АНУ-ын Пенсильвани муж улсын Филадельфи хотод өчигдөр /2023.06.11/ хурдны зам нуржээ. Хурдны гүүрэн зам доогуур явсан ачааны машин шатсаны улмаас I-95 зам нурсан. Ачааны машин нь нефтийн бүтээгдэхүүн тээвэрлэж явсан бөгөөд одоо хүртэл нурангид дарагдсан хэвээр байна. Замын засварт олон сар зарцуулагдана гэдгийг албаныхан мэдэгдлээ.
Хурдны замын эвдэрсэн хэсэг нь хамгийн ачаалал ихтэй хэсэг гэдгийг Пенсильвани мужийн Тээврийн яамны нарийн бичгийн дарга Майк Кэррол хэлэв. Тус замаар өдөр бүр 160 мянга орчим тээврийн хэрэгсэл зорчдог. Тиймээс энэ нь бүс нутгийн аялал жуулчлал болон бараа бүтээгдэхүүн тээвэрлэлтэд ноцтой үр дагавар үзүүлэх юм.
Энэхүү нуралт нь хотын ундны усны чанарт нөлөөлөөгүй ч АНУ-ын эргийн хамгаалалтын алба усны бохирдолд анхаарлаа хандуулж байгааг албаныхан мэдэгдэв. Ачааны машинаас 8500 галлон нефтийн бүтээгдэхүүн асгарах боломжтой аж.
Онцгой байдлынхан түймрийг бүрэн унтраасан бөгөөд галын шалтгааныг шалгаж байна. Мөн оршин суугчдыг энэ бүсээс зайлсхийж, өөр зам сонгохыг зөвлөжээ. Түүнчлэн Үндэсний тээврийн аюулгүй байдлын зөвлөл Филадельфи руу баг илгээнэ гэдгээ мэдэгдсэн байна.
Эх сурвалж: CNN