Испанийн Рафаэль Надаль өмнө нь 22 удаа түрүүлсэн амжилтаар тус рекордыг эзэмшиж байсан билээ. Түүнчлэн дөрвөн их дуулгын тэмцээн тус бүрт гурван удаа түрүүлсэн анхны эрэгтэй теннисчин болж бас нэгэн амжилтыг эзэмшиж эхлэв.
Хагас шигшээд үзэгчдийн хүлээлт үүсгэсэн Н.Жокович, К.Алкараз нарын тоглолтод К.Алкараз гэмтэл авсанаар Н.Жокович ялалт байгуулж шигшээд шалгарч чадсан.
Эхний хоёр сэт яах аргагүй дэлхийн шилдэг теннисчидийн тулаан гэдгийг нотлохуйц асар өрсөлдөөнтэй, ширүүн тэмцэлтэй явагдсан ч гурав дахь сэтэнд 1-1 ийн харьцаатай байх үед К.Алкараз гэмтэл авсанаар тэмцээний үр дүн ойлгомжтой болж 6-3, 5-7, 6-1, 6-1 харьцаагаар Н.Жокович ялалт байгуулав. К.Рүүд хагас шигшээд А.Зверевийг 6-3, 6-4, 6-0 харьцаатай ялалт байгуулсан.
Эмэгтэйчүүдийн хагас шигшээд Беларусын А.Сабаленкаг Чехийн Каролина Мухова 7-6, 6-7, 7-5 харьцаатай ялалт байгуулж шигшээд шалгарсан. Тоглолт тун сонирхолтой явагдсан бөгөөд гурав дахь сэтэнд Мухова 2-5 аар хожигдож байх үед 30-40 гэсэн онооны харьцааг эргүүлж таван тоглолт дарааллан авч чадсанаар үзэгчдийг гайхшруулсан. Польшийн Ига Швиантек хагас шигшээд Бразилын Битриз Хадад Маиаг 6-2, 7-6 харьцаатай хожиж шигшээд шалгарав. Шигшээ тоглолт тун сонирхолтой явагдаж 6-2, 5-7, 6-4 харьцаатай К.Муховаг И.Швиантек хожсоноор Ролан Гаррост гурав дахь удаагаа түрүүллээ. Түүний дөрөв дахь удаагийн Их дуулгын түрүү бөгөөд тоглолтын дараа “Итгэж чадахгүй байна. Тоглолт үнэхээр ширүүн өрсөлдөөнтэй явагдсан. Өгсөж уруудах, стрессдэх баярлах ээлжилж байсан ч тоглолтын төгсгөлийг өөрийн талд эргүүлж чадсандаа баяртай байна” гэв. И.Швиантек ийнхүү дэлхийн чансааг тэргүүлсэн хэвээр байх бол К.Мухова 14 дүгээр байранд бичигдэхээр боллоо.
Эрэгтэйчүүдийн хос төрөлд Хорватын И.Додиг, АНУ-ын А.Кражицек нар түрүүлсэн бол эмэгтэйчүүдийн хосын төрөлд БНХАУ-ын Ш.Уанг, Тайванийн С.Шиеэх нар тус тус түрүүлэв. Холимог хосын төрөлд Японы М.Като, Германы Т.Пүц нар түрүүлэв.
Холбоотой мэдээ