нүүрсний хэрэгт нэр холбогдсон 17 албан тушаалтныг зарласан. Үүнээс гадна УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайханыг хуулийн байгууллагаас шалгаж эхэлсэн юм. Авлигатай тэмцэх газраас түүнд холбогдох хэргийг 2023 оны тавдугаар сарын 10-нд шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад хүргүүлсэн юм. Одоо хэргийг хянаж байгаа аж.

Түүнийг Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдон, Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д хамаарах нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө, бусдад давуу байдал бий болгосон байж болзошгүй, мөн үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн, мөнгө угаасан гэх хэрэгт буруутган, хэргийг шүүхэд шилжүүлэх санал гаргасан байна.

Харин шүүх байгууллагаас яллагдагч З.Энхболдод дөрөвдүгээр сард Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлаж, хориг тавьсан. Нийслэлийн прокуророос яллагдагч З.Энхболдод Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авахуулахаар санал ирүүлснийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүлээн авч, 2023 оны дөрөвдүгээр сарын 6-ны өдөр хянан хэлэлцсэн байдаг.

Мөн нүүрсний хэргээр хоригдож байсан “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуягийг тус компанийн удирдах албан тушаалтнаар ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэх хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт хүргүүлсэн байдаг.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж