Шинжлэх ухаан, технологи, сансар судлалын салбарын акул Элон Маск дэлхийн тойрог замд 12 мянган ширхэг хиймэл дагуул байрлуулж, цэнхэр гаригийн өнцөг булан бүрт өндөр хурдны интернэт нэвтрүүлэх хүсэлтэй билээ. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ түүнтэй цахим уулзалт хийж, “Tesla” компанийн салбарыг Монгол Улсад байгуулбал татвар болон эрх зүйн орчноор дэмжихээ илэрхийлсэн. Мөн шилдэг IT инженерүүдийг сургах тэтгэлэгт хөтөлбөр санаачлахыг Элон Маскаас хүссэн юм.
Монголд аль хэдийн цахилгаан машин нэвтэрч эхэлсэн. Гэтэл жолоочгүй машин осол хийвэл хэн хариуцлага хүлээх вэ. Монголд энэ талаарх ямар ч хуулийн зохицуулалт байхгүй гэдгийг мэргэжилтнүүд онцолж буй. Энэ талаар улстөрчид болон мэргэжилтнүүдийн байр суурийг хүргэе.
ЦАХИМ ХӨГЖИЛ, ХАРИЛЦАА, ХОЛБООНЫ САЙД Н.УЧРАЛ
-"Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Элон Масктай цахимаар уулзалт хийсэн. Хамтын ажиллагааны хүрээнд Монголд хиймэл дагуулын үйлчилгээ явуулж буй аль ч дэлхийн компани орж ирэх боломжтой. Дээрээс нь улс орны хаанаас ч интернэтэд холбогдоно гэсэн үг. Мөн үндэсний хиймэл дагуул хөөргөхөөр Францын засгийн газартай хамтран ажиллаж байна" гэв.
УИХ-ЫН ИННОВАЦИ, ЦАХИМ БОДЛОГЫН БАЙНГЫН ХОРООНЫ ДАРГА Н.БАТШУГАР
-Энэ асуудалд Засгийн газраас тодорхой хариулт өгч чадна. УИХ дахь байнгын хорооны зүгээс шууд холбогдож, ажилладаггүй. Элон Маскийн компанийн "Starlink" интернэт Монголд нэвтрэхэд ямар нэгэн саад байхгүй. Журмын заалтыг нь цуцалсан. Тиймээс шууд үйлчилгээ явуулах боломжтой. Хэрвээ салбар компаниа нээхээр болбол төлөөлөгчийн газраа нээх шаардлагатай болно. Монголд заавал газрын станц байгуулах талаар хүндрэлүүд байсан.
Элон Маскийн компани Монголд газрын станц байгуулахгүйгээр тавган антен худалдаж аваад, тодорхой радиуст wifi сүлжээгээ цацна гэсэн үг.
Харин цахилгаан машин осол гаргавал хариуцлагыг хэн хүлээх вэ гэдэг асуудал одоо дэлхий нийтэд тулгарч байгаа. АНУ-ын зарим хотуудад зохицуулалтыг хийж эхэлж байна. Монголд заавал хууль гэлтгүй дүрэм журмаар зохицуулах боломжтой гэдэг хариултыг өгсөн юм.
"КОЛЛПРО" ХХК-ИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ Т.АЯГҮЛЬ
-Технологийн чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг хувийн хэвшлийн компаниудад тендерийн асуудал тулгардаг. Шаардлага нь өндөр байдгаас аж ахуйн нэгжүүд оролцож чаддаггүй. Яг үнэндээ технологийн компаниудад хэдэн компьютер, програм хангамжууд байгаа. Төртэй хамтран ажиллахад хүндрэлтэй байдаг. Сүүлийн үед Элон Маск Монголд салбар компаниа байгуулах тухай зарим хэвлэлээр, олон нийтийн сүлжээгээр мэдээлэл цацагдаж байна. Дэлхийн томоохон компаниудын үйлдвэрийг яагаад Монголд байгуулж болохгүй гэж. Тэнд ажиллах боловсон хүчний нөөцийн дийлэнх хувийг эх орноосоо хангах байдлаар гэрээ байгуулж ажиллах нь зүйтэй. Жишээлбэл нийт ажилчдын 60/40 байдлаар бүрдүүлж, сургаж ажиллах боломжтой гэж харж байна.
Харин химийн хортой бодис ашиглах, байгальд хөнөөлтэй гэдэг талаас харахгүйгээр нөхөн сэргээх хяналтыг сайтар тавих хэрэгтэй.
Хэрвээ дэлхийн том брэнд Монголд үйлдвэрээ байгуулбал олон улсад өрсөлдөх түвшний мэргэжилтнүүдийг бэлтгэж эхэлнэ. Иргэн хөгжсөнөөр бидний амьдрах орчин сайжирч, нийгэм хөгжинө. Цар тахлын дараагаар олон иргэн гадаадыг зорьж байна. Энэ бүхэн биеллээ олбол эх орондоо сайхан ажиллаж, амьдрах боломж бүрдэнэ гэж бодож байна" гэв.
Зочин 2023-06-13 64.119.22.236
олон улсын жишгээр нь цалинг нь өгүүлчихгүй л байх даа. өгсөн ч татвараар алаад хаях биз
Зочин 2023-06-13 213.87.149.236
>> Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт – – – https://tinyurl.com/y9p4r96k
Зочин 2023-06-13 202.126.90.136
муу данх шүгэлдээд шүүрдээд шүүгээд ч дийлэхгүй байгаа нийгэмээ нэг эргээд харчихдаа.Цахилгаан машин ихээр орж ирвэл түгжирэл буурна гээл шүгэлдэж байгаа биз
Зочин 2023-06-13 192.82.70.86
Сэрээд сэрээд гэж нэг сайхан команд армид байдаг даа
Зочин 2023-06-13 202.55.191.130
bolovson huchneer hanga hanga kkk
Зочин 2023-06-13 202.55.188.40
Монгол өгзөгөөр хангах хэрэгтэй хөрөнгө оруулалт шаардахгүй угаасаа монголд ажилгүй ө***г хангалттай
Бадарч тахар 2023-06-13 192.82.73.157
Илон баньдийг Монголд уриад хуушуур бариулаад нэг аяга монгол архи өгчихвөл мөнгө хаяж магадгүй гар шүү ! бусад нь харамч !
Түүх ч 2023-06-13 202.131.232.18
Учрал, Батшугар гээд залуучуудаа сайн дэмжээд өгвөл бас сайн хүмүүс байна, өөр бусад нам харгалзахгүй сайн бүр өндөр боловсролтой залуучууд гадна дотноос татах хэрэгтэй байна шүү Оюун-Эрдэнэ ерөнхий сайдаа, одоо л боломж чинь маргааш чамд боломж байхгүй шууд суудлаа дараагийнх тавьж өгөх хэрэгтэй тэгээд нэг газар багшлаад юм уу эсвэл цагийн лекц олдвол уншаад амьдардаа.
mogol 2023-06-13 64.119.22.158
za daa yu ch oilgosongui terniig meregjilteneer mongol hangana geed baigaa yum uu meregjilteneer elon mask mongliig hangana geed baigaa yum uu ter thaligaan mashiniig toyotatai hamtarch hiigeechee manai humuusiin diilenh ni toyota unaj bna hhad yun tesla ve mongold 1.2hon shirheg baidag biz dee ard tumniihee heregleend tulguurlaj bodlogoo yariachee thaligaan benzineer yavdag prius mongoloor duuren bna
Зочин 2023-06-13 192.82.87.49
Теслагийн зай хураагуур үйлдвэрлээд эхлэхээр Тоёото Монголруу цахилгаан машин нийлүүлээд эхлэнэ, түүний батерэйг нь Монголдоо үйлдвэрлээд л гүйцэээ. Ганц тоёото ч биш бүх брендүүд, бас өөрсдийн цахилгаан машины үйлдвэрлэлээ ч дэмжих хэрэгтэй.
Зочин 2023-06-13 192.82.87.49
Оюу толгой 51 хувиа аваа, хөрөнгө оруулалтыг нь бүгдийг нь даана гээд ирж байхад нь С.Баяр мэтийн төрд шигдсэн луйварчид хэдэн хөгзтэй хаусаар цавчаа хийж будилаантуулсан гашуун туршлага бий шүү дээ, цавчаа хийе, татвараас чөлөөлөе гээд гүйх.
Зочин 2023-06-13 192.82.84.169
bolj bn heden orkuudaa yavuulchi
Зочин 2023-06-13 139.5.218.110
Татвараас чөлөөлнө гээд олон юм яриад эхэлбэл СААРАЛ ЖАГСААЛТ-даа л орно доо. Дэлхий даяар татварынхан эдэнтэй хөөцөлдөж байгаа шүү.
Иргэн 2023-06-13 202.126.89.141
Өөрсдөө юу ч хийж чадахгүй малнууд байж уу ? Авилга нэхээд компанийг дампууруулах байлгүй. Эсвэл нөгөө Сургалтын санг тоносон луйварчид хүүхэдүүдээ шахаад балайрч өгөх байлгүй.
Зочин 2023-06-13 66.181.161.240
"Боловсон хүчин" түүнд хангалттай бий. Харин түүнд Монгол кадруудын хүчингийн уламжлалт зуршлыг танилцуул.
Mask ni bn 2023-06-13 202.126.90.39
Ajiilah humuus ni bn undur tsalin ni bn.