Назарбаевыг үгүйсгэх үйл явц үргэлжилж байна

Назарбаевыг үгүйсгэх үйл явц үргэлжилж байна

Назарбаевыг үгүйсгэх үйл явц үргэлжилж байна

Нурсултан Назарбаев 2019 онд ерөнхийлөгчийн суудлаасаа буусны дараа ч Казахстаны “Елбасы” гэгдэж, улс үндэстний удирдагч хэвээр байв. Дөрвөн жилийн дараа их зүйл өөрчлөгдсөн бөгөөд одоо Астана анхны ерөнхийлөгчийн Тамгын газрын төсвийг танаж байна. Казахстаны Сангийн сайд Ерулан Жамаубаев "Эрх чөлөө" радиод энэ долоо хоногт мэдээлснээр, Тэргүүн ерөнхийлөгчийн Тамгын газар ойрын 45 хоногийн дотор үйл ажиллагаагаа зогсооно гэж мэдэгджээ. Энэ нь өнгөрсөн онд болсон Үндсэн хуульд өөрчлөлт оруулах санал асуулгын үр дүнд гарсан “Анхны ерөнхийлөгчийн тухай” хуулийг хүчингүй болсонтой холбон, төсөвт байгаа хөрөнгийг дахин хуваарилсны үр дүн юм.

Зургадугаар сарын 7-нд Жамаубаевын хэлсэн үг нь Үндсэн хуулиас "елбасы" гэсэн ишлэлийг хассан бүх нийтийн санал асуулгаас хойш бараг яг жилийн дараа болж байна.

2023 оны гуравдугаар сард Сангийн дэд сайд Даурен Темирбеков сэтгүүлчдэд хэлэхдээ, анхны ерөнхийлөгчийн Тамгын газрын санхүүжилтийг 130 сая тенге (291,000 гаруй доллар)-аар хасна. Өмнө нь тус албанд 1-1.5 тэрбум тенге (2.2-3.3 сая доллар) хуваарилагддаг байв. Жамаубаевын энэ долоо хоногт хийсэн тайлбарт оффисын "бүтцийн өөрчлөлт" хийж, зарим ажилчдыг өөр байгууллагад шилжүүлж, заримыг нь цомхотгоно гэж тэмдэглэжээ.

"Ойрын ирээдүйд ийм оффис байхгүй болно гэж би бодож байна" гэж тэрбээр хэлсэн байна.

Энэ нь 2022 оны нэгдүгээр сарын үйл явдлаас хойш Казахстанд өрнөж буй "Назарбаевыг үгүйсгэх" ерөнхий үйл явцтай нийцэж байна. Энэ долоо хоногийн эхээр Казахстаны парламентын доод танхим болох Мажилисын депутатууд эрүүгийн хуулиас анхны ерөнхийлөгчийг доромжилсон гэмт хэрэг үйлдсэн (373-р зүйл) этгээдэд таван жил хүртэл хорих ялаар шийтгэх заалтыг хасч, нэмэлт, өөрчлөлт оруулахаар ажиллаж байгаагаа мэдэгдэв. Өнгөрсөн жил Үндсэн хуульд өөрчлөлт оруулах санал асуулгыг харгалзан энэ хүчин чармайлтыг депутатууд техникийн шинж чанартай гэж тодорхойлсон.

“Анхны ерөнхийлөгчийн статус байхаа больсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх шаардлагагүй, хэрэгжихгүй" гэж парламентын депутат Снежанна Имашева хэлэв.

2020 онд нэгэн Караганд эрэгтэй олон нийтийн сүлжээнд нийтэлсэн видео бичлэгээрээ Назарбаевыг доромжилсон хэргээр 373-р зүйл ангиар ял сонссон анхны хүн болсон. Түүнийг экс ерөнхийлөгчийн талаар хатуу үг хэллэг ашигласан гэж шүүмжилсэн ч “Eurasianet”-д мэдээлснээр түүний сэтгэгдлүүдийн дийлэнх нь "бүс нутгийн хүмүүсийн амьдралын таагүй байдал"-ын тухай байсан аж. Эцэст нь түүнд гурван жилийн хугацаанаас өмнө тэнсэн суллахтай адил "эрх чөлөөг хязгаарласан", 100 цаг "албадан ажил хийлгэх", 41,670 тенгений торгууль оногдуулсан.

Казахстаны Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев өнгөрсөн 2022 оны нэгдүгээр сарын үймээний дараах мэдэгдэлдээ, Аюулгүй байдлын зөвлөлийг тэргүүлнэ хэмээн мэдэгдсэн юм. Назарбаев 2019 онд Ерөнхийлөгчийн албан тушаалаас буусныхаа дараа Аюулгүйн зөвлөлийг тэргүүлэх болсон юм. Тодруулбал, Назарбаев 2019 оны гуравдугаар сард төрийн тэргүүний суудлаас буусан ч Казахстаны Ардын ассамблей, Аюулгүй байдлын зөвлөл, "Нур Отан" намын удирдлагын албан тушаалыг өөртөө хадгалан үлдэж байв. Түүнийг насан туршид нь Аюулгүй байдлын зөвлөлийн албан тушаал дээр байлгахаар болж байлаа. Гэсэн ч 2021 оны дөрөвдүгээр сарын 28-ны өдөр Ардын ассамблейн даргын албан тушаалаа орхиж, бүрэн эрхээ өнөөгийн ерөнхийлөгч Касым-Жомарт Токаевт шилжүүлж байгаагаа зарласан.

Харин 2022 оны энэ оны эхээр Казахстанд гарсан эмх замбараагүй байдлын үеэр Назарбаев өнөөгийн ерөнхийлөгчид Аюулгүй байдлын зөвлөлийн даргын бүрэн эрхийг шилжүүлэн өгсөн юм.

Казахстан улсын анхны Ерөнхийлөгч Нурсултан Назарбаев 2019 оны гуравдугаар сарын 19-нь ард түмэндээ хандан үг хэлж, албан тушаалаасаа огцорч буйгаа зарласан нь олон улсын хэвлэл мэдээллийн хувьд гэнэтийн мэдээ байсан. Тэрээр “Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацааг дуусгахгүйгээр халаагаа өгөхөөр шийдсэн” гэдгээ мэдэгдсэн юм.

Улмаар 2019 оны гуравдугаар сарын 20 буюу өнөөдөр Ерөнхийлөгчийн эрх мэдлийг шилжүүлэн өгөх тухай зарлигт гарын үсэг зуржээ.

Ингэснээр Казахстан улсыг бараг 30 жил халаагүй удирдсан Ерөнхийлөгч Нурсултан Назарбаев тав дахь бүрэн эрхийнхээ хугацааг дуусгалгүйгээр албан тушаалаасаа буусан. Тэрбээр Казахстан улсыг хуучин ЗХУ-аас тусгаар тогтносноос хойш 2019 он хүртэл 29 жил төр барьсан анхны ерөнхийлөгч. Гэхдээ зарим хүмүүс түүнийг  нийгмийн зөрчилдөөн, баян ядуугийн ялгааг туйлд нь хүргэсэн гэж буруутгадаг юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-06-12 213.87.135.128

>>>>>> Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Нэргүй 2023-06-12 64.119.23.161

Путины хөлд нь сууж ямар ч байсан өргөн уудам газар нутагтай,дэлхийд данстай Казахстан гэдэг улсыг байгуулсан гавьяатай хүн,барууны турхиралтаар 2 дахь украйн болгохоор явуулга явагдаж байгааг ухаарахгүй оростой муудаж,елбасы болсон хүнээ муулвал казахууд сайнаа үзэхгүй дээ?Сталиныг муулаад ардчилал ил тод гэж солиорсон орос одоо ямар байна, Маогаа хир халдаалгүй магтан дуулсан хятад хөгжлийн ямар өндөрлөгт хүрэв , манайх Цэдэнбалаа муулаад ямар болов гээд харвал их л юм бодогдоно доо???

Avatar

Нэргүй 2023-06-12 202.126.90.152

Казахуудынхаа хүн муутайг бас барууны хүчтэй суртал ухуулгыг тооцлохгүй хүүхдүүдийнхээ эрхийн тэнэгийг дарж чадаагүй үедээ ерөнхийлөгчийн суудлаа сайн дураараа өгсөндөө хармасаж байгаа байх даадарж

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж