"Тендерийн хууль жижгүүдийг боомилоход чиглэгддэг"

"Тендерийн хууль жижгүүдийг боомилоход чиглэгддэг"

"Тендерийн хууль жижгүүдийг боомилоход чиглэгддэг"

“Эрксис Инк” компанийн хамтран үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал А.Мэнд-Оршихтой ярилцлаа.


-Н.Учрал төрийн дэмжлэггүйгээр олон улсын түвшинд өрсөлдөж буй цор ганц салбар гэж танайхыг тодотгосон. Та үүнтэй санал нийлэх үү?

-Цор ганц салбар мөн үү гэдгийг нь сайн хэлж мэдэхгүй байна. Хими, биологи зэрэг төрийн дэмжлэггүй салбарынхан бас байдаг л байх. Ер нь одоогоор тийм бодит олон улсын түвшинд өрсөлдөх тал дээр төрөөс ямарваа дэмжлэг байдаггүй. Бид өдийг хүртэл 13 жилийн хугацаанд IT-гийн салбарт Цахиурын хөндийд монгол инженерийн бүтээгдэхүүнийг гаргаж, ам.доллар олно гэж ярьсаар байгаа. Бид энийг  ирээдүйн гол гарцаа гэж хардаг.

Улсын эдийн засагт бодит ам.доллар орж ирж, амжилт гаргах өндөр магадлалтай. Гэхдээ төр засгаас тэр өнцгөөр хардаггүй нь үнэн.

Эсрэгээрээ жижиг эдийн засаг гэж хардаг болохоор олон улсад гарахад нь дэмжлэг үзүүлж байгаа юм алга. Сүүлийн жилүүдэд сайн сайхан юмс сонсогдох юм. Харамсалтай нь биелэл болж, компаниудад нэмэр болох тал дээр удаашралтай, тодорхойгүй, ойлгомжгүй байгаа гэж боддог.

-Дэлхий нийт энэ салбарт хүч, хөрөнгө хаяж байна. Энэ чиглэлийн ажлын байрны эрэлт их.  Ер нь IT чиглэлээр мэргэжил эзэмшсэн, мэргэшсэн боловсон хүчин Монголд хэр олон бий вэ?

-Үнэн гэж хэлж болно. Одоо мэдээллийн технологийн салбарт хүн, компани бүр хошууран орж, өөрийн бизнес загварт таарсан хэлбэрээр IT-гийн компани болох гэж үзэж байгаа хувилбарууд ч байна. Жишээлбэл, “Таван богд” групп, “Номин Холдинг”, “MCS” зэрэг том групп компаниуд IT-гийн охин компани байгуулж, өрсөлдөж байна.

Өрсөлдөөн бий болж, ажлын байр зарлаж, бие биеэсээ ялгарахыг хичээж байна.

Тохилог оффис, ажлын цагт баригдахгүй, ажлын байрандаа хоолтой, зарим нь ажлын дөрвөн өдөртэй болно ч гэдэг юм уу хүн рүүгээ чиглэсэн бодлогыг  гол өрсөлдөөн гэж хардаг болсон байна.

-Танай салбарын дийлэнх нь эрэгтэйчүүд байдаг нь худлаа биш. Эмэгтэйчүүдэд энэ чиглэлийг сонирхдоггүй гэсэн үг үү. Эсвэл илүү хүнд салбар гэж ойлгож болох уу? 

-Эрэгтэй суурьтай салбар. Угаасаа олон улсдаа ийм байдаг. Ялангуяа хөрөнгө оруулалтын сангуудын төлөөлөгч цагаан арьстай, эрэгтэй мэргэжилтэн гэдэг хэвшмэл ойлголт байдаг нь үнэн. Мөн инженерүүдийн хувьд ч гэсэн ихэнх нь эрэгтэй хүмүүс эзэлдэг.

Гэхдээ Монголд эмэгтэй инженерүүдийг дэмжих чиглэлээр компаниуд, хувь хүмүүс хичээж, тусгай хөтөлбөрүүд хэрэгжүүлж байсан.

Бид бас зөвхөн эмэгтэй оюутанд зориулсан дадлагын хөтөлбөр зарласан. Энэ асуудалд компаниуд анхаарах ёстой юу гэвэл анхаарах ёстой. Манай компанид 20 орчим инженер ажилладаг. Салбар дотроо хамгийн олон эмэгтэй инженертэй гэж хэлж болно.

-IT салбарт ажилладаг боловсон хүчний орлого бусад салбарт ажиллагсдын орлоготой харьцуулбал өндөр мөн баталгаатай байдаг. Нууц биш бол танай салбарын дундаж цалин хэд орчим байдаг вэ?

-Үнэн. Энэ салбарын өрсөлдөөн хил хязгаарт баригддаггүй. Монголоос сайн инженерүүд гадаад зах зээл рүү ажиллаж байна. Хилийн дээс давж чадах юм бол энэ салбарын цалин маш өндөр. Бид маш олон инженерүүдийг бэлдэж чадвал эх орондоо ам.доллар авч ирнэ. Бусад салбартай харьцуулахад цалингийн хэмжээ маш өндөр.

Цахиурын хөндий гэхэд их сургуулиа төгсөөд жилийн бараг сарын 10 мянга, 120 мянган ам.долларын цалин авах боломжтой. Бүр ур чадвар өндөртэй инженер олон улсад нэг сарын 300-500 ам.долларын цалин, үүнтэй дүйцэхүйц хувьцааны ашиг авдаг байх жишээтэй.

-Дэлхий улс орон IT дээр суурилж хөгжинө. Тиймээс энэ талаарх мэдлэг, боловсролыг багаас нь олгох ёстой.  Дунд сургуулиас нь кодинг, программчлалын хичээлийг заах шаардлагатай байж магадгүй болсон. Та юу гэж бодож байна вэ?

-Энэ бол маш зөв. Одоо 6-9 дүгээр ангиас нь ерөнхий мэдлэгийг олгож, 9-12 дугаар ангид програмчлалын анхан шатны ойлголттой болгож төгсгөх ёстой. Ирээдүйд тоо математикийн хичээл гэж үздэг шиг энэ төрлийн хичээлийг заах хэрэгтэй.

Өнөөдөр код бичих чадваргүй иргэдийг бэлдэх ёсгүй.

Дараагийн тав, 10 жил үүнийг шаардаж эхэлнэ. Үгүй бол боловсролын системийн асар хоцрогдолтой явна гэсэн үг. Дэлхийн томоохон компаниуд боловсролын хөтөлбөрт нөлөөлөх кодингийн хичээлийг заавал үзэж судлах ёстой гэдэг байр суурьтай байдаг.

-Бас багш нарыг бэлдэх шаардлагатай байх?

-Багш нарыг бэлдэхдээ хичээлийн хөтөлбөр, гарын авлага тал дээр олон улсын маш олон боломж байдаг. Анги ангиар нь ялгаж өгсөн хөтөлбөрүүдтэй. Их сургууль, бизнесийн байгууллагын уялдаа маш муу. Суурь мэдлэгийг заадаг ч ажлын байран дээр гарахад нь дахин бэлдэж, сургаж, цаг алддаг.

-Монгол Улс цахимын хөгжлийн индексээр урагшилсан гэдгийг албаныхан мэдээлсэн. Төр хувийн аж ахуйн нэгж, компаниудад ажлаа хэр даатгаж, хамтран ажиллаж байгаа бол?

-Монгол Улс цахим хөгжлийн индексээрээ урагшилсан гэдэг нь үнэн. И-Монголиа, Хур-дан гэх мэт том зургаараа сүүлийн хоёр гурван жилд асар хурдацтай боломжуудыг нээж өгч байна. Харин хувийн аж ахуйн нэгж, компаниудад эдгээр ажлаа хэр даатгаж ажилладаг вэ гэхээр тендерийн асуудал гарна.

Тендерийн хуульд өргүй, ажлын туршлагатай байна гэдгээс  үүдэн шинээр үйл ажиллагаа явуулж буй гарааны компаниудад том компаниудтай өрсөлдөх боломж маш хомс.

Бүтээгдэхүүнээ гаргах хүртлээ шинэ компаниуд өр төлбөртэй байна. Гэтэл тендерт орж, өр төлбөрөө дарах гэхээр хууль нь тэгш бус гараанаас эхлэх шаардлагыг тавьсан байдаг.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
7
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-06-12 213.87.135.128

>>>>> Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Нэргүй 2023-06-12 203.98.76.4

Монголд энэ Ай Тийй гээд байгаа нөхдүүд шааал худлааа шүүү Ам Ажил нь Зөрүүтэй дандааа

Avatar

Зочин 2023-06-12 202.126.88.220

Угаасаа гаргаж байгаа хууль нь зөвхөн өөрсдөд нь зориулагдсан учраас юу ч хүлээгээд хэрэггүй. Ирэх сонгуульд хулгайчуудыг бүгдийг нь унагаах хэрэгтэй

Avatar

Нэргүй 2023-06-12 66.181.182.90

odoo code bichih n trend baihaa bolison shuudee. AI codiig dorn bichchij baina. code bichigch bolood technologiin salbariin har ajilchin l bolno

Avatar

Нэргүй 2023-06-12 66.181.161.103

yor ni zaaval code ch geltgui, IT salbar ter chigeeree 'saturated' buyu hanasan gej helj bolno. Hedhen jiliin omno erelt niluulelteesee shaltgaalj programistuud sain tsalin avch baisan odoo orsoldogch ih bolj busdaasaa mash sain ylgarahgui l bol tsalin dundaj bolson shuu

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж