Тэд улсаа нэгд эрэмбэлдэг бол бид адагт тавьдаг!

Тэд улсаа нэгд эрэмбэлдэг бол бид адагт тавьдаг!

Тэд улсаа нэгд эрэмбэлдэг бол бид адагт тавьдаг!

Гучаад жилийн өмнө Казахстан, Монгол хоёр далайд гарцгүй, хөгжлийн төвшингөөрөө ядуу буурай улс орны ангилалд хамтдаа бичигдэж байв. Харин өнөөдөр Казахстан нь Монголыг хөгжлийн үзүүлэлтээрээ хол хаяж, төв Азийн тэргүүлэх гүрэн болжээ. Байгалийн баялаг, хөдөө аж ахуй дээрээ түшиглэн хөгжсөн тус улсын нэг хүнд оногдох ДНБ-ий хэмжээ 1993 онд дөнгөн, данган 1400 орчим ам.доллар байсан бол өдгөө 10 мянган ам.доллар давсан агаад Евразийн хамгийн том дэвшилтэт дижитал төв болох зорилт дэвшүүлснээ  ерөнхийлөгч Токаев нь саяхан зарласан байна.

Тэгвэл “Дижитал Монгол Улс”-ийн ДНБ-ий 25, экспортын орлогын 90 хувийг уул уурхайн салбар бүрдүүлдэг хэдий ч 2022 онд нэг монгол хүнд оногдох ДНБ нь 5000 ам.доллар давсанд баярлах нь холгүй сууна. Нэг гараанаас зэрэг эхэлсэн хоёр улсын эдийн засгийн үзүүлэлтүүд яагаад ийм хол зөрүүтэй байна вэ.

Хариулт нь хүний улстөрчид улсынхаа эрх ашгийг нэгд эрэмбэлж ирсэн бол Монголын улстөрчид хүний эрх ашгийг тэргүүнд тавьж ирсэнтэй холбоотой. Төмөр замын төслүүдээс эхлээд эрчим хүчний эх үүсвэр барих сургаар төв талбай дээрээ гарч жагсдаг, Төрийн ордон дотроос тээг тавьдаг улстөрчидөө эх оронч гэж итгэж ирснийхээ хүртэх ёстойг хүртэж байна.

Товчхондоо, хэдэн малынхаа буянд сайхан амьдарна гэж хууртсан хэдэн “мал”-ынхаа ачаар улстөрчид нь хөлжиж, улс нь ядуурчээ. Казахстан нь дэлхийн ураны нөөцийн 15 хувийг бүрдүүлдэг, үйлдвэрлэлээрээ нэгд бичигддэг бол Монгол Улс нөөцөөрөө эхний 10-т ордог, энэ салбарт тэдний гол өрсөлдөгч болох бүрэн боломжтой.

Нэг үеэ бодвол ураны цахилгаан станц нь хөгжлийн хөдөлгүүр болохыг иргэд зах зухаасаа ойлгож эхэлсэн ч дийлэнх нь зургаан хөлтэй ямааны үлгэрт өдгөө ч үнэмшиж магадгүй.

Худал үгийг мянга давтаж үнэн болгох пропганда Монголд гадаад, дотоодын захиалгаар гардан хэрэгжүүлэгчид нь Төрийн ордонд ч сууж байна, төв талбай дээрээс чарлаж байна. Тэд ОХУ-аас дэмжлэг аваад Франц руу "дайлаар мордох" гэнэ лээ. Энэ мэт жижиг улс төрийн том эдийн засагтаа учруулдаг хор хөнөөл нь хэдэн арван жилээр үргэлжилдгийн тод жишээ гэвэл төмөр замын төслүүдийг нэрлэж болно.

Францын ерөнхийлөгч Э.Макроны өнгөрөгч тавдугаар сард хийсэн хугас хоногийн айлчлалтай зэрэгцээд “унтаж” байсан уран судлаачид гэнэт идэвхжих болсон нь Монголыг “савартаа” байнга базах сонирхолтой баавгайн “архираан” байх магадлал тун чиг өндөр. Нэгэн цагт оросуудын тулган шаардалтын дагуу С.Баярын Засгийн газар Канадын “Хан ресурс”-ийг Мардайн ордоос шахан гаргасны хариуд нь Монгол Улс 100 сая ам.долларын өрөнд унасан юм. Монгол Улсын Засгийн газраас зарласан “Шинэ сэргэлт”-ийн бодлогын хүрээнд дөрвөн багц эрчим хүчний төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлнэ. Өнөөдөр үйл ажиллагаа явуулж байгаа дулааны цахилгаан станцуудын хүчин чадлыг өргөтгөхөөс гадна өсөн нэмэгдэж буй хэрэглээгээ хангахын тулд байгаль орчинд ээлтэй, шинжлэх ухаан, дэвшилтэд технологид суурилсан эрчим хүчний эх үүсвэр барих хэрэгцээ эдийн засаг талаасаа ч эрүүл мэндийн хувьд амин чухал асуудал болсон.

Тэгэхээр эрүүл мэнд, экологи, эдийн засгийн ач холбогдолтой эрчим хүчний төсөл гэвэл ураны цахилгаан станц л байна.

Сайн мэдээ нь, Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар уран үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлэгч Франц улсын "Орано" компанитай хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах ажлын хэсгийг өнгөрөгч сард байгуулсан юм. Ажлын хэсгийн ахлагч Х.Нямбаатар товч мэдээлэхдээ ураны салбарт гуравдагч орны хөрөнгө оруулалтыг ашиглалтад орсноор эхний жилд 750 тонныг, цаашлаад хүчин чадлыг үе шаттай нэмж, таван жилийн дараа жилд 2500 тонн шар нунтаг олборлох төлөвлөгөөтэй гэж.

1992 оноос хойш нөөцийг нь тогтоосон найман ордын нэг нь Зөөвч-Овоо. Нөөцийн хэмжээ нь 93 тонн, дэлхийн том ордуудын нэгд тооцогддог тус ордод Францын хөрөнгө оруулалтыг татсанаар нэг сумаар олон туулай буудах боломж гарч ирж байна.

Хамгийн чухал нь бид улстөржилгүй цэвэр бизнесийн нэг хэлээр ярьж, урьдын хэлсэн тохирсондоо байх ёстой. Том төслүүдийг эдийн засагт өгөх өгөөжийг нь мөнгөн дүнгээр тооцох аргагүй. Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээ батлагдсаны дараа 2011 онд Монголын эдийн засгийн 17 хувийн өсөлт үзүүлж, мөнгө цүнхлээд Монголыг зорих хөрөнгө оруулагчдын урсгал нэмэгдсэн. Харамсалтай нь, 10 гаруйхан жилд хууль сахиулагчид хуулиа зөрчин, хууль батлагчид нь хууль зохион дээрэмдэхийг нь дээрэмдэж, хөөхийг нь хөөсөн.

Өнгөрсөн 2022 оны арванхоёрдугаар сард гадаадын хөрөнгө оруулагчдыг дээрэмдсэн гэх 57 хэргийг, холбогдогчидтой нь Х.Нямбаатар зарласан.

Атал найман сар өнгөрсөн ч гадаадын хөрөнгө оруулагчийн дээрэмдсэн гэх хэргээр ганц хүн ч ял авсангүй. Монголд Францын “Орона” орж ирнэ гэдэг нь олон улсын хөрөнгө оруулалтыг дуудах сайн мессеж болж хүрнэ. Үүний эсрэг байгаа хэн боловч улсынхаа эдийн засгийн эсрэг алуурчид мөн гэсэн үг. Хувь хүн халаас хоосон ч эрх чөлөөтэй байж болно. Харин халаас хоосон улс эрх чөлөөгөө хамгаалж үлдэхэд хэцүү. Үндсэндээ казахстанчууд улсаа нэгд эрэмбэлдэг бол монголчууд адагт тавьдагт хөгжлийн ялгаа нь бий.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
39
ЗөвЗөв
6
ТэнэглэлТэнэглэл
4
ХарамсалтайХарамсалтай
2
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

36 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-06-12 213.87.135.128

>>>>>>> Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Зочин 2023-06-12 103.140.10.213

"эх оронч" гэх мэт гоё ганган хуурамч үгээ түр орхицгооё. хулгайч хүмүүс эх оронч гэдэг үгийг хэрэглэх эрхгүй. тухайн улс орны насанд хүрсэн иргэд 100% хулгайч, залилагч бол яг манйх шиг болдог гэсэн статистик байдаг. ядаж 90% нь хулгайч бол хөгжих болмж нээгддэг, 80 % бол хөгждөг, 70% хувь бол хурдацтай хөгждөг, 60% бол өндөр хөгждөг, 50% бол хөгжлийн гайхамшгийг үзүүлдэг гэнэ.

Avatar

Ганц асуулт 2023-06-12 66.181.161.39

Казахстан монголоос илүү хөгжсөн юм бол яагаад монголд байгаа 140 мянган хасагууд казахстанруугаа нүүхгүй байна? бодит хариулт нь казахстан монголоос огтхон ч илүү биш! харин ч монголоос илүү ядуу улс! казахстанчуудын авдаг цалин монголчуудтай яг адилхан эсвэл доогуур! казахстан улс мафи хар тамхи олон төрлийн гэмт хэрэг залилан луйвар хулгай дээрэм аллага хүчиндэлт лалын терроризм живсэн дампуу дарангйлалын дэглэмтэй улс! казахстанд атаархах зүйл огт алга!

Avatar

1 2023-06-12 103.242.47.10

hun turj ussun gazraa orhij yavah hetsuu bdg aa.

Avatar

Нэргүй 2023-06-12 192.82.89.188

Ж. Нямсүрэн

ӨӨР ХАРЬЦУУЛАХ УЛС ОЛДСОНГҮЙ ЮУ?

Avatar

Нэргүй 2023-06-12 43.242.241.151

Тэр орон нутгийн иргэд нэртэй баахан хөөрцөн гарууд бнаа. Хэн ч эх нутаг газар шороогоо гэлгүй л яахав. Гэхдээ эх орон гэдэг бол жалга довноос ч том ойлголт шд. Нэг баагий ухна гээд ороод ирвэл б** барьж цус үзнэ гэж эргүүтэж байна лээ. Үнэн бүткүү хүүрнүүд шүү нээрээ. Бусад улс орнууд баялгаа ашиглаж, техник, технологи нэвтрүүлж л урагшилж байгаа шд.

Avatar

Нэргүй 2023-06-12 122.201.23.99

Тэгэхээр эрүүл мэнд, экологи, эдийн засгийн ач холбогдолтой эрчим хүчний төсөл гэвэл ураны цахилгаан станц л байна. Айн ураны станц экологи эрүүл мэндэд сайн гэсэн үү? Сэргээгдэх эрчим хүч бол ирээдүй юм. Бас нэг тархи угаалт уу ?

Avatar

Нэргүй 2023-06-12 202.126.89.115

toroo negentee songoson toriin tusheefee havtgaid ni haraaj zuhejee boli
mongol hun amnii bilegeeree gedeg zovhon mongol toriig tumen ardtai hulhidsan hulhinii mongoliig mongolii daisan bolson hulgaichidiig hen ch baisan zuh haraa dald oruul

Avatar

Нэргүй 2023-06-12 202.179.21.234

ЗҮГЭЭР АВИЛГАА УСТГА ТЭГВЭЛ УРАНГҮЙ болно

Avatar

Нэргүй 2023-06-12 202.179.21.234

Cайхан худлаа тархи угаах юм аа. Сэргээгдэх эрчим хүч гэвэл алгаа таших байсан
УРАН БОЛ ТҮЙ ТҮЙ цаашаа

Avatar

Нэргүй 2023-06-12 66.181.180.28

Тэнэг хүүрээ…

Avatar

Нэргүй 2023-06-12 43.242.241.151

ийм юмнуудтай юу ч ярихав дээ

Avatar

иргэн 2023-06-12 139.5.218.175

манайх яахав дээ Шүүх Цагдаатайгаа нийлээд Төрийн өндөр Албан тушаалтангууд нь Улс цөлмөж хоослохоос болодхоос биш Эх орноо гэсэн Зүрх сэтгэлгүй байна ш дээ

Avatar

Нэргүй 2023-06-12 202.126.90.150

Хариуцлагатай хандаж чадвал болохгүй зүйл байхгүй

Avatar

Нэргүй 2023-06-12 202.179.11.230

Ue ueiin 76 ulsiig iim bolgoj hayalaa. Odoo 76/126-g ih zuv songovol uls sehne. Namuud zuv humuusiig devshuuldeggui, bid songoson boldogoos iim bolood baina. Ireh songuulid uur baitsgaaya.

Avatar

Нэргүй 2023-06-12 192.82.67.30

уурхайд чи яаралтай ажилд орж гар биёё эрүүүл мэндээ зориулдаа.хэлсэндээ бичсэнээ хэрэжүүл

Avatar

Иргэн 2023-06-12 82.144.201.2

Ч.Нямсүрэн гэгч энэ сэтгүүлчийг ураны уул уурхайн үйлдвэрт томилон ажиллуулах хэрэгтэй, яваандаа хор уршгийг нь ойлгох байх, харамсалтайн хожимдоно ойлгож магад.
ЯДАХДАА УРАНЫ ТАЛААР НЭВТЭРХИЙ ТОЛЬНООС ОЛЖ УНШААРАЙ ДАА!!!! /энциклопедия/

Avatar

Зочин 2023-06-12 202.126.90.58

Бусад улс орны улс төрчид ЭХ ОРНОО НЭГД ТАВЬДАГ гэдэгтэй санал нийлж байна. Бас хуучинаар сэтгэж хуучнаа үгүйлэхээ больео гээд хуучин намуудаа татан буулгачихсан байх юм. Манай улс төрчид ард түмнээ боддог гэдэгтэй САНАЛ НИЙЛЭХГҮЙ байна.Манай улс төрчид ард түмнээ бодохоосоо өмнө ӨӨРСДИЙГӨӨ БОДДОГ авилгачид болчихсонд хөгжихгүй байгаа юм. Бас гадны хөрөнгө оруулагчдыг ТӨР НЬ Ч ИРГЭД НЬ Ч дарамталдаг нь хөгжихгүй байгаагийн нэг шалтгаан юм.

Avatar

Нэргүй 2023-06-12 192.82.67.30

мөнгө олохын тулд харийнханы талд ажиллаж эхбайгалиа сүйтгэж ураны оршуулгын газар болох уу?ашиггүй нас барсан ыг нь эх оронд нь булшилдаг .ямрав

Avatar

Нэргүй 2023-06-12 202.21.107.33

Казакстаны э/з тийм ч айхтар хөгжсөн юм бишээ.бас л нефть,газ,түүхий эдийн экспортын орлогын ихэнх нь хэдхэн баячуул,дарга сайд нарынх нь кармаанд орчихдог.назарбаев гэхэд л 200-300 млрд $ хармаалсан бдаг.жирийн иргэдийн амьдрал бас л тааруу ш дээ.днб нь өндөр жилийн 200млрд орчим $ бдаг боловч энэ нь гадны том корпорациуд нутаг дээр нь бүтээгдхүүн үйлдвэрлээд татвар бараг тө лөхгүй гадагшаа гаргачихдаг.манайд зарагддаг тамхи,чихэр жимс казакстанд хийгдсэн бдаг

Avatar

1 2023-06-12 202.21.102.222

unen

Avatar

21 2023-06-12 202.131.225.197

Uran bol aimshig yu ch gej heleed nemergui

Avatar

Монгол улс дэлхийн хөгжилтэй хамт алхах ёстой 2023-06-12 66.181.187.104

ЗХУ ын 16 -р БНУ гэж Монголыг хэлсэн ёгт үг боловч бодит байдалд нийцнэ. Монгол улс дэлхийн хөгжилтэй оронтой хамт алхаж хүн амын дундаж наслалтаа 85 хүргэж модон жорлонд хүүхдээ унагаадаг энэ хоцрогдолоосоо гармаар байна . Хөгшид тэтгэвэр гарахаар дэлхийн орнуудаар зугаалдаг болмоор байна.Оросын улс төрийн бодлогод Орос хүнээс илүү хайртай үнэнчээ илэрхийлсэн иргэд байгааг ойлгох ёстой тархинд Оросыг хайрлах Хятатыг үзэн ядах вакцин тариулсан нэгэн үеийнхэн байна.

Avatar

Хариулт 2023-06-12 103.26.194.253

Монголчууд монголоо хөгжүүлэх болохоос биш хятад ч юм уу орос , баруун болон америкчууд ирж хөгжүүлнэ гэж байдаггүй л байхгүй юу даа..АВИЛГА Ч нам ,АВИЛГАЛ Ч хүмүүсээ зайлуулж байж , хуучинсаг сэтгэлгээгээ хаяж хөдөлмөрт шамдаж байж хөгждөг олон улс орны жишиг байна.Энэ тэр УЛС биднийг хөгжүүлээгүй гэж эргүүтэхээ больчих.

Avatar

Нэргүй 2023-06-12 64.119.20.123

Хог бичээд доороо хэдэн троллчидтой. Бэлэн нүүрсээ түлвэл хэд дахин хямд хурдан зардлаар тогтой бо. Тэр барууныхан чинь бүгд нүүрсээр аж үйлдвэржсэн. Нүүрсээ бараад аргаа барахдаа цамдөж бна. Технологийн зардал гэж буурай орноос өчнөөн л юм нэхэж бж хийж өгнө дөө.

Avatar

Зочин 2023-06-12 64.119.25.231

Манайд,нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн 5000 доллар гэдэг нь тийм ч бага тоо биш. Энэ үзүүлэлтээр дэлхийн 200-д орны дунд нь байна. Бидэний зэрэгцээд буюу ард Энэтхэг Египет, Филиппин,Конго, Моррок, Тунис, Азербайжан, Гүрж, Өмнөт африк гээд 100-гаад орон байна.Казахстан Монгол хоёр хоюул газрын баялагаа гадаадын голдуу компаниар ухуулж амьдардаг орнууд.Энэ талаар Казахстан ариа илүү, мөн ЕАЭЗХолбооны гишүүн зэргээс хамаарч энэ үзүүлэлт арай дээгүүр байна.Амжилтаа бүү чамал.

Avatar

Зочин 2023-06-12 64.119.25.231

Хэдэн доллар горьдож,улс төржиж ,бусыг гүтгэж, нэр төрд нь халдаж, сөрөг хүчний уяаны нохой болж, хувалз шиг паразит амьдрах гээд хэрэггүй

Avatar

Нэргүй 2023-06-12 222.109.143.203

Дэлхий даяараа л хэрэглэж байна. Манай гэр хорооллын эрээнээс цааш гарч үзээгүй хэдэн халтар л мууг мэдээд бусад нь итгээд бдаг шүү.

Avatar

ZOCHIN 2023-06-12 101.185.195.62

93 TONN……

Avatar

Нэргүй 2023-06-12 192.82.92.204

Хариулт нь хүний улстөрчид улсынхаа эрх ашгийг нэгд эрэмбэлж ирсэн бол Монголын улстөрчид хүний эрх ашгийг тэргүүнд тавьж ирсэнтэй холбоотой. Төмөр замын төслүүдээс эхлээд эрчим хүчний эх үүсвэр барих сургаар төв талбай дээрээ гарч жагсдаг, Төрийн ордон дотроос тээг тавьдаг улстөрчидөө эх оронч гэж итгэж ирснийхээ хүртэх ёстойг хүртэж байна.

Avatar

Нэргүй 2023-06-12 192.82.84.167

Tiim shuu,gazar sendiichlee muu er gedeg muhar suseg,mulguu teneglel odoo hurtel baisaar bn.ashigt maltmal ashiglah bolohoor belcheeriin maltai,soel irgenshlees zaiduuhan heden malchin yatgaj gadna,dotnii gar hul bolj ulsaa horloj,huvia hicheesen bertegchinguud ih bolson bn,ahij songogdon ih hurald zuulun suudaldaa zalarch bh gesen huvia hicheesen luivarchid ch mundahgui baina daa,iimerhuu baidlaa l davan tuulj baij mongol uls hugjinu duu,ugui bol yaduu buurai chigeeree l uldeh baih daa

Avatar

эмээ 2023-06-12 202.21.108.17

Уранаас дэлхий айгаад байдаг бидэнд магтаад тархи угаагаад байна уу, би юу ч мэдэхгүй хөгшин хүн, залуучууд үүнд шинжлэх ухаанчаар хандахгүй бол Монгол орон хойч үед ямар байх бол

Avatar

Нэргүй 2023-06-12 103.111.68.3

daldarsan tani deer dee. Uranaas delxii aigaad bna gej xaanaas duulaw daa

Avatar

Нэргүй 2023-06-12 103.26.194.12

Эсгий гэртээ лаагаа шатаагаад суу
юун news.mn уншиж интернет ашиглах

Avatar

Нэргүй 2023-06-12 66.181.182.90

iim orkuudiig bugdiig n tsugluulaad huduu nytag zaaj ugch suulgaad maliig n malluulah yumsan. amidarch chadahguildee

Avatar

Нэргүй 2023-06-12 66.181.180.28

Тэнэгтэлгүй бушуу үх, за !

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж