АНУ ЮНЕСКО-д эргэн нэгдэхээр хичээж байна

АНУ ЮНЕСКО-д эргэн нэгдэхээр хичээж байна

АНУ ЮНЕСКО-д эргэн нэгдэхээр хичээж байна

АНУ-ын засаг захиргаанаас НҮБ-ын боловсрол, шинжлэх ухааны байгууллагад (ЮНЕСКО) дахин нэгдэнэ гэж  мэдэгдэв. Дональд Трамп АНУ-ын ерөнхийлөгчөөр ажиллаж байх хугацаандаа таван жилийн өмнө ЮНЕСКО-гоос Вашингтоныг гаргасан.

Төрийн департамент өнгөрсөн долоо хоногийн сүүлчээр Парист төвтэй ЮНЕСКО-д дахин элсүүлэхийг хүссэн захидал илгээсэн гэж мэдэгдсэн. Төрийн нарийн бичгийн даргын Удирдлагын асуудал эрхэлсэн орлогч Ричард Вермагийн захидалд "АНУ-ыг тус байгууллагад дахин элсүүлэх төлөвлөгөөг" санал болгожээ. Төлөвлөгөөний талаарх дэлгэрэнгүй мэдээлэл одоогоор байхгүй. Гэхдээ АНУ татвараа төлөхөө больсны улмаас тус байгууллагад их хэмжээний өртэй. Гэвч энэ оны эхээр тус засаг захиргаа ЮНЕСКО-д буцаж ороход зориулж 150 сая ам.долларыг АНУ-ын төсвийн төлөвлөгөөнд тусгажээ. 

Хүйтэн дайны үеийн үзэл суртлын асуудлаар болон сүүлийн үеийн Израиль-Палестины мөргөлдөөний үеэр АНУ болон ЮНЕСКО хоорондоо сүүлийн 40 жилийн хугацаанд тогтворгүй харилцаатай явж ирсэн.

Ерөнхийлөгч асан Рональд Рейган 1983 онд АНУ-ыг ЮНЕСКО-оос гаргасан ч Ерөнхийлөгч асан Жорж Буш 2002 онд дахин элсүүлсэн. Трамп Израилийн эсрэг байр суурьтай байна гэсэн үндэслэлээр 2017 онд АНУ-ыг тус агентлагаас гаргасан юм.

Байдены засаг захиргаа ажлаа авахдаа ЮНЕСКО-д дахин элсэх бодолтой байгаагаа мэдэгдсэн. Өнгөрсөн гуравдугаар сард дараагийн санхүүгийн жилийн төсвийг танилцуулах үед Удирдлагын асуудал эрхэлсэн Төрийн нарийн бичгийн дарга Жон Басс хэлэхдээ, "ЮНЕСКО-д дахин элсэх нь НҮБ-ын эрүүл мэндийн байгууллагуудад их хэмжээний хөрөнгө оруулалт хийсэн Хятадтай дэлхийн хэмжээнд өрсөлдөхөд АНУ-д тустай" гэж үзэж байгаагаа хэлжээ.

ЭХ СУРВАЛЖ: ASSOCIATED PRESS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-06-12 213.87.135.128

)))))) Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт – – – https://tinyurl.com/y9p4r96k

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж