Ким Жон Ун стратегийн түвшинд Путинтай "гар барихаа" амлав

Хуучирсан мэдээ: 2023.06.12-нд нийтлэгдсэн

Ким Жон Ун стратегийн түвшинд Путинтай "гар барихаа" амлав

Ким Жон Ун стратегийн түвшинд Путинтай "гар барихаа" амлав

Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун  хүчирхэг улс байгуулах хамтын зорилгод хүрэхийн тулд стратегийн хамтын ажиллагаагаа бэхжүүлж, ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинтэй "гар гараасаа хөтлөлцөж" амлалаа гэж "KCNA " өнөөдөр мэдээллээ. 

Тэрбээр ОХУ-ын Үндэсний баярыг тохиолдуулан Путинд илгээсэн илгээлтдээ, Украиныг эзлэн түрэмгийлэх шийдвэрийг нь  хамгаалж, "бүрэн дэмжлэг үзүүлэхээ мэдэгдэж, эв нэгдлээ илэрхийлжээ. "Шударга ёс ялах нь гарцаагүй бөгөөд Оросын ард түмэн ялалтын түүхэнд алдар нэр нэмсээр байх болно" гэж Ким Ким Жон Ун илгээлтдээ дурджээ.

Түүнчлэн хүчирхэг улс байгуулах агуу зорилгыг биелүүлэх хоёр орны ард түмний нийтлэг хүсэлд нийцүүлэн Оросын ерөнхийлөгчтэй гар барин, Москватай илүү ойр стратегийн хамтын ажиллагаа өрнүүлэхийг Ким Жон Ун уриалав.

ОХУ-аас өнгөрсөн жил Украинд халдсаны дараа Хойд Солонгос улс нь Кремльтэй илүү ойр дотно харилцаа тогтоохыг эрмэлзэж, Москваг дэмжиж, АНУ болон барууны орнуудын "ноёрхлын бодлого"-ыг буруутгах болсон. 

ЭХ СУРВАЛЖ: REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ЗөвЗөв
10
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж