Сурвалжлага: Засаг дарга нар индексээсээ ичив

Сурвалжлага: Засаг дарга нар индексээсээ ичив

Сурвалжлага: Засаг дарга нар индексээсээ ичив

Өнгөрсөн Баасан гаригт Монгол Улсын бүхий л шатны удирдлагууд цуглаж, зөвлөлдлөө. Тухайлбал, аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хороодын Засаг дарга, удирдлагууд оролцсон "Шинэ сэргэлтийн бодлого–Анхан шат 2023” зөвлөлдөх уулзалтыг анх удаа зохион байгуулсан нь энэ.  Тус зөвлөлдөх уулзалтад нийслэлийн есөн дүүрэг, 21 аймаг, 330 сум, 1613 баг, 204 хороодын удирдлагууд оролцож "Алсын хараа-2050" хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэхэд төрийн захиргааны шат шатны байгууллагын хүчин чармайлт, үүрэг оролцоо нэн чухлыг энэ үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ онцлон тэмдэглэв. Ойролцоогоор 3000 орчим хүнийг нэг дор цуглуулж, Засгийн газраас хэрэгжүүлж буй бодлого, шийдвэр, зорилт зорилгыг нэг цонхоор танилцуулна гэдэг амаргүй. Тийм учраас хүн хүч, хөрөнгө мөнгө нэлээд зарж энэхүү их цугларалтыг хийсэн нь тодорхой харагдаж байв. Нэг ёсондоо Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Төрийн их хуралдай хийсэн ч гэж харж болохоор байв.

Монгол Улсыг бүхий л шатанд удирдаж байгаа хүмүүсийн харилцаа хандлага, оролцсон хурлаа ойлгож байгаа эсэх нь идэвх, оролцоо гээд олон зүйлээс анзаарагдаж байлаа. Ямар ч төрлийн сургалт, зөвлөгөөнд урдуур суусан хэд нь зорилгоо түлхүү ухамсарлаж, ядаж л улаан цагаан унтчихгүйг эрхэмлэдэг. Энэ хуралд ч бас тийм дүр зураг ажиглагдана. Индэрийн өөдөөс эгнүүлэн зассан суудлын урд талын 10 эгнээнд суусан хэд нь бусдаасаа арай илүү алга нижигнүүлэн, тэнд зориулан бэлтгэсэн бал цаасаа идэвхтэй ашиглана. Харин хойгуур болоод тойрч суусан удирдлагууд үүрэглэх, зүүрмэглэхийн дундуур суудлын тоо бөглөж харагдав.

Зарим нь алга нижигнүүлэхтэй зэрэгцэн цочиж сэрж байгаа бол зарим нь нэгэнт дуг нойрондоо дугжирчээ. Агаар халуун бөгөөд хомс учир аян замын алжаалаа тайлж чадаагүй хүмүүст амаргүй л байгаа харагдана.

ДОРНОГОВЬ ТЭРГҮҮЛЖ, ДУНДГОВЬ СҮҮЛ МУШГИЖ ӨРСӨЛДӨХ ЧАДВАРЫГ ӨӨРӨӨР ҮНЭЛНЭ

Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвөөс Монгол Улсын 21 аймгийн хөгжлийг харьцуулан үнэлж цогц байдлаар тодорхойлсон Аймгуудын өрсөлдөх чадварын тайланг 2012 оноос эхлэн жил бүр бэлтгэн танилцуулсаар ирсэн. Монгол Улсын 21 аймгийн хөгжил, өрсөлдөх чадварыг харьцуулан судалсан Аймгуудын өрсөлдөх чадварын тайлан нь эдийн засгийн тамир тэнхээ, засаглалын үр ашиг, бизнесийн үр ашиг, дэд бүтэц гэх үндсэн дөрвөн бүлгийн хүрээнд нийт 174 шалгуур үзүүлэлтээр үнэлж тооцдог.

Аймгуудын өрсөлдөх чадварын тайланд аймаг бүрийн хөгжлийн давуу ба сул талыг тодорхойлсон байдаг тул бодлого боловсруулагчдын хувьд аймгуудын өнөөгийн хөгжлийн түвшин, нөхцөл байдал, анхаарбал зохих асуудлыг бодитоор харж, орон нутгийг хөгжүүлэхэд чиглэсэн илүү үр ашигтай шийдвэр гаргахад тус болохуйц мэдээллийн эх үүсвэр, гарын авлага болдог.

Аймгуудын өрсөлдөх чадварын ерөнхий үнэлгээгээр 2022 онд Дорноговь аймаг тэргүүлсэн бол Дундговь аймаг сүүл мушгиж байна. Уул уурхай эрчимтэй хөгжсөн түүнийгээ дагаад дэд бүтэц, эдийн засгийн засгийн үр өгөөж нь өссөн аймгуудыг уул уурхай хөгжөөгүй, дэд бүтэц, зарим харилцаа муу аймгуудтай шууд жишиж өрсөлдүүлэх нь өрөөсгөл гэдэг ойлголтыг энэ үеэр хөндөж байв. Тухайлбал, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан УИХ, Засгийн газрын түвшинд томоохон бодлого дэвшүүлж, танилцуулдаг ч анхан болон дунд шатандаа ойлголцлын зөрүүтэй, дутуу ойлголттой байдгаас үүдэн төрийн бодлого шийдвэр анхан, дунд шатанд хэрэгжих байдал нь дутагдалтай, хангалтгүй байдаг.

Тийм учраас ойлголтыг нэг мөр болгохыг зорьж байна. Хоёрдугаарт аймаг, орон нутаг сум дүүрэг баг хорооны түвшинд авч хэрэгжүүлж байгаа бодлого нь харилцан адилгүй нөхцөлийг нэг бодлогоор авч явах гээд байдаг сул тал байдаг учраас тус бүрийн онцлогт тохирсон бодлого хөтөлбөр явуулахад анхаарч ажиллаж байна. Энэ бүхнийг бодлого төлөвлөлтөөс эхлүүлэх шаардлагатай. Аль аймгийг ямар хэлбэрээр хөгжүүлэх нь улс орны эдийн засагт  богино хугацаанд үр нөлөөгөө өгч иргэдийн амьдралд ямар өөрчлөлт  авч ирэх вэ гэдгийг Засгийн газраас дэвшүүлсэн Шинэ сэргэлтийн бодлогоороо бодиттой тодорхойлох ёстой.

Тиймээс аймаг бүрт тохирсон хөгжлийн бодлогыг тодорхойлж,өөрсдийнх нь санал бодлыг нь сонсож, ойлголцуулах ажил хийнэ. Засгийн газраас аймаг дүүрэг, сум, хороо баг бүрийн онцлогт тохируулсан хөгжлийн бодлого танилцуулж үнэлгээг ч мөн ингэж хийдэг байхаар тохирсон.

Тухайлбал,төрийн байгууллагуудын үйл ажиллагааг нь харилцан адилгүй байхад, ижил үнэлгээгээр үнэлдэг байсан бол энэ жил өмнөх гаргасан амжилтаа хэрхэн ахиулсан гэдгээр нь тооцдог болсон. Үүнтэй яг ижил аймаг бүр өөр өөрсдийн хөгжлийн онцлогт тохирсон ахиц дэвшлийг яаж бий болгож өрсөөлдөх чадвараа хэрхэн дээшлүүлж байна гэдгээр нь Засгийн газар нэгдсэн байдлаар үнэлгээ өгдөг болно. Энэ хоёрыг нийцүүлэх, хэрэгжүүлэх үүднээс онцлогт нь нийцсэн хөгжлийн төлөвлөлтийн бодлого гаргаж, төсвийн дэмжлэг үзүүлнэ. Энэ бодитой ойлголтыг анхан болон дунд шатны удирдлагуудад хүргэхийг зорьж байгаа гэдгийг хэлсэн юм.

ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ХАРИЛЦАН АДИЛГҮЙ БАЙХАД ХӨГЖЛИЙГ ХООРОНД НЬ ЖИШИХ НЬ ӨРӨӨСГӨЛ

Тэгвэл өрсөлдөх чадварын судалгаагаар сүүл мушгисан Дундговь аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат хэлэхдээ, энэ удаа анхан болон дунд шатанд ажиллаж байгаа төрийн албан хаагч удирдлагуудад шинэ сэргэлтийн бодлогоо ойлгуулах, ойлголтыг нь баталгаажуулах чиглэлд ахиц гарч байна хэмээн дүгнэж байгаагаа энэ үеэр хэлсэн юм. Мөн “Дорноговь аймгийн өрсөлдөх чадварын судалгаагаар 21 дүгээр байранд оруулсан байна лээ.

Монгол Улсын Засгийн газрын хууль тогтоомжийн хэрэгжилттэй холбоотой хяналт шинжилгээ үнэлгээ мониторингийн чиглэлээр гаргасан үзүүлэлтээр Дундговь аймаг эхний таван байрт ордог. Мөн Эдийн засаг, хөгжлийн яамнаас гаргасан судалгаагаар 11-12 дугаар байрт ордог. Дэд бүтцийн хөгжил болоод хөрөнгө оруулалтын хэмжээ, хилийн боомт, эдийн засгийн багтаамж, хүн амын тоо зэрэг бусад үзүүлэлтээрээ 21 аймгаас сүүлийн байранд ороод байгаа. Энэ бол биднийг цаашид улам их ажиллаж, шинэ зүйлийг санаачилж хийх ёстой гэсэн ойлголтуудыг улам нэмэгдүүлж байна гэж харж байна. Манай аймагт жилд 20-30 тэрбум төгрөгийн улсын төсвийн хөрөнгө оруулалт батлагддаг. Өмнө нь үүнээс ч бага хэмжээний хөрөнгө оруулалт батлагддаг байсан. Одоо бол нэмэгдчихээд байгаа нь энэ.

Гэтэл жилд 200 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт батлагдаж байгаа аймгуудтай жишиж өрсөлдүүлэх, нэг ч уул уурхай хайгуул, олборлолт хөгжөөгүй аймгийг стратегийн томоохон бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалт өрнөдөг аймгуудтай шууд харьцуулах нь зохимжтой биш гэж боддог.

Ирэх жилүүдээс энэ жилийнхээ нөхцөл байдалд ямар өөрчлөлт, ямар өсөлт, ахиц дэвшил авч ирснээр нь дүгнэх талаар яригдаж байна.Үүний үр дүнд үнэлгээ бодитой гарна гэж бодож байна. Төвлөрлийг сааруулахын тулд хөдөөгийн сэргэлт бодлого зарлаж хотоос хөдөө орон нутагт ажиллах иргэдэд ажлын байр бий болгох, тухайн орчныг бүрдүүлэх, орон нутаг руу томоохон үйлдвэр үйлчилгээ эрхлэгч иргэн, аж ахуйн нэгжүүд салбараа нээсэн тохиолдолд олон талаар дэмжлэг үзүүлж ажиллахад бэлэн байна. Мөн хөдөө орон нутагт ажиллаж амьдрах таатай орчин бүрдүүлэхийн тулд анхаарч, орон сууцны хэд хэдэн төслийг зэрэг эхлүүлээд байна.Өмнө нь жилд 250  айлын орон сууц ашиглалтад ордог байсан бол энэ жил 1000 айлын орон сууц ашиглалтад оруулахаар ажиллаж байгаа талаараа хэллээ.

ДОРНОГОВЬ АЙМАГТ ХӨДӨӨГИЙН СЭРГЭЛТ ХӨРСӨН ДЭЭРЭЭ БУУВ

Тэгвэл өрсөлдөх чадварын судалгаагаар тэргүүлсэн Дорноговь аймгийн Засаг дарга О.Батжаргал хэлэхдээ, Монгол Улсын Засгийн газраас дэвшүүлсэн шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд хөдөөгийн сэргэлтийн асуудлыг хөндөж, хөгжил зөвхөн хотод, төвд биш Монгол орны өнцөг булан бүрд байх ёстой хэмээн тодорхойлсон. Тийм ч учраас хөдөө орон нутагт үйлдвэрлэл үйлчилгээ, дэд бүтэц, хөрөнгө оруулалтаа татаж, ажлын байрыг нэмэгдүүлэхийг зорьж байна. Дорноговь аймаг дөрвөн төрлийн татварын хувь хэмжээг орон нутагт тогтоон, шилжин ирэгсдийг бизнес эрхлэхэд дэмжлэг үзүүлж байгаа талаараа онцолж байна.

Дорноговь аймагт ажилгүйдлийн түвшин 2016 онд 9.9 хувь, 2020 онд 4.1 хувь байсан бол 2021 онд 2.7 хувь, 2022 онд 1.5 хувьтай болж жилээс жилд буурч, ажилгүйдлийн түвшин хамгийн бага аймгийн нэг болжээ.

Тус  аймагт Газрын тос боловсруулах үйлдвэр, “Алтанширээт аж үйлдвэрийн цогцолбор” баригдаж байгаа бөгөөд Манган боловсруулах үйлдвэр, Ган бөмбөлгийн үйлдвэр, Жонш баяжуулах үйлдвэр, “Цагаан суваргын зэс молебдений үйлдвэр”, “Мон цемент”, “МАК” цементийн үйлдвэр зэрэг 27 боловсруулах, баяжуулах үйлдвэрүүд ажиллаж байгаа учраас 12416 ажлын байр шинээр бий болох боломжтой гэсэн судалгаа гарсан байна.Түүнчлэн өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд 1368 айлын орон сууцыг ашиглалтад оруулсан бол энэ жил 2000 айлын орон сууцны хөтөлбөр хэрэгжүүлж байгаа аж.

Мөн орон нутгаас анх удаа түрээсийн орон сууц хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж эхэлсэн байна.  Эхний ээлжинд 500 айлын орон сууцыг энэ онд ашиглалтад оруулахаар төлөвлөж байгаа гэнэ. Дорноговь аймгийн 14 сумаас 12 нь дулаан хангамж, эрчим хүчний эх үүсвэртэй холбогдсон. Одоо үлдсэн хоёр сумыг инженерийн шугам хоолойд холбох ажил явагдаж байгаа гэх мэтээр тус аймагт хөдөөгийн сэргэлт хөрсөн дээрээ буусан бодлого болсныг онцолж байлаа.

УУЛ УУРХАЙ ХӨГЖӨӨГҮЙ Ч ХАА, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ, БООМТЫН ХӨГЖЛӨӨС ОРЛОГО ОЛНО

Харин Увс аймгийн тухайд уул уурхайн баялаг нөөцтэй ч төмөр зам болоод хүнд даацын хатуу хучилттай авто зам байхгүй учраас түүний эдийн засгийн эргэлтэд оруулах боломж хязгаарлагдмал гэдгийг Засаг дарга Ч.Чимэд хэлж байна. Цөөн тооны нүүрсний уурхай баруун бүс нутгийнхаа болоод аймгийнхаа дотоодын хэрэгцээг хангадаг байна. Увс аймаг ОХУ-тай 575 км замаар холбогддог. Байнгын ажиллагаа бүхий хоёр боомттой.

Аймгийн төвөөс 120 км зайд байрлах Боршоо боомт Монгол Улсын Засгийн газраас дэвшүүлсэн боомтын сэргэлтийн хүрээнд бүрэн шинэчлэгдэж үйл ажиллагаа нь өргөжиж хүчин чадал нь нэмэгдсэн байна. Цаашлаад олон улсын хэмжээний боомт болон өргөжүүлэх шат шатны гэрээ хэлэлцээрүүд хийгдэж байгаа бөгөөд үүний үр дүнд аялал жуулчлал, ачаа тээврийн томоохон урсгал бий болно хэмээн тооцсон байна. Ковидын өмнөх жил ОХУ-аас 64 мянган худалдаа эрхлэгч иргэн, аж ахуйн нэгжүүд орж ирж байсан бол ковидын үед энэ тоо буурсан байна. Тиймээс энэ жил ковидын өмнөх үзүүлэлтдээ хүргэх зорилт тавиад байгаа аж.

Мөн Увс аймаг байгалийн үзэсгэлэнт газрууд олон учраас дотоод болон гадаадын жуулчдыг татах, энэ салбараас эдийн засгаа тэтгэх нөөц боломж арвин байгааг олж харсан байна. Цар тахлын жилүүдэд 80 мянган дотоод жуулчин хүлээж авсан аж. Тиймээс иргэд болоод жуулчдад бүхий л төрлийн үйлчилгээг чанартай хүргэх иргэн болоод аж ахуйн нэгжтэй хамтарч ажиллах, Засгийн газраас дэвшүүлсэн бодлого шийдвэрийг хамтарч хэрэгжүүлэхэд бэлэн байгаа гэдгээ илэрхийлсэн. Тийм учраас аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар сонирхож байгаа иргэн, аж ахуйн нэгжүүдэд 19 сумынхаа хамгийн үнэ цэнэтэй газруудаас олгоход бэлэн байгаа гэнэ.

Түүнчлэн хөдөө аж ахуй, газар тариалангийн салбарт ч эдийн засгийн эргэлтэнд оруулах боломж арвин байгаа аж. Тус аймаг ДНБ-нийхээ 40 орчим хувийг хөдөө аж ахуй, тэр дундаа мал аж ахуйн салбараас олдог байна.

Нийт 40-50 мянган га эргэлтийн  талбайтай ковидын өмнө 36 мянган га-д нь үр тариа тариалж байсан. Тиймээс Баруунтурууны хөдөө аж ахуйн цогцолбор байгуулах замаар гурил тэжээлийн үйлдвэрлэл баруун бүсэд байгуулах, цаашлаад малаа тэжээлээр бордох чиглэлд анхаарч байгаа аж. Тооноос чанарт анхаарах нь ХАА-г эрчимжүүлэх, малын үйлдвэр угсаа сайжруулах, цөм сүргийг бий болгох “Шинэ Хөдөө Увс” хөтөлбөр хэрэгжүүлж эхэлсэн байна.Түүнчлэн жижиг, дунд үйлдвэрүүдээ UBC брэндийн дор нэгтгэж 17-18 төрлийн бүтээгдэхүүн зах зээлд амжилттай нийлүүлж байгаа аж.

 ХӨНГӨН ҮЙЛДВЭРҮҮДИЙГ ХӨГЖҮҮЛЭХ ШААРДЛАГАТАЙ

Өмнөговь аймгийн тухайд энэ жил улсын төсөвт  280 тэрбум төгрөг төвлөрүүлэхээр төлөвлөсөн байна. Энэ төлөвлөгөөг давуулан биелүүлэх магадлал өндөр байгаа гэдгийг Засаг дарга Р.Сэддорж хэлж байна. Тус аймагт хөгжлийн олон бодлого, төлөвлөгөө хэрэгжиж байгаагийн нэг нь хашаандаа сайхан амьдрах төсөл гэнэ. Иргэн бүрийг хашаанаас нь гаргаж байранд оруулах зорилт тавихаас илүү хашаанд нь халуун дулаан ус, бохирын шийдлийг нь хүргэх, модон жорлонгоос нь салгахад зориулж энэ жил таван тэрбум төгрөг төсөвлөсөн байна. Өмнөговь аймгийн тухайд хөгжлийн өөр түвшинд хүрсэн.

Тийм болоод ч тэрүү модон жорлонгоосоо салах, малын бэлчээрийг хамгаалах, усны нөөцийг нэмэгдүүлэх, худаг гаргах, амьдрах орчныг сайжруулах гэх мэт олон төрлөөд хөгжлийн бодлогодоо анхаарч байгаа гэнэ.

Цаашлаад уурхайчдын ар гэрийнхнийг ажлуулах хөнгөн үйлдвэрүүдийг хөгжүүлэх нэн шаардлагатай гэж харж байгаа бөгөөд хөдөөгийн сэргэлтийн хүрээнд хотод байрлалтай томоохон үйлдвэр үйлчилгээний газрууд тус аймагт салбараа нээсэн тохиолдолд газар болоод дэд бүтцээр нь хангахад бэлэн байгаа гэдгээ илэрхийлэв.

ХАМГИЙН ИХ ТӨСӨВ ТАВИУЛСАН ХЭНТИЙНХЭН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ТӨВ БОЛНО

Монгол Улсын Засгийн газраас Хэнтий аймгийг түүхэн аялал жуулчлалын бүс болгон зарласан.Үүнтэй холбоотойгоор аялал жуулчлалын чиглэлээр томоохон цогцолборууд баригдаж байгаа гэдгийг Ц.Чогсомжав хэлж байна. Эдгээр цогцолборуудыг дагасан дэд бүтцийн ажилд нийт хөрөнгө оруулалтын дийлэнх хувь нь зарцуулагдаж байна. Боловсрол болоод нийгмийн салбарт оруулсан хөрөнгө оруулалтууд бусад аймгийн жишигт нийцэж байгаа. Арай их хэмжээний хөрөнгө оруулалт орсон салбар нь зам харилцаа дэд бүтэц юм. Хэнтий аймаг 2018 онд нэг сум төвлөрсөн дулаантай байсан бол өнөөдрийн байдлаар 18 сум бүгд төвлөрсөн дулаан, шилэн кабелиар холбогдсон байна. Өмнө нь дөрвөн сум цэвэрлэх байгууламжтай байсан бол энэ жил зургаан сумын цэвэрлэх байгууламжийг ашиглалтад хүлээж авахад бэлэн болсон байна.

Хэнтий аймагт улсын төсвөөс хамгийн их хөрөнгө оруулалт хийсэн хэмээн шүүмжлэлд өртдөг ч аялал жуулчлалын чиглэлээр хөрөнгө оруулалт дэд бүтцийн асуудлаа шийдэхэд зориулсан төсөв байдаг гэдгийг засаг дарга нь учирлаж байна. Тухайлбал, 279 тэрбум төгрөгийн 40 хувь нь замын хөрөнгө оруулалт байгаа гэнэ. Хэнтий аймаг одоогоор улсын төсвөөс татаас авч байгаа ч цаашид аялал жуулчлал хөгжөөд ирэхээр улсын төсөвт хөрөнгө төвлөрүүлэх зорилт тавин ажиллаж байгаа.  Цаг хугацааны хувьд 2024 онд томоохон цогцолборуудаа ашиглалтад оруулахаар төлөвлөсөн байна. Улсын төсвийн хөрөнгө оруулалтыг үргүй зарцуулах, баригдаж байгаа барилга, хөшөө дурсгалдаа хяналт тавьдаггүй зэргээр нийгмийн сүлжээнд шүүмжлэл маргаан нэлээд өрнөдөг. Тэгвэл энэ талаар тэрбээр хэлэхдээ энэ жил шилжих 92 төсөл арга хэмжээ бий. Энэ дунд Баянхутаг суманд  баригдаж байсан 40 ортой дотуур байрны барилгын ажил багтсан.

Тус дотуур байрны барилгын ажлыг 2021 оны наймдугаар сард  шавыг нь тавьж байсан бөгөөд хоёр давхар, 600м.кв барилгын гүйцэтгэгчээр “Манагал констракшн” ХХК шалгарсан. Тус тендер Төрийн худалдан авах газар дээр тендер нь зарлагдаж Боловсролын яам дээр гэрээ нь байгуулагдсан ажил. Барилгын чанарт Барилга хөгжлийн төвөөс хяналт тавьж байгаа. Орон нутаг ашиглагч байгуулагч учраас шаардлага тавьсан. Тус компаний гэрээ болоод тусгай зөвшөөрлийг цуцлах арга хэмжээ авч өгөхийг холбогдох байгууллагуудад нь уламжилсан. Барилга хөгжлийн төвөөс зөрчлөө арилгах хугацаатай даалгавар өгсөн. Мэр сэр ийм тохиолдлууд гарч байгааг үгүйсгэхгүй гэв. Хэнтий аймгийн тухайд эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэх дараагийн салбараар хөдөө аж ахуйг нэрлэж байгаа юм байна.

Дотоодынхоо хүнсний ногооны хэрэглээг 100 хувь хангах, цаашлаад хөрш зэргэлдээ аймгуудаа хангах зорилт тавьжээ. Мөн Бэрхийн уурхай болоод Бор-Өндөрийн уулын баяжуулах үйлдвэрүүдээ түшиглэсэн аж үйлдвэрийн парк барихаар төлөвлөсөн байна. Уул уурхайгаас гарч байгаа бүтээгдэхүүнээ эцсийн бүтээгдэхүүн болгож гаргах зорилт дэвшүүлсэн байна.

Ямартай ч Монгол Улсын Засгийн газраас Алсын хараа-2050 хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх, түүнд хүрэх ойрын 10 жилийн хугацаанд хэрэгжих шинэ сэргэлтийн бодлогыг бүх шатны дарга нарт танилцуулах, ойлгуулах, зөвлөлдөх уулзалт боллоо. Бүхий л шатандаа хөгжлийн бодлогоо ойлгож, хүний хөгжлөө дэмжиж, хөрөнгө санхүүгээ сайжруулах үүрэг хүлээж байгаагаа ойлголтоо нэгтгэж амжлаа. Зарим аймаг орон нутагт бүр цаашлаад улс орны хэмжээнд хэрэгжиж үр дүн нь эхнээсээ гарчихсан бодлого шийдвэрүүдийг зарим аймаг, сум, баг, хороон дээр хэрэгжиж эхлэх үндэс нь одоо л тавигдаж эхэлж байгаа гэдгийг оролцогчид хэлж байна. Ямартай ч зурагтаар хардаг хүмүүсийнхээ царайг нь өөдөөс нь харж байгаад цахимаар биш танхимын сургалтад хамрагдсан шат шатны дарга нар сэрэх унтахын завсарт Шинэ сэргэлтийн бодлоготой танилцлаа.  Хөрөнгө мөнгө, хүч хөдөлмөр зарсан зөвлөлдөх уулзалтын үр дүн зүүд зэрэглээ мэт замхарчихгүй л байгаасай. Танилцсан бодлогоо бодитоор хэрэгжүүлж үр дүнд хүрэх нь чухал байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ТэнэглэлТэнэглэл
6
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

18 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-06-12 202.126.89.175

huchingiin hereg garh bii de aih yum baina shuu. ohid busguichuudee bolgoomjtoi kkk

Avatar

Нэргүй 2023-06-12 192.82.67.200

Ардчилал ялсан аймгууд доогуур байна. энд учир бна. бас улс төр бна гэж шууд харагдаж бна.

Avatar

Нэргүй 2023-06-12 66.181.182.18

Дээрх үнэлгээг хийхдээ эрхбиш тухайн аймгийн олж буй ашгийг аймгийн иргэдийнх нь тоотой харьцуулсан байлгүй дээ. Өөрөөр хэлбэл нэг иргэнд ногдож буй ашигаар тооцвол төсвийн их бага хуваарилсанаас үл хамаарсан шударга тооцоолол болно.

Avatar

Нэргүй 2023-06-12 66.181.182.18

Хамгийн их төсөвтэй Хэнтий яагаад тэргүүлсэнгүйв? Үр дүн гаргаагүй бол хуваарилсан төсөвт нь шалгалт оруулаач. Дундговьчуудыг залхуу гэдэг яриа эртнээс л байдаг даа хэхэ. Ер нь даргааас их зүйл шалтгаална даа.

Avatar

Нэргүй 2023-06-12 213.87.135.128

>> Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Зочин 2023-06-12 103.229.122.2

энэ улсад ичих бульчирхайтай дарга байдаг юмуу

Avatar

Зочин 2023-06-12 103.26.194.253

Аймгуудын төсөв хөрөнгө оруулалт асар их.ялгаатай байхад танайх хэд манайх сайн гэх учир дутагдалтай.Хэнтийд сүүлийн 3 жилд төсвийн мөнгөөр бороо оров.Тэргүүлсэн юм алга л байна . Зарим аймаг уул уурхай нутагтаа ажиллуулахгүй гэж байх юм. Гэтэл адил тэгш хэрчсэн юм шиг тэгш хувиарлах хэрэггүй л юм шиг . Манайх бүсчилж хөгжүүлнэ гэх мөртлөө бүсийн төвдөө бага төсөв мөнгө хувиарладаг нь УБт шилжин суурьшихад түлхэц болдог.

Avatar

Хурлуудыг цахим болговол их мөнгө хэмнэнэ дээ 2023-06-12 192.82.65.180

Сум бүрт амьдардаг хүний тоог үнэн болгох юмсан. Сонгуулиар болон бүртгэлээр бол 5000-10000 орчим хүнтэй сум, газар дээрээ бол нэг хийд, нэг сургууль, нэг цэцэрлэг, нэг эмнэлэг, сумын ЗДТГазар гээд ердөө цөөхөн н төрийн албан хаагчид амьдардаг- 500 орчим хүнтэй газрууд. Сумуудыг аймгийн ЗДТГ нэгтгэж болдоггүй юм байхдаа. Төр 4 жилдээ сум, аймгийн дарга нарыг дуудаж хуралдаж, архиддаг болоод 30 жил өнгөрч байна. Төрийнхөн хуралдаа нийлж архидах гэж л очдог. Цахим болговол зардал, мөнгө хэмнэнэ

Avatar

Нэргүй 2023-06-12 202.126.89.115

huukiin buruu hoishoo huvisgalii gor bolj une ni tengert hadsan mah guriliin unee buulgah tuhai yariv uu?

Avatar

Нэргүй 2023-06-12 183.177.97.14

Хамгийн их төсөвтэй Хэнтий яагаар түрүүлэхгүй байна?
АН удирдлагатай аймагт хамтгийн бага хөрөнгө оруулалт тавигдсан дүр зураг харагдаж байна. Бага хөрөнгө оруулалттай аймаг яаж уралдахав дээ.

Avatar

Нэргүй 2023-06-12 202.179.11.230

Zuv ingehgui bol hulgai, avilga hiih gej darga bolj baina. Er ni darga huseed zorig gargaval butehgui ajil baihgui. Getel hamgiin novshiin shaaruud ni darga bolchih geed baina.

Avatar

Нэргүй 2023-06-12 203.98.77.114

Миний таньдаг хүн лав ирээд орой нь шоудсаар байгаад маргааш нь тэр суудлын бөглөө болж унтсаар байгаад таарсан, уг нь сүртэй, том арга хэмжээ байдаг ч оролцогчдын оролцоо, ойлголтыг сайжруулах ёстой мэт, Гадагшаа явсан хурал уулзалт ч гэсэн архидалт, шоудалт болоод дуусдаг мэдээ их л гарах юм

Avatar

Нэргүй 2023-06-12 103.57.94.135

Дундговийг татан буулга. Японд зар

Avatar

Нэргүй 2023-06-12 66.181.182.18

Японд зарах бус 100 жилээр түрээсэлж хөгжүүлэх. /Хонг-Конгийг Их британид түрээслүүлсэнтэй ижил/

Avatar

Нэргүй 2023-06-12 66.181.182.90

tiim baihaa urangan deer baahan hurgan darga nar baih shig baisan. 1 guzeetei nuhur utsaar yariad zogsoj baihad n hajuugaar n garahad 200 saya deer 2 uruu bair ugiu geheern bi ugui gechihsen gej yarij bailee

Avatar

иргэн 2023-06-12 203.91.115.52

Жаран чавганц уралдахад нэг нь түрүүлнэ гэж үг бий. УБ хотоос хөдөө рүү жилдээ 50-70 мянган иргэн шилжсэн үед л наад шалгаруулалтанд чин итгэе. Сумдаа цөөлөх ухаан аймгуудын удирдлагаас гарахгүй шинжтэй. Төв аймаг 20 сумтай. Нэг аймагт 10 сум л хаваасаг. Хуучин сумын төвийн барилгуудаа хувьчилаад ганц нэг байрыг нь багийн төв болгоно биз.

Avatar

Нэргүй 2023-06-12 103.242.45.69

ГАРЧИГ?????? Өрсөлдөх чадварын судалгаа гаргадаг ТББ өөрийгөө санхүүжүүлэх хандив аймгуудаас авдаг гэж дуулсан. Хандивын их багаар нь байр эзлүүлдэг шахуу юм биш үү. Тэдний судалгааг орон даяар ззарлаад байрх хэрэг байна жж

Avatar

Нэргүй 2023-06-12 202.21.111.170

чи ултай суурьтай юм яриарай Энэ судалгааг гаргадаг байгууллага олон улсын стандартаар хийдэг учраас юун мөнгө авч байр эзлүүлэх тэгвэл дэлхийн шившиг болно ш дээ
Энэ судалгааг хэрэглэхгүй дэлхийн шившиг болж байгаа шүү дээ гадныхан гайхдаг ингээ хөгжаач ээ гэээд байхад хэрэглэдэггүй мангарууд

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж