Новак Жокович их дуулгын 23 дахь түрүүгээ хүртлээ

Новак Жокович их дуулгын 23 дахь түрүүгээ хүртлээ

Новак Жокович их дуулгын 23 дахь түрүүгээ хүртлээ
Талбайн теннисний Ролан Гарросын Их дуулгын эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрлийн шигшээ тоглолт Сербийн алдарт теннисчин Новак Жокович болон Норвегийн залуу теннисчин Каспер Рүүд нарын хооронд Парис хотноо явагдаж Н.Жоковичийн 7-6, 6-3, 7-5 харьцаатай ялалтаар өндөрлөв. Ингэснээр Н.Жокович эрэгтэйчүүдийн Их дуулгад хамгийн олон удаа түрүүлсэн амжилтын эзэн боллоо.
Испанийн Рафаэль Надаль өмнө нь 22 удаа түрүүлсэн амжилтаар тус рекордыг эзэмшиж байсан билээ. Түүнчлэн дөрвөн их дуулгын тэмцээн тус бүрт гурван удаа түрүүлсэн анхны эрэгтэй теннисчин болж бас нэгэн амжилтыг эзэмшиж эхлэв.
Н.Жоковичийн 23 дахь удаагийн түрүү нь АНУ-ын эмэгтэй теннисчин Серена Уильямсын 23 удаа түрүүлсэн амжилттай ийнхүү тэнцсэн бол дараа сард зохиогдох Уимблдоны тэмцээнд түрүүлж чадвал Австралийн эмэгтэй теннисчин Маргарет Кортын амжилттай зэрэгцэж ирэх юм.
Тэмцээний эхлэхийн өмнө дэлхийн чансаагаараа гуравт бичигдэж байсан бол энэ долоо хоногт шинэчлэгдэх чансаагаар дахин тэргүүлэхээр болж байна. Ийнхүү тэрбээр дэлхийн чансааг 388 долоо хоног тэргүүлэхээр болж буй нь бас нэгэн өвөрмөц амжилт болох юм. Ролан Гарросын цомоо өргөснийхөө дараа Н.Жокович хэлэхдээ “Би 23 удаа түрүүлж чадсандаа өөрийгөө их азтай гэж бодож байна. Үгээр хэлэхийн аргагүй мэдрэмж байна. Миний тоглолтын үзэж байгаа хүүхдүүд, залууст хандаж хэлэхэд өмнөө тавьсан зорилгынхоо төлөө эцэж цуцахгүйгээр зүтгэ. Өнгөрснөө мартаж, ирээдүйгээ сайхнаар төсөөлж яг одоо цаг үе дээрээ л амьдрах хэрэгтэй шүү” гэв. К.Рүүдийн хувьд сүүлд тоглосон таван их дуулгын тэмцээний гуравт нь ийнхүү шигшээ тоглолтонд шалгарсан хэдий ч түрүүлж хараахан чадаагүй байна. 2022 оны Ролан Гарросын шигшээд Р.Надальд хожигдсоноор Р.Надаль өөрийн 22 дахь түрүүгээ хүртсэн бол мөн оны Америкийн нээлттэй тэмцээний финалд Испанийн К.Алкаразт тус тус хожигдож байв. Тоглолтыг Америк хөлбөмбөгийн алдарт тамирчин Том Брэйди, Францын хөлбөмбөгчин Мбаппе, Жирү, Т.Хэрнандез болон Шведийн алдарт хөлбөмбөгчин Ибрахимович болон бусад олны танил хүмүүс үзэж сонирхсон байна.

Хагас шигшээд үзэгчдийн хүлээлт үүсгэсэн Н.Жокович, К.Алкараз нарын тоглолтод К.Алкараз гэмтэл авсанаар Н.Жокович ялалт байгуулж шигшээд шалгарч чадсан.

Эхний хоёр сэт яах аргагүй дэлхийн шилдэг теннисчидийн тулаан гэдгийг нотлохуйц асар өрсөлдөөнтэй, ширүүн тэмцэлтэй явагдсан ч гурав дахь сэтэнд 1-1 ийн харьцаатай байх үед К.Алкараз гэмтэл авсанаар тэмцээний үр дүн ойлгомжтой болж 6-3, 5-7, 6-1, 6-1 харьцаагаар Н.Жокович ялалт байгуулав. К.Рүүд хагас шигшээд А.Зверевийг 6-3, 6-4, 6-0 харьцаатай ялалт байгуулсан.

Эмэгтэйчүүдийн хагас шигшээд Беларусын А.Сабаленкаг Чехийн Каролина Мухова 7-6, 6-7, 7-5 харьцаатай ялалт байгуулж шигшээд шалгарсан. Тоглолт тун сонирхолтой явагдсан бөгөөд гурав дахь сэтэнд Мухова 2-5 аар хожигдож байх үед 30-40 гэсэн онооны харьцааг эргүүлж таван тоглолт дарааллан авч чадсанаар үзэгчдийг гайхшруулсан. Польшийн Ига Швиантек хагас шигшээд Бразилын Битриз Хадад Маиаг 6-2, 7-6 харьцаатай хожиж шигшээд шалгарав. Шигшээ тоглолт тун сонирхолтой явагдаж 6-2, 5-7, 6-4 харьцаатай К.Муховаг И.Швиантек хожсоноор Ролан Гаррост гурав дахь удаагаа түрүүллээ. Түүний дөрөв дахь удаагийн Их дуулгын түрүү бөгөөд тоглолтын дараа “Итгэж чадахгүй байна. Тоглолт үнэхээр ширүүн өрсөлдөөнтэй явагдсан. Өгсөж уруудах, стрессдэх баярлах ээлжилж байсан ч тоглолтын төгсгөлийг өөрийн талд эргүүлж чадсандаа баяртай байна” гэв. И.Швиантек ийнхүү дэлхийн чансааг тэргүүлсэн хэвээр байх бол К.Мухова 14 дүгээр байранд бичигдэхээр боллоо.

Эрэгтэйчүүдийн хос төрөлд Хорватын И.Додиг, АНУ-ын А.Кражицек нар түрүүлсэн бол эмэгтэйчүүдийн хосын төрөлд БНХАУ-ын Ш.Уанг, Тайванийн С.Шиеэх нар тус тус түрүүлэв. Холимог хосын төрөлд Японы М.Като, Германы Т.Пүц нар түрүүлэв.

Г.Хантулга
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-06-12 213.87.135.128

)) Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Нэргүй 2023-06-12 124.158.65.145

E4-3A-6E-61-84-84

Avatar

Нэргүй 2023-06-12 124.158.65.145

C43EC-39C-C4107-624-C474E

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж