“Тогтвортой санхүүгийн долоо хоног 2023”-ыг зохион байгуулна

Хуучирсан мэдээ: 2023.06.12-нд нийтлэгдсэн

“Тогтвортой санхүүгийн долоо хоног 2023”-ыг зохион байгуулна

“Тогтвортой санхүүгийн долоо хоног 2023”-ыг зохион байгуулна

МУ-ын Ерөнхийлөгчийн ивээл доор “Тогтвортой санхүүгийн долоо хоног 2023 (ТоС долоо хоног)”-ыг ТоС Холбоо, ОУСК, ХХБ болон бусад түнш дэмжигч байгууллагууд хамтран зохион байгуулж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл доор “Тогтвортой санхүүгийн долоо хоног 2023 (ТоС долоо хоног)” олон улсын манлайллын хөтөлбөр, өндөр түвшний бодлогын хэлэлцүүлэг бүхий цуврал арга хэмжээг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын Газар, Монголын Тогтвортой Санхүүгийн Холбоо (ТоС Холбоо), Санхүү, тогтвортой байдлын институт (IFS), Олон улсын санхүүгийн корпораци (ОУСК) болон бусад түнш дэмжигч байгууллагуудтай хамтран 2023 оны 6 дугаар сарын 13-16-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулах гэж буйг дуулгахад таатай байна.

ТоС долоо хоног нь Монгол Улсад Тогтвортой Санхүүгийн Хөтөлбөр хэрэгжиж эхэлсний 10 жилийн ой, ТоС Холбоо үүсгэн байгуулагдсаны 5 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдаж буй бөгөөд энэ өдрүүдэд дараах цуврал арга хэмжээнүүд зохион байгуулна.

  • 2023 оны 6 дугаар сарын 13 (Мягмар): Дэлхийн банкны бүлгийн гишүүн Тогтвортой банк санхүүгийн байгууллагуудын холбоо (SBFN), Хүлэмжийн хийн тооцоолол, санхүүгийн бүртгэлийн түншлэл (PCAF), Голомт банктай хамтарсан “Уур амьсгалын эрсдэлийн удирдлага, Тогтвортой санхүүгийн замын зураг боловсруулах” сургалт
  • 2023 оны 6 дугаар сарын 14, 15 (Лхагва, Пүрэв): Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын Газар, ТоС Холбоо, IFS, ОУСК, Худалдаа, хөгжлийн банк (ХХБ), бусад гадаад, дотоодын дэмжигч байгууллагуудтай хамтарсан “Ногоон санхүүгийн олон улсын манлайллын хөтөлбөр (GFLP)” арга хэмжээ
  • 2023 оны 6 дугаар сарын 16 (Баасан): Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын Газар, ТоС Холбоо, ХасБанк, Төрийн банк, Хаан банк болон бусад түнш байгууллагууд хамтран өндөр түвшний зочид төлөөлөгч, бодлого боловсруулагч, хувийн хэвшлүүдийн төлөөллийг оролцуулсан Тогтвортой хөдөө аж ахуйн салбарын санхүүжилт, Эрчим хүчний хэмнэлттэй орон сууцны санхүүжилтийн хэлэлцүүлэг болон Ногоон бондын воркшоп салбар арга хэмжээ

Энэ жилийн ТоС долоо хоногийн цуврал арга хэмжээний үеэр олон улсын хэмжээний ногоон санхүүжилтийн хөтөлбөрийг Монгол Улсад анхлан зохион байгуулж, өөрийн орны туршлага, сайн жишээг таниулах, олон улсын сайн туршлагаас суралцах, хамтын ажиллагааг бэхжүүлэх, Тогтвортой санхүүгийн замын зургийн хэрэгжилтийн явцыг дүгнэх, Монголын ТХЗ-ын санхүүжилтийн Таксономийг батлан танилцуулах гээд олон томоохон ажил, үр дүнгүүдийг бий болгохоор зорьж байна.

Уг арга хэмжээнд биетээр оролцох оролцогчийн тоо дүүрсэн тул хэрэв цахимаар оролцох сонирхолтой бол доорх линкээр бүртгүүлнэ үү.

https://forms.gle/at1wd8F2QcvHGKDn8

 

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж