Бээжингийн Зам харилцааны их сургуульд 60 оюутан сургана

Хуучирсан мэдээ: 2023.06.11-нд нийтлэгдсэн

Бээжингийн Зам харилцааны их сургуульд 60 оюутан сургана

Бээжингийн Зам харилцааны их сургуульд 60 оюутан сургана
БНХАУ-ын тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд 2023-2024 оны хичээлийн жилд “Бээжингийн Зам харилцааны их сургууль”-ийн бакалаврын сургалтад нийт 60 оюутныг сонгон шалгаруулж, суралцуулахаар болсон. Энэ дагуу ирэх 7 хоногт тус сургуулийн тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах бүртгэл, сонгон шалгаруулалт хийгдэх гэж байна. ЗТХЯ-ны хувьд зөвхөн тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдахыг хүсэгчдийн бүртгэлийг хийх бөгөөд бүртгэл болон шалгаруулалт ил тод, нээлттэй байхад хяналт тавина.
Цаашид эрэлттэй мэргэжлээр тэтгэлэгтэй суралцаж, зам тээврийн салбарын мэргэжлээр Хятад, Орос, Герман, Катар, Солонгост тэтгэлгээр суралцах боломжуудыг шат дараатай нээлттэй зарлана.
Мөн жил бүр дотоодын их, дээд сургуульд суралцаж буй шилдэг 100 оюутанд тус бүр хоёр сая төгрөгийн тэтгэлэг олгоно.
БОЛОВСОН ХҮЧНЭЭ БОДЛОГООР БЭЛТГЭЖ-ХӨГЖЛИЙН СУДАС ЗАМ ТЭЭВРИЙН САЛБАР ХҮНИЙ НӨӨЦДӨӨ АНХААРНА.
Бүртгэлийн холбоос: http://digital.mrtd.gov.mn
Эх сурвалж: ЗТХЯ
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
БурууБуруу
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж